Ending |14| Part

189 25 5
                                    

Хөл хөдөлгөөн ихтэй эмнэлэг дотор хоёр залуу эмч хайн гүйлдэнэ. Нэг нь ухаангүй байх залууг нуруундаа үүрсэн байх бол нөгөө нь уйлсанаас болж ихэд сулбагар харагдана. Хоорондоо өвчтөний талаар ярилцан явах эмч нар дээр Жин гүйж ирэн гарнаас нь атгаад

"Гуйя, найз маань ухаан алдчихлаа. Хурдан үзээд өгөөч. Тэр энэ байдалтай их удаж байна." хэмээсээр Намжүүнийг татан тэдэн дээр авчиржээ.

"Яаралтай тусламж үзүүлэхэд бэлтгэ. Өвчтөний байдлыг харахад сайнгүй байна. Түргэн хөдөлцгөө." Юнгиг харсан эмч бүсгүй сувилагч нартаа зөвлөөд үзлэгийн өрөөг зүглэлээ.

Ядарч сульдсан дээрээс гүн хямралд өртсөн дөө ухаангүй болсон залуугийн бэртсэн хөл болон шархалсан газруудыг цэвэрлэсэн сувилагч нар өрөөнөөс гарч явахад Жин хана налан зогсоно. Тэрээр буйдан дээр доош харан суух Намжүүн өөд нэг харчихаад санаа алдах нь тэр.

"Юнги ядаж л зүгээр байна. Хусогыг харих замдаа мэдээлэл өгч ойгоор хайлгуулцгаая. Чамд минь хэцүү байгааг би мэдэж байнаа. Гэхдээ Хусог бидний төлөө л ийм зүйл хийсэн. Тэгэхээр Юнгиг сэрэхэд нь хоол бэлдэж ирэх хэрэгтэй. Үгүй бол Хусог түүнд анхаарсангүй гээд гомдчихно." Гаднаа л ил гаргаагүй болохоос дотроо багын найзаа алдсан даа маш их өвдөлт тээх хайртыгаа тайвшруулах Жин. Тэр ч бас дотны дүүгээ алдсан тул хүнд байгаа. Гэхдээ анхаарал тавих хоёрын хоёр хүн байгаа тул ийн зүгээр мэт аашилж байлаа.

Намжүүн, Жин хоёрыг харьчихаад ирэх хооронд эмч залгасан бөгөөд Юнгиг амиа егүүтгэх гэж оролдсон талаар дуулгажээ. Жинд энэ хүнд тусах бөгөөд яарсаар Юнги дээр ирэхэд орондоо хүлүүлчихсэн байх нь тэр. Залуугийн санаа бага ч болов амран найздаа дөхөн очиход үзэн ядсан харцтай нь мөргөлдөж орхив.

"Чи миний чамайг гэх хайрыг өчүүхэн ч мэдээгүй атлаа сая л нэг сэтгэлтэй болсон хүнээсээ хайр гээчийг нь мэдрэх гэж байхад яаж байгаа юм. Чи байгаагүй бол Хусог энд байх боломжтой байсан. Чамайг харахаас ч уур хүрч-" Юнгигийн хатуу үгсийг сонсож чадалгүй буцан өрөөнөөс нь гүйн гарсан Жин уйлсаар Намжүүнтэй зөрөлдөв. Жүүн хоолоо өгөх ёстой тул дотогш явж ороход

"Энэ новшийн хүлээсээ тайлаадах. Бас Жиний хойноос яв. Тэр мангуу аягүй л бол уйлаад сууж байгаа биз. Дахиж битгий над дээр авчраарай." гэж хүсэхгүй байгаа мэт аашлах ч Жинд хэлсэн зүйлсдээ харамссан аятай л өгүүлж байлаа.

"Та яаж ч хатуурхсан тэр тэвчээд л хүрээд ирнэ. Тэгэхээр тэнэг зүйл хийлгүй биеэ бодоорой, хён." Намжүүн хүлээсийг нь тайлж өгчхөөд нөхрийнхөө араас тайван алхална.

---

"Би Юнгид өдрийн хоолыг нь өгөх гээд ирж байнаа. Чи ажлаа дуусчихаад хүрээд ир. Ухаан орчихсон юм чинь уулзалдах байх аа. Орой уулзацгаая. Хайртай шүү!" Хоёр савтай хоол барин явах залуу нэгийг нь дамжуулаа үгсийн хамт сувилагчид өгөөд нөгөөгөө өөрөө барьсаар цааш явав. Түүнийг ороход Юнги бахь байдгаараа л хүлээж авна.

"Юнги, чи ядаж ганц халбага идэж болсонгүй юу? Намайг үзэн ядлаа гээд хоолоо идэхгүй байж болохгүй. Өлсөж байгааг чинь мэдэж байна. Зүгээр наад бардам зангаа хаяаад хоолоо идээдэх." Түүнд хариу ирсэнгүйд чимээгүй суух Юнгигийн хажууд очин

"Новш минь, чи ганцаараа шаналаад байгаа хэрэг үү? Би ч бас адилхан шаналж байна. Хэдэн жилийн өмнөх чиний өөрчлөлтийг өөрөөсөө болсон гэдгийг мэдээд харамсаад байна. Бас хаачих гээд байгаа юм? Удахгүй ирэх хүн байгаа болохоор гараад хэрэггүй." Тав дахь өдрөө эргэлтээр ирсэн тэрээр уурлахгүй байж чадсангүй.  Өдөрт багадаа гурав ирдэг байхад бэлтгэсэн хоол нь яг байрандаа байж байгаа нь найм дахь тохиолдол байсанд тэвчээр нь алдагдсан нь энэ. Даанч Юнги түүнтэй ярих ч үгүй гарснаар, ганцаар үлдэхдээ Жин

"Чамайг чөтгөр аваасай, Мин Юнги." гээд үсээ хойшлуулсаар буйдан дээр лаг хийн суулаа.

Харин Юнги агаар амьсгалахаар гадагш гарсан байлаа. Тэрээр эмнэлгийн цэцэгжүүлэлтийн талбайгаас Хусогийн хамт түүж байсан цэцгээ олж харсан даруйдаа таслан аваад сав хайхаар буцжээ. Өөрийн өрөөг хүртэл хаалгануудын цонхоор өвчтөнүүдийг ажиглан явахдаа урд нь байх тэргэнцэртэй хүнийг харалгүй мөргөж орхив. Тэрээр өнөөх хүний цочсондоо унагачихсан жижигхэн тэмдэглэлийн дэвтрийг нь авч өгөхдөө гацалтанд орчих нь тэр.

"Ху...Хусог аа, чи...чи яаж амьд байдаг билээ." Гайхсандаа ээрч муурсаар сонин харахад тэргэнцэр дээрх хүн жаргалтай гэгч нь өөдөөс нь инээмсэглээд

"Хамт төгс бас галзуу зохиол бичих гээд диваажингаас нисээд хүрээд ирлээ."

_________________________________________

Olon ch udaa murij, alga bolj udaasaar ene bichweree inged duusgadg ym baijee. Muuhan bichweriig mn demjij baisn ursuuddee hairtai shuu! Bas bayrlalaa^.^

♡♡♡♡♡♡♡♡♡♡♡♡♡♡♡♡♡♡

-Jaehwa~.~

| Siren Head |Where stories live. Discover now