Буйдан дээр унтах залуу хөл нь хөндүүрдэх аятай ярвайн байсанд санаа нь зовсон Хусог өөрийн цамцыг бөөрөнхийлөн, хөлнийх нь доор эвж өгөхөөр ойртов. Тайван унтах нэгнийг сэрээчих вий гэж эмээсэндээ хөлийг нь мэдэгдэхээргүй зөөлнөөр дээш өргөж, амжилттай цамцаа эвсэн Хусог инээмсэглэн хажууд нь сууна. Амьсгалахдаа л хөдлөх биеийг нь ажиглан, олсон байшингийнхаа хөргөгчинд байсан хүйтэн жингээс ч тавьж өгөхийг нь дулаахан ширтэх Жин. Түүнд найзыг нь халамжилж хайрлах нэгэн гарч ирсэн нь үнэхээр баярлууштай байлаа.
"Хусог аа, чамайг гей гэж мэдээгүй шүү! Юнгиг ч бас мэддэггүй байж билээ. Энэ тэнэг надаас хүртэл нууж явсан байгаа юм даа. Нэг инээдтэй зүйл хэлэхэд Юнги бараг 30 хүрч байгаа ч нэг ч удаа хүн хайрлаж үзээгүй гээд бод доо. Би бүр санаа зовоод байсан юм. Юу гэх ёстой юм бол? Чамд мэдрэмжээ илэрхийлсэн үү? Гэх нь зөв байх аа." Жиний нүд гэрэлтэн, тэдний талаар сонсохсон гэхээс байж ядаж байлаа.
"Надад сэтгэлээ нээсэн ч...Хайртай гэж хэлээгүй. Хэрвээ тэгээд хэлчихвэл би түүнийх болно гэдгийг хэдийнээ ойлгуулчихсан болохоор удахгүй байх аа. Ингэхэд таны бие гайгүй юу? Амрахгүй хэрэг үү?" Ичсэндээ яриаг өөрчилсөнд нь Жин шоолонгуй хараад сандал дээрээ унтахаар зэхэв.
Нар шингэх үеэр нойрноосоо сэрсэн Юнгиг Жин л угтаж авав. Тэрээр Хусогыг яасан талаар лавлах гэхэд найз нь түрүүлж ам нээх нь тэр.
"Хусог гадаа байгаа. Агаар амьсгалах хэрэгтэй байна гэсэн. Бас чи, ямар тэнэг хүн бэ? Хайртай гэж хэлэхгүйгээр яаж сэтгэлээ илчилдэг байнаа. Одоо араас нь гараад хамтдаа нялуурж байгаад ир. Би саад болохгүй ээ." Хариу ч хэлэх завдалгүй тэрээр Юнгигийн гарт Хусогын цамцыг атгуулан, араас нь түлхсээр гаргачихав. Нойрмог дээрээс хөлнийхөө өвдөлтөөс болсон уу? Гарын алга нь хөлөрч, багагүй чичирч байсанд Юнги гүнзгий амьсгаа авна. Харин гэнэт гарч ирсэнд нь гайхсан Хусог бүлтэлзэн ширтэж байхад Юнги цамцаар нь хучиж өгөөд
"Хүйтэн байхад яагаад дан цамцтай гарч байгаа юм. Явах гэж байж өвдчихвөл балрана биздээ. Бас хоёулаа Жинийг түр орхиод, нэг тийш явчихаад ирье. Ярих зүйл байна. Жин сонсчихвол бөөн сүр бадраах байх. Бас үүрч явна шүү!" гэсээр нуруунд нь наалдчихсанд Хусог инээд алдан, ойрхон байх модруу яван орлоо. Сууж болохуйц томхон чулуу харагдсанд яаравчлан очиж сууцгаав.
"Чи харихаараа юу хийх вэ? Би лав сэтгэл амар тайван унтаж аваад чамайг илүү их мэдмээр санагдаж байна." Юнги хойш хоёр гараа тулан тэнгэр өөд ширтэхэд Хусог түүний үйлдлийг дуурайна.
"Би өөрөө зохиолоо бичээд, энэ бүгдийг кино болгомоор байна. Хүн бүрт энэ ойд болсон явдлыг мэдүүлэх хэрэгтэй байх. Гэхдээ би зохиол бичихдээ муу. Намжүүнаас тусламж авч байж л дуусгана даа." Томоо инээмсэглэн Юнгирүү харахад тэрээр Хусогын нүдний урдуур орох үсийг хуруугаараа хойшлуулаад
"Би ахлах сургуульд байхдаа эссе бичлэгийн тэмцээнд хэд хэдэн удаа тэргүүлж байсан туршлагатай хүн шүү! Тэгэхээр надтай хамт зохиолоо бичээрэй. Би чиний чадахгүй зүйлд туслахдаа баяртай байх болно."
"Яагаад?" Хусог Юнгиг өөрт нь сайн гэдгийг мэддэг ч сонсохыг хүссэн үгээ хэлүүлэхийн тулд ийн асууна. Хариуд нь Юнги түүнтэй хамар шүргэлцэх хэмжээний ойртон, ширтэлцэж эхлэв. Хусог түүний үйлдэлд сандарсандаа харцаа буруулахад хар үст амжин өөртөө татан, зөөлөн үнслээ.
"Энэ үнсэлт тодорхой биш байна гэж үү? Миний чамд...хайр-" Духаа нийлүүлэн суух хоёр залууг сатааруулан Жиний орилсоор гарч ирэв.
"ЗУГТААРАЙ!!! ЖҮҮН ИРЧИХСЭН БАЙГАА. ГЭХДЭЭ НӨГӨӨ ГАЖИГ ЧИНЬ ХӨӨГӨӨД БАЙНАА. ТҮРГЭН ЗУГТАЦГАА!!!" Жин хашхирсаар тэдэнд ойртоход Хусог хэдийнээ Юнгиг үүрчихсэн байв. Гурван залуу өөрсдийг нь гүйцэх нь холгүй явах мангасаас чадахаараа л зугтацгаана.
Гэвч төлөвлөгөөнийх дагуу байж чадалгүй явах ёстой зам нь шавраар дүүрчихсэн дээрээс эргэж зугтаах аргагүй тул тэд сандралдаж гарав. Модны дундуур гүйхэд хэн хэн нь баригдчих тул заавал нэг нь саатуулах ёстой болж таарсанд Хусог Юнгиг доош буулган
"Жин хён, та сүйт залуутай болохоор түүнийг аваад зугт даа. Би энэ тэнэг дуут цамхагыг өөр тийш аваад явъя. Та хоёр завал амьд гарах ёстой шүү!" Юнгиг хүчээр Жинд үүрүүлэн холдон гүйх гэсэнд хар үст гарнаас нь зууран
"Хайртай, хайртай гэж байна." Юнгигийн нулимс мэлтэлзэн байсанд Хусог шүдээ зуун гараа татан аваад
"Жин хён эргэж харахгүй гүйгээрэй. Үгүй бол тэр үлдэх нь байна. Боломж өгөхгүй гүйгээд байгаарай." Жин ч нулимс дуслуулан, толгойгоо дохиод модод дундуур гүйн орлоо. Харин Хусог байшингаас олсон гар буугаа цэнэглэн үлдэв.
Жин нуруунаас нь буух гэж тийчигнэх нэгнийг хамаг хүчээрээ эсэргүүцэн явсаар Намжүүний машин дээр ирэхэд Хусогын орилох чангаар сонсогдов.
"МИН ЮНГИ, ХАЙРТАЙ ШҮҮ!!! ЖИН ХЁН ЗААВАЛ ЖҮҮНТЭЙ ГЭРЛЭЭД АЗ ЖАРГАЛТАЙ АМЬДРААРАЙ. ТА НАРТАА ХАЙРТАЙ БАЙСАН ШҮҮ!" гэх дуу ойгоор нэг цуурайтаж, удаачгүй буун дуу тас хийхтэй зэрэгцэн чанга яригчны муухай гонгиноон чих дүжрэм чангаар дуугарлаа.
_________________________________________Ene ending part bish shuu. Margash suulin part oroh bga. Bas special part ch oruulh bolnoo.