|06|

162 28 8
                                    

Наран жаргаж, ойг харанхуй бүрхэжээ. Хэдий саран чадаахаараа гэрэлтэх ч, бараан үүлс эхнээсээ л хоорондоо нийлж, тэнгэр бүүсийсэн харагдана. Чимээгүй ойн гүнд, салхинд найгах моддын чимээнээс гадна, хааяахан ганц нэг шар шувууны дуу дуулдана. Мөн ойг холоос харвал моддын дундаас хэт өндөр сонин биет олж харж магадгүй юм. Энэ аюулт шигүү ойн дунд, хоорондоо ч чөлөөтэй ярилцаж чадалгүй, хийх зүйлгүйдээ гурван талд хэвтэх залуус.

Саяхан л бүүдийн байсан тэнгэрээс бороо дуслан, салхи хүчтэй салхилаж эхлэлээ. Үүнээс болж агуйд сэрүү орж, Хусог нимгэн хувцастай байсан тул даарч байлаа. Тэрээр дээш босон суугаад тайван хэвтэх хоёр залууг ажиглав. Юнги хэдийнээ унтчихсан бололтой байх бол Жин аяллын хөнжилдөө шигдэн, утсаа оролдож байлаа. Хусог таньж мэддэгээрээ бээцэгнэн алхасаар Жин дээр очин

"Хён, та боломжтой бол хөнжлөө хуваалцахгүй биз." хэмээсэнд Жин хөнжлөөсөө цухуйлаа. Гэтэл Хусогын арьс сэрүүн салхинд цайсан харагдана.

"Мэдээж, чи бүр даарчихаж. Миний хөнжил дэлгэж болдог гэж бодож байна."

"Хөөе, Хусог гэсэн билүү. Чи даарч байгаа бол миний хөнжилд орж болно. Харин Жин бие султай болохоор түүнийг тайван орхиж үз." Жинийг хөнжлөөсөө гаран цахилгааныг нь тайлж байхад Юнги гэнэтхэн босоод ирэв. Тэрээр Хусогын гарнаас хүчтэй татан өөртөө ойртууллаа. Залуу Юнгигийн хажууд бүлтэгнэн зогсож байтал

"Нөгөө талд гар. Би хөнжлөө дэлгэчихэе. Харин Жин, чи одоо унт. Маргааш хийх зүйл их байгаа шүү!" Юнги чичигнэх залууд хөнжлөө нөмөргөн, үглэсээр арай гэж чимээгүй болов. Харин Хусог хажуунаас нь мэдэгдэх Юнгигийн дулаан болон зөөлөн үнэрт дасан, аажмаар унтчихсан байлаа. Гэвч Жин л ганцаар хөрвөөн, тайван амарч чадсангүй. Агуйгаас гарахад байж байх өнөөх аймшигт зүйлээс болж, гэртээ харьж чадахгүй байхвий хэмээн санаа нь зовсондоо л тэр.

Шувуудын жиргээ, борооны чийг үнэртсэн өглөө гурван залууг угтлаа. Юнги хэт халуунаас болж сэрэхэд Хусог түүнийг дөрвөн мөчөөрөө ороочихсон унтаж байв. Залуу гайхан байтал Хусог нүдээ нээх нь тэр. Энэхэн агшинд нэгнийгээ хэсэгхэн хугацаанд ч болов ширтэж байхад нь ханиалгах чимээ гарав. Юнги ч тэр доро ярвайсаар дээр нь хэвтэх залууг шуудхан, түлхээд босчихов. Гэнэтийн түлхэлтээс болж нойр нь сэргэсэн хөөрхий залуу нүдээ цавчлан суухад, хажууханд нь дахин ханиалгах чимээ сонстлоо. Чимээ гаосан зүг хаоахад Жин хөнжилдөө шигдсэн чигтээ царай нь цонхийж, хар хөлс нь цуван байлаа. Юнги яаран найз дээрээ очин, духан дээр нь гараа тавьж үзэв.

"Мэдсэн бол чамд хөнжлөө өгдөг байж. Алив, ингээд дулаахан хэвтэж бай. Би энэ залууг дагуулаад явчихаад ирье. Чимээ ерөөсөө гаргаж болохгүй шүү! Ойлгосон биздээ." Тэрээр хөнжлөө давхарлан хучиж өгөөд, Хусогыг чирсээр агуйгаас гарлаа. Тэд хаднаас доош буухад Хусог Юнгигийн хажууд зэрэгцэн очив.

"Одоо шууд шулуун замруу гарчихаж болохгүй юм уу? Тэр үзлийн амьтантай тааралдахгүй бол зүгээр биздээ."

"Тэрнийг хэр өнлөр болохыг чи харсан л баймаар юм. Бидний хөл хурдан хөдлөж байж л түүнд баригдахгүй байх боломжтой. Тэгэхээс өөрөөр амьд гарах зам байхгүй. Магадгүй түүнийг алахаас нааш." Мөчирнүүд цүнхлэн явах Юнги тоосон ч шинжгүй ярьж байхад, Хусог хэдийн айгаад эхэлчихсэн байлаа. Хоёр залуу эргэн тойрноо ажиглан явж байтал Хусог гэнэтхэн л чанга гэгч нь уулга алдчихав. Тэр даруй холгүйхэн модод хөдлөх нь харагдана. Юнги түүж байсан жимсээ газар хаяан, хараасаар Хусог дээр гүйн очлоо. Гэтэл өнөөх нь нэгэн байшин олж харсан байх нь тэр. Өнөө хоёр маань ч, чанга яригчийг ирэхээс өмнө байшинруу хурдаллаа.

"Дахиж ийм чанга чимээ гаргавал, өөрийг чинь тэр амьтанд идэш болгоод өгчих нь гэж мэдээрэй." Аз болж хаалга нь онгорхой байсан байшинд орж ирсэн мөчдөө Юнги Хусогт уурлаж гарав. Өнөөх нь харин хөтлөлцсөн гарлуугаа ширтэн зогсоно.

"Чамайг амьд авч очихгүй бол Жин намайг алах биз. Тиймээс аварсанд баярлах хэрэггүй." Юнги гарыг нь ширүүхэн тавьчихаад байшингаар сэлгүүцэж эхлэв. Харин Хусог өөрийнхөө толгойруу чангахан цохиж аваад, Юнгигийн араас явлаа. Тэдний олсон байшинд хоол хүнс, эмийн хайрцгаас гадна зэвсэг хүртэл байсан юм. Юнги цүнхэндээ багтахаар нь хүнснээсээ хийж байтал Хусог мөрөнд нь зөөлөн хүрэв.

"Энэ байшинд түр амьдарч болохгүй юм уу? Жин ахыг мэдэгдэхгүйгээр нааш аваад ирье л дээ."

"Болохгүй ээ. Жин одоо босож ч чадахгүй байгаа." Тэрээр ийн хариу өгөөд, буцан хүнсээ цүнхэлнэ.

"Та ч сайн найз юм аа. Ингэж аннаарал тавиад л. Бүр атаархчихлаа. Би бас халамжлуулж үзэх юмсан." Хусогыг сандал дээр суун, Юнгирүү ширтэнгээ хэлж байтал өнөөх нь гэнэт эргэж харан

"Хусог, чи наад зэвсэгнүүдээ хийх зүйл олоод ир. Бушуухан Жинрүү явцгаая." гэсэнд залуу ч санаа алдан, хэлсэн зүйлийг нь олохоор шүүгээнүүдийг нь зүглэв.

"Намжүүн, Жин ах энэ хоёрыг хардах нь аргагүй л юм байна. Би хүртэл хардаж байхад..."

____________________________________

| Siren Head |Where stories live. Discover now