|03|

161 30 1
                                    

Юнги хүзүүнд нь зүүлттэй байх камераар сэжигтэй харагдсан зүйлсийн зургийг дарж авах бол Жин Юнгигийн хажуунаас холдохгүй даган явна.

"Айгаад байвал гэртээ үлдэж бай гэж би зөндөө хэлдэг байхаа. Дандаа эхлэж хүнийг уруу татчихаад ингэж айж бээцэгнээд явах юм. Ингэж надаас зүүгдэх дээрээ нэмээд Намжүүнийгаа санаад байна гэсэн гомдол сонсмооргүй л байгаа шүү!" Юнги малгайгаа найздаа өмсгөн түрүүлэн хурдтай алхаж эхлэхэд Жин утсаа гаргаж ирэн нөхрийнхөө зургийг харлаа.

"Жин аа, хурдан араас яв. Битгий ард хоцорчихоорой. Би чамайг хайж, цагаа дэмий үрмээргүй байна." Ард нь хэтэрхий хол зайтай зогсох залууд хандан Юнги орилсонд өнөөх нь санаа алдсаар араас нь гүйн очлоо.

"Тэгэхээр... Хэрвээ үнэхээр аймшигтай зүйл угтаж авбал яах вэ? Би энэ удаад урьд урьдынхаасаа ч илүүтэй айдас мэдрээд байна."

"Чимээгүй яв. Чи надад саад болоод байна." Хүйтэн өнгөөр сануулан хэлэх үгс. Гэвч Жин гэнэтхэн л Юнгигийн гараас зууран нүдрүүгээ заалаа.

"Харж байна уу? Миний зовхи таталдаад байна. Би совинтой хүн шүү! Ямар нэгэн муу зүйл болох гээд л байна даа."

"Наад цэцэрлэгийн хүүхдийн яриагаа мартаж үз. Бидэнд чиний тэнэг совингоос илүүтэй... Гүнрүү нь орох тусам ихсэх хүний сэг зэм л чухал байна."

Юнги найзынхаа маяглаж байгаад дургүй нь хүрэн дуугаа хураах бөгөөд хөөрхий найз нь ч үг дуугүй ард нь даган явна. Тэднийг ойн хамгийн харанхуй хэсэгт ирэхэд хаа нэгтэйгээс нүсэр их чимээ гарч эхлэв. Ямар нэгэн осол, аваараас сэргийлэн дугарах дуу мэт. Удаан үргэлжилсэн чимээ хэсэгтээ намжих ч хачирхалтай сэрүүлэгний дуугаар солигдох нь тэр.

Жин айсандаа хажуудах залуудаа улам наалдах бол Юнги эргэн тойрноо сайтар ажиглана. Орой болж харуй бүрий болсон тул ойн захаар машины гэрлээс өөр зүйл үл үзэгдэнэ.

"Доор байсан цагдаа нарын дохиолол бололтой. Эртхэн тэгшхэн газар олж майхнаа засцгаая." Юнгид өөр таамаглах ч зүйл байгаагүйд гар чийдэнгээ асаан үргэлжлүүлэн явлаа.

"Жин аа би ойр хавиа нэг харчихаад ирье. Чи майхандаа байж байгаарай." Майхангаа барьж байхад нь хэн нэгэн ажиглаад буй мэт санагдсанд тэрээр Жинийг үлдээн модруу яваад орчихов.

Жин ганцаараа үлдсэндээ жаахан эмээж байсан тул утсаа асаан сүлжээ байгаа эсэхийг шалгалаа. Гэвч түүний хүссэнээр байсангүй. Хөөрхий залуу хайртыгаа санасандаа майхныхаа хажуудах өндөрхөн газар зогслоо.

"Тийм ээ, Юнгид өдөржин үглүүлсэний эцэст чинийхээ хоолойг сонсох нь дээ. Жаргалтай байнаа." Жин  инээмсэглэн Намжүүний дугаарлуу залгасан ч хариу үл өгнө.

"Өө, уг нь санаж байсан юмсан. Ажилтай байгаа бололтой." Жинийг шанаагаа тулан сууж байхад дахин өнөөх чимээ гарахтай зэрэгцэн Юнги хамаг хурдаараа гүйн ирлээ.

***

'Сайн байцгаана уу? Амралтын газрын хажууханд байрлах ойд учир битүүлэг явлал болоод байгааг хэн бүхэн мэдэж байгаа гэдэгт итгэлтэй байна. Гэвч энэ удаад ойг хамгаалаад байсан цагдаа нараас тэднийг байсан гэх ч ул мөр олдохгүйгээр ор сураггүй алга болсон нь харамсалтай. Энэ бүх болоод буй хачирхалтай зүйлсийн талаар тодорхой хариулт гарч ирэхийг хэлий болтол хүлээхээ сайн мэдэхгүй нь. Тиймээс иргэл та бүхэнд *** ойруу зүглэхгүй байхыг дахин дахин сануулж байна."

Хөтлөгч бүсгүйн яриаг дуустал нь сонсож суусан нэгэнд санаа зовох мэдрэмж төрнө. Тэрээр утсаа аван хайртай хүнрүүгээ дуудлага хийх ч холбогдож боломж олдсонгүй.

"Өмнөх явдлуудаас эрүүл саруул буцаж ирж байсан хүн ч гэсэн...энэ удаад яагаад ч юм явуулсандаа харамсаад байх юм.  Юнги хёнтой цуг байгаа болохоор ядаж л аюулд бага өртөх байх гэж итгээд хүлээж л байядаа." Намжүүн сүйн зургаа харан суухад түүнийг цочоосоор утас нь чангаар дуугарч эхлэв.

"Чи намайг цочоочихлоо. Бас яагаад энэ орой болсон хойно залгаад байгаа юм." Намжүүн буйдангаа налсаар асуухад утасны цаанаас нэгэн эрэгтэйн дуу чангаар сонсогдоно.

- 'Намжүүн аа, би найруулагчийн багийнхантай зугаалгаар явж байгаа болохоор гэрт цэвэрхэн байгаарай. Бас би удаж магадгүй шүү! Гэр буулгачихсан байвал шийтгүүлнэ гэж мэдээрэй.'

"Яг Жинтэй ярьж байгаа юм шиг санагдчихлаа. Ямартай ч болгоомжтой яваад ирээрэй. Тэгэхэд чинь шинэ киноных нь зохиолийг бэлдээд тавьчихсан байя."

- 'За найдлаа шүү! Баяртай'

"Ойлголоо~"

Намжүүн багын найзтайгаа ярьж дуусчихаад зөөврийн компьютерээ асаан суулаа. Тэрээр зохиолдоо хэт төвлөрсөндөө хүлээж байсан хүнээс нь ирэх дуудлагыг ч анзаарсангүй.

____________________________________

(Жин минь дээ, Жин минь><)

| Siren Head |Where stories live. Discover now