forty-four

471 73 1
                                    

Жэмин хаалганы өмнө түүн рүү ширтэн зогсох Жонгүг-г харсаар, цочирдож орхих нь тэр

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Жэмин хаалганы өмнө түүн рүү ширтэн зогсох Жонгүг-г харсаар, цочирдож орхих нь тэр.

Эргэн тойрны бүх хүмүүс Жонгүг-н толгой руу буугаа чиглүүлсэн байх агаад ганц л буруу хөдөлбөл, Жонгүг-н тархи шүүрэн шанага шиг болоход бэлэн байх аж.

Жонгүг Жэмин рүү ёжтой инээмсэглэсээр хурдан хөдлөн түүний гараас татан урдаа бариад, ханцуйдаа нуусан хутгаа түүний хоолойд тулгах нь тэр. Харин Жэмин түүний энэ үйлдэлд ямар хариу үзүүлэх ёстойгоо ойлгосонгүй.

Байдал буруудсан учир залуус бүгд Жонгүг руу чиглүүлсэн буугаа чанга атгасаар, бага зэрэг арагш ухран, бүрэн бэлэн байдалд шилжжээ.

Жэмин-ий нүүрэнд айсан төрх илрэх зуурд тэр чичирсэн хоолойгоор "Би-Битгий буудаарай! Гуйя, буудаж болохгүй шүү!!!" хэмээн хэлэхэд, Хан ноён гүйн ирсээр нарийн бичигт дохио өгөв.

"Бүгд арагш ухарцгаа!"

Нарийн бичгийн дохиогоор эргэн тойронд байх хамгаалагчид бүгд хойш хоёр алхам ухрах нь тэр.

Хан ноён охин руугаа хувиралгүй ширтсээр "Одоо ойлгож байна уу? Тэд хэзээд л бол хэзээд чамайг ашиглаад хаяж чадах хүмүүс! Тиймээс гэртээ буцаад ир, Жэмин-аа." ийн хэлэхэд, Жэмин хүчтэй гэгч нь шүлсээ залгилаа.

Жонгүг түүний хоолойд тулгасан хутгаа улам ойртуулсаар "Буугаа буулга гэж хэл!" хэмээн тушаахад, Хан ноён хэлснээр нь хийв.

Түүний хувьд охиноо эрүүл саруул буцаан авах нь хамгийн чухал юм! Үүний төлөө тэр ямар ч хамаагүй аргаар энэ хутгатай залууг зүйл дуусгахад бэлэн байна!!

Хамгаалагчид буугаа буулгахад, Жонгүг удаанаар Жэмин-г дагуулан цахилгаан шат руу явж эхэллээ. Харин Жэмин ааваасаа харцаа салгасангүй. Магадгүй энэ түүнийг харж буй сүүлийн удаа байх.

Тэд хамтдаа тайван алхсаар цахилгаан шатанд суухад, Жонгүг бүгдэд сонсогдохоор "Хаалга хаах товч дээр дар." хэмээн Жэмин-д тушаахад, тэр ч хэлснээр нь хийлээ.

[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇ] The blood sweat and tearsWhere stories live. Discover now