twenty-three

643 76 2
                                    

Жэмин буцан харш руу орсоор номын сан руу явах аж

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Жэмин буцан харш руу орсоор номын сан руу явах аж. Мэдээж тэр эхэндээ Жимин-г зогсоох бодолтой байсан ч, эцэст нь түүний аймшигтай хүйтэн хөндий инээмсэглэлээс бүхнийг ойлгосон юм. Тийм ээ, Жонгүг-н хэлснээр Жимин хийнэ гэсэн бол хийдэг төрлийн хүн. Энд хайрын хүч, нинжин сэтгэл, эсэргүүцэл гээд юу ч саад болж чадахгүй. Хэрэв тэр хүсвэл, бүх зүйл түүний гарт байх болно. Ийм байхад Жэмин түүнийг эсэргүүцэж зүрхэлнэ гэж үү? Үгүй ээ, тэр бол ухаантай охин. Тиймээс тэр өөрийн юу хийх ёстойг сайн мэднэ.

Жэмин ийн бодсоор байгаа газраа огцом зогслоо. Тэр үнэхээр ухаантай нэгэн гэж үү? Эсвэл зүгээр л бүхнийг ухаарч байгаа нэгэн үү? Аль нь болохыг сайн мэдэхгүй юм! Ямартай ч тэр энэ гэр бүлд албан ёсоор орж ирснээс хойш, хэрэгтэй хүн гэдгээ бүгдэд нь батлах хэрэгтэй.

Тэр ийн бодсоор санаа алдан эргэн алхав. Яг одоо тэдэн дээр яваад орж болохгүй шүү дээ. Жимин төлөвлөгөөг бодож бас боловсруулж байгаа. Хэрэв Жэмин шууд л яваад орвол түүний анхаарал сарних нь дамжиггүй. Тиймээс Жэмин хүлээх хэрэгтэй.

Охин өөрийнхөө өрөөнд орсоор эргэн тойрноо харлаа. Энэ харшийн нэг гайхалтай зүйл нь бүх цонх нь нар үздэг бөгөөд зарим өрөөний цонх өдрийн турш нарны гэрлийг хангалттай хүртдэг юм. Тэдгээр азтай өрөөний нэгд нь Жэмин амьдардаг.

Жимин түүнд өрөөгөө хүссэнээрээ тохижуулах боломж олгосон бөгөөд түүний хэлснээр Жэмин энд нэлээд удаан байх ёстой болсон хэрэг.

Тэр санаа алдаад хувцсаа солихоор шийдлээ. Саяхан Жимин түүнд шинэ хувцаснууд авч өгсөн юм. Өнөө өглөө Жэмин тэднээс хамгийн түрүүнд гоё харагдсан нэг даашинзаа аван өмссөн нь одоо ингээд солиход хүргэж байна. Энэ маш тухгүйн дээр богинохон учир суухад эвгүй байсан юм.

Жэмин хувцасны шүүгээгээ эхнээс нь гүйлгэн харсны эцэст цагаан өнгийн урт даавуун даашинз өмслөө. Энэ даашинз түүнийг илүү зөөлхөн, эмэгтэйлэг харагдуулж байгаа учир Жимин-тэй ярилцахад тус болох биз.

[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇ] The blood sweat and tearsWhere stories live. Discover now