|09|

130 22 3
                                    

Хэдийн нар шингэсэн ч бүдэгхэн гэгээнд нь орчин тойрон хангалттай сайн харагдана. Мөн хаа нэг шувууд нисэж, навчис шаагилдах ба юу нь үл мэдэгдэх сонин чимээ гарсаар байлаа. Гэхдээ модон дунд нэгнээрээ тоглоом хийх хоёр залуу хангалттай тайван явцгаана. Тэднийг инээлдэн явахад хэн нэгэн эмэгтэйн тусламж гуйн хашхирах болон чанга гонгинох чимээ цочоож орхив. Тэр даруй л Юнги нүдээ тас аних залууг инээмсэглэн ширтээд энгэртээ наалаа. Өнөөх залуу ч гэнэтийн үйлдэлд нь гайхан дээш царай руу нь харахад Юнги шуудхан төв царай гаргаад, хурдан хурдан нүдээ анивчина.

"Чи л чанга чимээнээс айдаг гээд байсан биздээ. Тэгээд саяны чимээнээс айсан гэж бодоод тэвэрчихлээ. Өөр зүйл бодоогүй шүү!"

"Ууг нь би чамайг өөр зүйл бодсон гээгүй шд. Ямартай ч баярлалаа." Хусог шоолох мэт инээд алдаад, улам цээжинд нь нүүрээ наалаа.

"Одоо болноо. Хурдан явцгаая." Юнгид эвгүй байсан тул Хусогын толгойг хөнгөхөн түлхээд, замаа даган яваад өгөв.

"Чи өөрийгөө хөлдөөчихсөн юм уу? Эсвэл надад мэдрэмжээ харуулахыг хүсдэггүй юм уу?" Хусог араас нь зөөлхөн гүйж очоод мөрлүү нь хуруугаараа хатгана.

"Төрөхдөө л хөлдчихсөн гараад ирсэн юм. Болсон бол хурдан агуйруу явъя. Жин ойрхон зайтай ханиад хүрчихвэл улам хүнд тусдаг. Одоо аягүй л бол нүдээ ч нээж чадахгүй байгаа байх." Юнги Хусогт хандан хэлчихээд урд нь гаран алхална. Харин Хусог амандаа үглэсээр араас нь дагаж байлаа.

"Намжүүн ч Жинийг, энэ хөлдүү ч Жинийг халамжлаад намайг байгаа үгүйг ч мартчих юм аа. Хэдхэн өдрийн өмнө л хармаар байсан гэчхээд одоо хүнийг ч тоохгүй. Саяны тэврэлт ч гэсэн. Зүгээр байсан зүрхийг маань солиотой юм шиг гэнэт гарч ирчихээд үсчүүлээд л. Тийм байж Жин, Жин гээд гүйгээд...Жин гэнэ шүү! Хөгийн хөлдүү амьтан." Хусог урдахаа ч харалгүй бухимдан явсаар мод тулчихсанд эргэн тойрноо ажиглав. Гэтэл Юнгигин толгой хойхон талд нь байх нүхэн дотроос цухуйх бөгөөд тэрээр хөмсгөө зангидан зогсож байлаа.

"Үглэж дууссан бол намайг гаргаж болох уу?" Хусогыг түүн дээр очиход Юнги цүнхээ дээш шидээд гараа сунгав.

"Яаж байгаад уначихав?" Хусог гарнаас нь татахдаа асуусанд Юнги хүчтэй таталтанд тэр дороо л дээш өргөгдөн хоёул хойноо байх чулуунд бүдрэн, тогтож чадалгүй бас л газарт давхралдан унаад өгөв. Юнги гараараа тулан дээш болохдоо доор нь өвдөлтөндөө ёолох залууг хараад гацчихав. Үс нь дэндүү гэмээр сэгсийж, хамар болон хацар нь халтайсан байх тэрээр Юнги рүү инээмсэглэнэ.

"Тэнэг юм уу? Уначихаад инээгээд байх юм. Наад чулуугаа харах хэрэгтэйшдээ." Юнги дээш босоход хөл нь өвдөн хөмсөг нь зангирлаа.

"Яасан бэ? Бэртчихсэн хэрэг үү?" Хусог бушуухан босон хажуугаас нь түшихэд

"Удаан л явах болж дээ. Хөлөө гэмтээчихсэн юм шиг байна." хэмээсэнд хь Хусог урд нь явган суугаад нуруу руугаа дохив.

"Үүрүүлчих."

"Би тийм дорой харагдаад байна уу? Өөрөө явж чадна." Юнги зөрүүдлэн хажуугаар нь гарахаар алхахад хөл нь тэсэхийн аргагүй өвдөлт өгч байлаа. Хусог ч тэрийг нь мэдэн эсэргүүцсэн ч хүчээр үүрчихэв.

"Охин шиг маяглаад байх юм. Би зүгээр болохоор үгэнд ороод үүрүүлээд яв, за юу?" Юнги муухай царайлсаар хүзүүгээр нь тэврэлгүй яваад байсанд Хусог албаар дээш хөнгөхөн шидчихэв. Энэ үйлдэлд нь сандарсан залуу дуртай дургүй нуруунд нь наалдан, хүзүүгээр нь тэврэхэд Хусогын зүрхний цохилт сулхан сонсогдож байлаа. Юнги ч бяцхан инээмсэглэл тодруулан чимээгүйхэн зүрхийг нь чагнан явсаар л.

Тэднийг ийн явж байх үед хүйтэн агуй дотор байх залуу гадаа нь сонсогдох гонгинох чимээнээс болж, цааш явсаар гүн хаданд шигдэн, чичигнэн сууна. Тэрээр уруул нь хөхөлдөж, багагүй цонхийсон дээрээс хөлс нь бурзайжээ. Хүйт даах чулууг налан нүдээ анин байхад цүнхнийх нь дэргэд байх утас нь хангинаж гарав. Залуу ч учиргүй айн чадахаараа хурдан утсаа унтраана. Гэвч өнөөх хачин гонгинох чимээ хүржигнэх мэт болон тод сонсогдох нь улам бүр ойртож буйг илэрхийлэх шиг.

Жин хараахан харанхуйд хучигдаагүй агуй дотроо хэрхэн нуугдахаа хайна. Харамсалтай нь түүнийг нуух жижиг нүх ч атугай байхгүй. Хөөрхий залуу хэдий сул биетэй ч хүнд цүнхээ нуруундаа үүрэн агуйгаасаа гарлаа. Хачин биеийн хэлбэртэй өндөр зүйл хэдхэн моддын цаанаас түүнийг зүглэн алхана. Урт мөчтэй болохоор ч тэр үү, үнэхээр хурдан ойртож байлаа.

"Гаж амьтан минь барьж авмаар байвал хичээх л хэрэгтэй болж дээ. Би тийм ч амар баригдахгүй л болов уу?" Жин агуйнхаа үүдэнд өөрийнх нь урд бараг л тулаад ирчихсэн цагаан хоолой руу томхон чулуу шидчихээд хар хурдаараа л доош уруудан гүйчихэв.

"Овоо хурдан юм гээч..." Тэрээр гүйх явцдаа хойш харвал бараг л ард нь ирчихсэн байлаа. Гэвч түүнд хол зугтаах боломж олдсонгүй. Өнөөх амьтан нь урт гараа урагш сунган Жиний цүнхнээс зуураад авах нь тэр.

_________________________________________

Jin maan yeenee~~~~

| Siren Head |Where stories live. Discover now