Жэмин бүрэн дүүрэн сэргэхэд, тэр машинд Жимин-ий хажууд сууж байлаа.
Жимин түүнийг дээш өндийхийг мэдэрсээр "Хөдлөх хэрэггүй дээ. Чи дэндүү их бэртсэн байгаа. Хөдлөлгүй, намайг налаад сууж бай. Удахгүй бид эндээс хөдөлнө." гэхэд, Жэмин гайхсаар толгойгоо эргүүлэн цонх руу харав.
Цонхны цаана түүний түрүүхэн байж байсан болов гэж бодмоор агуулах байх агаад түүн дотор хүмүүс шороо манаруулан биенээ цохино.
Жэмин дээш өндийн цонх руугаа илүү ойртон харвал, түрүүхэн түүнийг хайр найргүй зодож байсан хүмүүс тэдний залуустай үзэлцэж байв. Бүгд л биенээ алах асар их хүсэлтэй нь тэдний хайр найргүй зодолдохоос харагдана.
Хүлээгээрэй, түрүүний бүхэн зүүд байгаагүй хэрэг үү? Миён-ы хэлсэн бүгд бодит зүйл гэж үү?
Жэмин дөнгөж сэрэхдээ өөрийгөө Жонгүг-н гарт байна хэмээн бодсон. Иймдээ ч бүсгүй түрүүний тэр бүхэн зүгээр л зүүд байсан хэмээн сэтгэсэн билээ. Харин одоо тэр үнэнийг олж харлаа.
Түүний итгэж байсан бүхэн бүгд зүүд зэрэглээ болон, бодит үнэнтэй нүүр тулахдаа ямар хулчгар арчаагүй байгаагаа тэр ойлгов.
Жэмин цонхонд алгаа наасаар "Бүгд худал биз дээ?" хэмээн хүйтэн гэгч нь хэлж орхилоо. Хэдий түүний бие тэсвэрлэхийн аргагүй өвдөж байсан ч, зүрхэн дэх тарчлаан нь өвдөлтөө ор мөргүй мартахад хүргэсэн юм.
Жимин түүний үгэнд гайхсаар "Юу?" хэмээн асуухад, Жэмин эргэж харан хариулав.
"Жонгүг чиний арыг даадаг, амийг чинь хамгаалдаг, хамгийн их итгэдэг нэгэн чинь болохоор хажуудаа байлгаж байгаа юм биш. Харин хэзээ ч итгэж чаддаггүй болохоор хажуудаа үргэлж дагуулж явдаг биз дээ. Ганц л хором орхиод явчихвал, ар худаjгаар чинь бүгдийг өөртөө урвуулаад авчих юм шиг санагддаг болохоор айдаг биз дээ? Чамд байгаа хамгийн том нууц хөзөр биш, хэзээ ч дэлбэрч магадгүй хамгийн том аюул чинь болохоор үргэлж хамт байдаг биз дээ? Итгэдэг болохоор биш харин түүнээс айдаг болохоор, түүнд итгэж чаддаггүйгээсээ болоод үргэлж хажуудаа нохой шиг уядаг, тийм үү? Чи биш харин тэр жинхэнэ толгойлогч болохоор тэгж их хатуурхдаг биз дээ? Нохой шиг амьдруулж, мал шиг зүтгүүлж, хог шиг ханддагийн чинь нууц энэ, тийм үү?"
YOU ARE READING
[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇ] The blood sweat and tears
FanfictionТэр хөвгүүн бол үнэн дунд нуугдсан худал. Тэр охин бол худал дунд нуугдсан үнэн. Cover by @Alpha_Nov