Байцаалтын хоёр дахь өдөр
Намжүний талаасНамжүн
Та түүний үхлийг хүлээн зөвшөөрхөд хэцүү байгаа гэдгийг би сайн ойлгож байна. Гэхдээ та аль болох хурдан зөвшөөрч бидэнд хэрэгтнийг олход туслах хэрэгтэй байна
Жэксон намайг ийн хэлсний дараагаар чимээгүй ширээ ширтэн сууж байснаа хөмсгөө зангидаад над руу харж ам нээх гэснээ чимээгүй болов.
Намжүн
Хэрэг гарсан газарт хяналтын камер байхгүй байсан гэхдээ хэрэг гарсан газрын хажууханд байдаг газруудын камерыг шалгуулахад ойролцоох кафед та хохирогчтой уулзсан байсан. Тэр кафегаас гарч явсны 20,30 минутын дараа хэрэг үйлдэгдсэн гэж тооцож байгаа учраас та асуултанд хариулж өгөх зайлшгүй хэрэгтэй байна.
Тэр дахиад л юу ч хэлэлгүй доош харан суух агаад тавгүй царай гаргана. Үргэлжлүүлж ярих ёстой юм болов уу? Ингээд дуусгах уу? Тийм ээ тийм сэжигтнүүдээ багасгаж яг таг тодорхой болгох хэрэгтэй шүү дээ. Сунжруулаад байж болохгүй
Би notebook-ээ дэлгэн түүнд кафегийн камерийн бичлэгийг үзүүлэв. Жэксон эхэндээ харахгүй доош харсаар байсан боловч удалгүй бичлэгийг үзэж эхлэсэн юм. Бичлэг дээр эхэндээ нэг их сүйдтэй юм харагдаагүй боловч удалгүй хохирогч уйлж байгаа нь харагдав.
Харин Жэксон түүнийг аргадаж байгаа аятай тэврэх агаад нэг их удсанчгүй хохирогч гарах гэхэд Жэксон түүний гарнаас татаж зогсоон юм хэлж байгаа үзэгдэнэ. Удалгүй түүн рүү хашгачиж, загнаж байгаа мэт ширүүн авир бичлэгэн дээр харагдахад Жэксон нүдээ аниад хэсэг сууж байгаад санаа алдав.
Харин бичлэгэн дээр удалгүй хохирогч гарч гүйх нь үзэгдэх бөгөөд Жэксон тэндээ хэсэг зогсож байгаад мөн л гараад явав. Би бичлэгийг зогсооход Жэксон над руу хараад ам нээн
Жэксон
Тэгээд намайг сэжигтнээр татаж байгаа юм уу?
Намжүн
Бидэнд шалгах олон сэжигтэн байгаа учраас хэнийг нь ч шууд сэжигтнээр татах гэсэн юм байхгүй. Баттай болгохын тулд л таниас асууж байна гэж ойлгож болно
Жэксон
Тэгвэл би өмгөөлөгчтэйгөө ярихаас нааш юу ч хэлэхгүй
Намжүн
Зааза ойлголоо. Өнөөдөр ингээд дуусгая, таныг гүтгэж буруутгасан явдал огт байхгүй гэдгийг хэлэх нь зөв байх. Дараагийн байцаалт дээр та өмгөөлөгчтэйгөө ирж болноо

YOU ARE READING
Hidden
RomanceЗалуу бүсгүй 27 насандаа толгойндоо хүчтэй цохиулсан байдалтай цогцос нь олдсон байна. Түүнийг алсан хүн нь нөхөр нь юм болов уу? Өөрийгөө хорлов уу? Өөр хэн нэгэн байсан юм уу? Насны хязгаартай уншна уу +18