|04|

144 29 3
                                    

Юнгиг майхнаасаа холдон явахад хүртэл өөрийг нь хэн нэгэн ширтэж байгаа мэт эвгүй мэдрэмж авсаар байлаа. Тэрээр бүдүүхэн том мод олон барьсаар эргэн тойрно ажиглан алхана. Хажууханд ямар нэгэн шүгэлдэх мэт зөөлөн дуу сонстоход Юнгигийн анхаарал дээд цэгтээ төвлөрөв.

"Хэн болчихоод хүмүүс айлгаад байгаа юм? Яг одоо байгаа газраасаа гараад ир." Залуу хайнгадуу хэлж орхиод, цохиход бэлдэн зогсож байтал модон дунд өндөрхөн дуут цамхаг харагдах болов.

"Энэ чимээ гаргаад байсан хэрэг үү? Ямар тэнэг нь чанга яригчаа асаачихаад хүнээр тоглоод байгаа юм бэ?" Юнгигийн сандрал бага ч болов дарагдан амандаа үглэсээр өнөөх цамхагруу явж эхлэв.

Гэвч түүний өөдөөс өнөөх цамхагын оройд байсан чанга яригч өөрөө ойртож буй мэт санагдах нь тэр. Юнги гайхан сайн ажиглах зорилготой хөдөлгөөнгүй зогсоход дуут цамхаг нь үнэхээр өөдөөс нь алхаж байлаа.

"Хараал ид гэж, ямар новш нь вэ?" Тэрээр ийн хараасаар, өөрийнхөө төсөөлж ч байгаагүй зүйлээс зугтаан, буудалласан газарлуугаа гүйж эхлэлээ.

Хөөрхий залуу өөрөөс нь хэд дахин том биетэйгээс гадна дөрвөн мөч, цагаан хоолойн толгойтой хачирхалтай зүйлээс хаиаг хурдаараа зугтаана. Юнги арай гэж майхныхаа дэргэд ирэхэд найз нь тааваараа утсаа үзэн сууж байх нь тэр.

"Жин аа, одоо аль чадахаараа гүйх хэрэгтэй шүү!"

Юнги майханруугаа орон хоёр үүргэвчээ хурдхан аваад Жинийг дагуулан хаашаа ч юм хурдалж гарав.

"Юу болсон бэ?" Жин гүйх явцдаа асуухад ард нь хүнд хүнд алхалт сонстлоо. Тэрээр гайхан хойш эргэн харахад өнөөх мангас гэх нэршил ч зохихгүй зүйл угтах нь тэр.

"Энэ гаж амьтан ойд болж буй бүхний учир шалтгаан нь хэрэг үү? Хоёулаа ч од болхондээ." Жин огтхон ч айсан шинжгүй инээсээр хэлэх бол Юнгид түүнийг гайхах ч боломж байсангүй.

"Юнги, энэ зүйлийн зургийг дарах хэрэгтэй байх аа..." гэхтэй зэрэгцэн цагаан хоолойт хачирхалтай амьтан, маш эвгүйгээс гадна, сонсоход ч хэцүү дуу гаргаж эхлэв. Энэхэн агшинд чанга яригцнаас нь цус садарсанд Жин ч бас орилон, урдах замдаа анхаарах нь тэр.

"Юнги, чи ямар новшоо над дээр дагуулаад хүрээд ирэх нь энэ вэ? Энэ амьтан чинь биднийг идэх гээд байгаа юм биш үү?" Жин уйлах нь холгүй хэлэхэд Юнги гарнаас нь атган бүр хурдаллаа. Тэр Жинд хариу хэлэхээс илүүтэй нуугдчих газар хайн энд тэнд нүдээ гүйлгэнэ.

"Тэнд агуй байна. Миний санаж байгаагаар энд жалга байгаа. Хоёулаа жалгаруу орохтойгоо зэрэгцэн нэг үүргэвчээ холхон шидэх хэрэгтэй. Тэгэж байж аюулгүйгээр тэр агуйруу орж чадах нь. Миний ярьж байгааг ойлгож байна уу?" Юнги сул байх гараараа Жинд зааварчилна.

"Одоо энэ модыг өнгөрөөд гэнэт эргэх болохоор бэлтгэлтэй байгаарай. Бас яаж ч айж байсан чимээ гаргаж болохгүй шүү!" Тэрээр дахин сануулж хэлээд Жинийг хөтөлсөн чигтээ шуудхан эргэлээ. Тэднийг жалгаруу орон үүргэвчээ янзалж байхад аймшигт зүйл маш ойрхон алхаж буй нь мэдэгдэнэ.

Юнги Жиний үүргэвчнээс өөрийнхдөө хэрэгтэй зүйлсээ шилжүүлэн аваад шидэх газраа тооцоолж эхэллээ. Харин Жин айсандаа найзынхаа үгийг даган гөлөгнөн зогсоно.

"Намайг үүнийг шидэхтэй зэрэгцэн агуйн зүг гүйгээрэй. Би тэр гаж зүйлийг холдуулчихаад араас чинь очих болохоор хамаг хурдаараа л гүйж үзээрэйдээ. Би 3 тоолоод шидэх болно. За бэлэн үү?" Шивнэсээр Жинд агуйг бүр сайн тогтоолгоод тэд төлөвлөгөөндөө орцгоолоо.

"1!"

"2!"

"3! Гүйгээрэй!!!"

Юнги орилсоор үргэвчээ эсрэг зүгт шидчихэв. Харин Жин үг дуугүй л хэлснээр нь чадахаараа гүйнэ. Тэрээр агуйнхаа зүг зогсолтгүй гүйх явцдаа хойш эргэн харвал Юнги ч бас ардхан нь яваа харагдлаа.

---

Үүрээр сэрсэн Намжүүн шүршүүрт орчихоод гарч ирэхэд утсанд нь мэдэгдэл ирэв. Тэрээр очин харвал найзынх нь зурвасаас гадна Жин залгасан байх нь тэр. Залуу инээмсэглэсээр Жинрүү эргүүлэн залгах ч, түүнд автомат хариулагч л хариу өгнө.

"Ойн дунд утсаа цэнэглэж чадаагүй байхаа. Юнги ахтай байгаа болохоор бэртэхгүй гэдэгт нь итгэх хэрэгтэй. " Намжүүн санаа алдсаар найзынхаа зурвасыг шалгалаа.

'Хуба~'

-Бидний машин нэг ойн хажууханд эвдэрчихлээ. Бүр болохгүй бол би залгах болохоор ирж авахад бэлдээд байж байгаарай.

'Жүүн'

-Ойрхон засварын газар байхгүй хэрэг үү? Заза юутай ч холбогдоорой.

____________________________________

-Яана вэээ??? ><><

| Siren Head |Where stories live. Discover now