|08|

159 25 3
                                    

Гудамжны гэрэлнээс өөр бүүдийх зүйлгүй хороололд нэгэн байрны цэлгэр цонхоор тод гэрэл тусна. Хөшгөө хаагаагүйн улмаас дотор буй зүйлс нь гадаа байгаа хэнд ч ил харагдаж байлаа. Өндөр залуу гэр дотроо нааш цааш холхин, хааяадаа утсаа шалгах нь түүнийг санаа нь зовниж буйг илтгэх шиг.

"Жин, өнөөдөр ямар орой залгав аа? Та гурав сайн биздээ. Би очоод авчихаж болохгүй юм уу? Санаа зовоод хэцүү байна." Намжүүн санаа алдан, буйдангаа налан суулаа.

'Байшин руу явж байхдаа нөгөө гажигтай таарчихсан юмаа. Тэгээд оройтчихлоо. Бас чи ирчихвэл бидэнд бүр л хэцүү болно. Ойлгож байгаа биздээ."

"Юнги ах таньд санаа тавьж байгаа биздээ. Та хоёрыг хамт байгаад анх удаа ингэж баярлах гэж. Түүнийг байгаа болохоор санаа зовох нь бага ч болов гайгүй байна." Залуу хөнгөхөн инээд алдахад Жин ч мөн адил инээж буй нь сонстоно.

'Хусог бид хоёрт ойгоор явах хэцүү бас бэртэх эрсдэл их өндөр байгаа. Юнги тэр бүрт бид хоёрт их сайн туслаж байгаа гээч. За бид гурав одоо агуй руугаа буцахгүй бол болохгүй нь. Маргааш ярих болноо.'

"Ийм хурдан уу? Юнги хён үглээд эхлэчихсэн юмаа даа. Намайг үнсчихээд утсаа таслаарай." Намжүүн нүдээ гарынхаа араар дараад, уруулаа жимийлээ.

'Эрх залуу шүү!' Намжүүний чихэн дээр үнсэх чимээ хэдэнтээ сонсогдсоны дараа Жин чангаар инээж эхлэв.

'Сайхан амраарай хайрт минь."

"Чи минь ч бас сайхан амраарай." Намжүүн утсаа энгэртээ наан тэврээд, буйдан дээрээ хэвтээд өгөв.

"Удахгүй бүх зүйл хэвэндээ орох байх." Тэрээр амандаа үглэн, дэлгэцэн дээрх залуугын зургыг ширтэнэ.

---

Юнги том үүргэвчтэй байх бол түүний ард хоёр залуу шивнэлдэн явцгаана. Хусогт өөрийн жижиг хэмжээтэй цүнхнээс өөр зүйл байхгүй тул түүнд тээр болох зүйл байсангүй. Харин Жин өөрийн нуруунаас хойш татах хүнд үүргэвчнээс болж мод тулан алхална. Тэднийг томхон чулуун дээр хөлөө амраан суухад Жин үүргэвчээ Хусогын зүг сунгалаа.

"Ах нь ядраад байна. Чи үлдсэн замд үүрээд явчих тэгэх үү?" Ямар ч тэнхээгүй хүн шиг жүжиглэх Жин, Юнгиг налан сул хоолойгоор хэлнэ.

"Би юу?...Заза Жүүний нөхөр болохоор л туслаж байна шүү! Тэрнээс би тийм ч өгөөмөр хүн биш." Тэр хоёрыг ярьж дууссаны дараа Юнги усны саваа цүнхлээд дээш өндийлөө.

"Явцгаая." Хоёр залуу ч түүний үгээр босцгоон, Хусог санаа алдсаар үүргэвчээ мөрөндөө хийгээд байхад гэнэт хойш татагдчих нь тэр.

"Юу вэ?" Гайхан эргэн харахад Юнги түүний гарнаас том үүргэвчийг аван урд талдаа үүрчихэв.

"Чамд зүгээр юм уу? Ямартай ч баярлалаа." Урд нь гаран түрүүлэн алхах залууд хандахад, өнөөх нь гараараа хурдан хэмээн дохино.

Хусог ч дэвхэцсээр Юнгигийн хажууд зэрэгцэн очив. Харин Жин тэднийг ажиглан инээмсэглээд чимээгүй л даган явлаа. Урд нь байх хоёр залуу хоорондоо юм ярин, Хусог хөөрөн инээх бол Юнги бяцхан инээмсэглэл тодруулана.

"Энэ хүнийг хэзээ ингэж дулаахан инээмсэглэсэнг мартаж орхиж." Жин доош харан толгойгоо сэгсрээд, залуусын голоор орон хүзүүдээд авав.

"Яа!!! Чи намайг өөрөөсөө ч хүнд зүйл энэ биендээ үүрээд явж байгааг харахгүй байна уу?" Юнгиг ярвайхад, Жин нүүрээ тулгах шахам ойртоод

"Чи өөр болчихож." Жинийг хачин зүйл ярин инээхэд Юнги сонин царайлан зогсоно. Тэрээр Жиний өөрт нь хэт ойр байгаад сандарсан аятай л бүлтгэнэсээр, өөрөөсөө түлхэсэнд Жин холдож өгсөнгүй.

"Зүгээр надад буцаагаад өгчих. Би одоо зүгээр." Жин найзынхаа мөрнөөс өөрийн үүргэвчийг аваад, хөмсгөө өргөн хэлэв. Тэрээр Хусогын цамцнаас татан тэднийг ойртуулаад өөрөө урдаа гаран, агуйн зүг явлаа.

Хусог чимээгүй байдлаа эвдэн, өмнө нь ярьж байсан зүйлээ үргэлжлүүлэн ярих явцдаа хажуудаа байх залууруу харахад өнөөх нь ч бас харж таарав. Гэтэл Юнги инээмсэглэсээр түүнийг ширтэж эхлэсэнд Хусог

"Яасан бэ?"

"Чамайг хармаар санагдаад." Юнги ингэж хэлчихээд шуудхан яваад өгсөнд Хусог гайхан толгойгоо гэлжийлгэсээр, ард нь хоцорчихов.

____________________________________

-Manai 2 yeegeed bneee~~~

*Medkue

-Ng ym blool bndaa

*Bloogu bhoo

(Zaza jaahn balairsan ym><)


| Siren Head |Where stories live. Discover now