twenty-eight

540 69 2
                                    

"Болгоомжтой

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Болгоомжтой." 

Жонгүг-н ийн хэлэх дуугаар Жэмин ухаан орвол тэр хэдийн Жонгүг-н энгэрт тэврүүлэн зогсож байлаа. 

Жэмин гайхан түүн рүү харвал, Жонгүг түүнийг тавьсаар "Чи бараг л түлэгдэх шахлаа. Болгоомжтой бай!" ийн хэлээд, зуухны галыг унтраав. 

Түүний хэлэх дуугаар л Жэмин тогоотой хоол нь дэврэн халсныг анзаарлаа. 

"Юу бодож байсан болоод үүнийг ч анзаарахгүй байгаа юм?" 

Жонгүг түүн рүү ширтсээр ийн асуухад, Жэмин санаа алдсаар түүний зөрөн буцан хоолоо хийж эхлэв. Одоо түүнд Жонгүг-тэй ярилцах хүсэл ч алга. Тэр зүгээр л өөрийн толгой доторхоо цэгцлэхийг хүсэж байна. 

Нэг ч үг дуугаралгүй өөрийг нь үл тоох Жэмин-г харсан Жонгүг, түүний гараас огцом татсаар өөр рүүгээ харууллаа. Энэ охин яаж түүнийг үл тоож чадаж байна аа?!

Жонгүг Жэмин-ий хоёр гараас чанга атган "Чи яг яах гээд байгаа юм?" чангаар ийн асууж орхиход, Жэмин түүн рүү хүйтнээр харав. 

"Юу гэсэн үг үү?" 

Жэмин-ий асуултыг сонссон Жонгүг түүн рүү аюултай харсаар "Жимин надад, чиний түүнд хэлсэн санааг ярьсан. Чамд яг юу болохоо байчхаад байгаа юм? Яагаад биднийг үл тоогоод байгаа юм? Яагаад эргэн тойрныхоо юуг ч анхаарахгүй байгаа юм?" ийн асуухдаа түүн рүү дөхөж эхэллээ. 

Жонгүг Жэмин-ий өмнө тулж ирэхэд, Жэмин түүн рүү хүйтэн харсаар "Чиний хэрэг биш." ийн хэлээд, шууд л түүнийг хүчтэй түлхэж орхив. 

Жэмин буцан ажилдаа ороход, Жонгүг юм хэлэх гэсэн ч санаа алдсаар гал тогоог орхилоо. 

Харин Жэмин түүнийг огт тоолгүй хоолоо аягалаад зоорь руу явав. Яг одоо түүнд Хэжин-с илүү чухал зүйл байхгүй. 

Зооринд орж ирэхэд, Хэжин Жэмин өгсөн үгийн сүлжээг бөглөж байх бөгөөд их л уйдсан харагдаж байлаа. 

[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇ] The blood sweat and tearsWhere stories live. Discover now