|01|

289 43 6
                                    

Үс нь сэгсийж нүднийх нь доогүүр хөх туяа татсан залуу зурагтаа асаан урьд оройн мэдээг давтан үзнэ. Хэт төвлөрөн сууж байсан залууг мөрөнд нь хүрсэн хэн нэгэн цочоож орхив. Тэрээр цээжээ дарсаар эргэн харахад өндөр нуруутай царайлаг залуу зогсож байлаа.

"Намжүүнаа, чимээ гаргаж болсонгүй юу? Хүн айлгачих юм."

"Жин минь, хаалганы код хийх чимээг ч сонсохгүй болтлоо ядарчихсан байх гэж. Миний хайртыг ийм болгоод юу тэгтлээ сонирхолтой байвдаа"

Намжүүн гэгч буйдан дээр суун хайртыгаа энгэртээ наан тэврэхэд өнөөх залуу инээмсэглэн дулаан цээжинд нь улам шигдэнэ.

"Нэг учир битүүлэг хэрэг гараад байгаа талаар өчигдөр сонссон юмаа" хэмээгээд Жин сүйт залуугынхаа хацар дээр үнсээд буцан тэврэлдэн сууна. Тэднийг нэгнийгээ эрхлүүлэн байхад  хаалга нь нээгдсээр цүнх үүрж ууттай зүйл барьсан нэгэн орж ирэв.

"Та хоёр бас л эрхлэлдэж байна уу? Жин аа босоод хурдан хоол хий." Орж ирсэн хар үстэй залуу залхсан аятай ийн хэлсээр тэдний дэргэд очин зогслоо.

"Юнги ахаа, миний нөхөр таны тогооч биш"

Намжүүн Юнгирүү ширүүхэн харсаар хэлэхэд өнөөх нь ууттайгаа Жинрүү шидчихэв.

"Би ч чиний ах биш. Тиймээс наад өгзөгнүүдээ босгоцгоо, би унтаж амармаар байна." Юнги гэгч хос хоёрыг хөөн босгоод буйдан дээр тухлан хэвтэхэд Намжүүн түүнрүү муухай харан зогсоно. Харин Жин дассан аятай л уутанд байх хүнсээр хоол хийхээр гал тогооныхоо өрөөнд орлоо.

"Жин аа, өчигдрийн мэдээн дээр гарсан газарлуу явахдаа итгэлтэй байна уу?" Гартаа удирдлага барин зурагт ширтэн хэвтэх залууг асуухад Намжүүн хөмсгөө өргөсөөр

"Та хоёр надаас нууцаар аялалд явах гээд байгаа юм уу? Юнги ахаа, Жин муу ч сайн ч миний нөхөр болох гэж байгаа хүн. Тийм байтал та байнга түүнийг дагуулаад хаа нэг тийш яах гэж байгаа нь мэдэгдэхгүй алга болчих нь. Надад та хоёрын нөхөрлөл нэг л таалагдахгүй байгаа шүү!"

"Жаалаа, би чиний ах биш!!! Бас бид угаасаа л их сониуч улс...чи Жинтэй гэрлэх гэж байгаа бол түүний энэ тогтворгүй амьдралд нь дасах хэрэгтэй. Мөн та хоёрыг анх гэрлэх тухайгаа хэлэхэд чинь ч би энийг сануулж байсан санагдах юм."

Юнги ус уухаар явахдаа ийн хэлсээр жуумалзахад Намжүүн тэдэн дээр очин

"Тэгээд энэ удааа хэр удах юм. Бас хэзээ..." хэмээн асууж байтал
Юнги аягатай усаа чангахан тавиад

"Өнөөдөр яваад хэр удаж ирэхээ мэдэхгүй. Бас санаа зоволтгүй, би сүйт залуутай чинь унтчихгүй. Би эрэгтэй хүн сонирхдоггүй...тийм биз дээ, Жин аа" хэмээсээр буцан хэвтэхэд Жин ч санал нийлэн толгойгоо дохисоор хайртыгаа үнсэв.

"Удахгүй дээ, ихдээ л...хоёр долоо хоног болно байх."

Жин үргэлжлүүлэн хоолоо хийхдээ анхаарахад Намжүүн санаа алдсаар түүнийг араас нь тэврэнэ. Юу ч ярихгүй зүгээр л дулаахан тэврэлт. Намжүүн сүйт залуугынхаа хүзүүнд нүүрээ наан гүнзгий амьсгалаад инээмсэглэн

"Энд шимчихвэл....Юнги хён таньд ойртохгүй байх." гэсээр шууд л уруулаа наан шимж эхэллээ. Харин түүний хариуд Жин толгойг нь халбагаар чанга цохин өөрөөсөө холдуулчихав.

"Юнги надтай унтах байсан бол аль ахлах сургуульд байхдаа хийж чадах байсан хүн. Тиймээс зүгээр л түүнд итгэ....ойлгосон уу?" Тэрээр ард нь духаа даран хошуугаа унжуулан зогсох залууг хүзүүгээр нь ороон үнсэхэд Намжүүн гараа явуулан бэлхүүсээр нь тэвэрч өөртөө улам наана. Тэдний үнсэлт лавширч эхлэхэд Юнгигийн хоолойгоо засах нь сонсогдсонд хос залуус маань нэгнээсээ дурамжхан холдоцгоолоо.

Удаачгүй Жин ширээн дээр хоолоо тавиад зочны өрөөнд нэгнийгээ үзэж чадахгүй суух хоёр залууг дуудав. Юнги ч утсаа халааслаад ширээнд суун хоолноосо амсаад

"Хайртыгаа сайн эрхлүүлээрэй. Буцаад ирэхэд санаж бэтгэрсэндээ дэрийг чинь тэврээд үхчихсэн байхвий." хэмээн энгэртээ дэр чангаар тэврэн ирэх залууруу харлаа. Жин Намжүүнийг харан өхөөрдөөд дэрийг нь тавиулан хоолыг нь урд нь аягалан өгөв.
Юнги тэдний нэгнийгээ эрхлүүлэн нялхар ч буйг харж ханасандаа хурдхан хоолоо идэж дуусгаад

"Би гадаа машинд хүлээж байя. Чи хэрэгтэй зүйлсээ аваад буугаад ирээрэй." гэсээр үүдний хэсэгт гутлаа өмсөнө. Жин ч найзынхаа үгэнд орж бушуухан унтлаганы өрөөндөө бэлдэж тавьсан цүнх болон камераа авсаар гарч ирэв. Тэрээр Намжүүн дээр очин энгэрт нь наалдаад үнсэхээр ойртож байхад нь Юнги орилж эхлэх нь тэр.

"Жин аа, нөгөө ойгоос дахиад цогцос олдсон байна. Хурдан явахгүй бол гоё зүйлсээс хоцрох нь." Үүнийг сонссон Намжүүн санаа алдан Жиний духан дээр үнсээд

"Болгоомжтой яваарай." гэхэд нь залуу инээмсэглэсээр Юнгигийн хамт гэрээсээ гаран явлаа. Тэд машиндаа суух мөчид Жин камераа асаан

"Сайн байцгаана уу? Тэгэхээр би нь өмнөх дугаарт хамт явсан сайн найз Мин Юнгигийн хамт томоохон хэрэг гараад буй ойг зүглэхээр шийдсэн юм. Бид хачирхалтай ойгоор сонирхолтой зүйлстэй учирна гэж бодсондоо үзэгч та бүхэнтэй энэ бүгдээ хуваалцахаар шийдээд байна..."
____________________________________

| Siren Head |Where stories live. Discover now