Жэмин дөнгөж саяхан хүрч ирсэн судалгааны материалтай танилцан сууж байхад, Жимин гаднаас тайван орж ирсээр асуулаа.
"Вакцин үйлдвэрлэх үйл ажиллагаа аль шатандаа явж байна?"
Жэмин өөрийн гарт байх судалгаагаа харсаар "Одоогийн байдлаар өмнөх вакцинууд дээр тулгуурлан гаргаж авсан нэг байна. Үүнийг бид энэ жилийн улирлын томууны вирусийг мутацид оруулж үзсэн. Ирэх жил бидний гарган авсан вирустэй ижил эсвэл төстэй вирус гарна гэж таамаглаж байна. Одоо харин түүнийгээ туршиж үзэхээр бэлтгэж байгаа. Дараа сард бүх зүйл бэлэн болоход, тэд эхлээд амьтан дээр туршилт хийнэ гэсэн. Ер нь бол вакцины үйл ажиллагаа 60%-тай явж байна." ийн хэлээд, дээш түүн рүү инээмсэглэн харлаа.
Жимин толгой дохиод "Ойлголоо. Тэгвэл удахгүй бэлэн болох бололтой." ийн хэлсээр, толгой буйдан дээр суун өөртөө нэг виски хундагалав.
Сүүлийн үед Жимин-ий сэтгэл санаа амгалан байх үеүдэд тэр хааяа нэг татчихдаг зуршилтай болсон. Амьдралынхаа туршид сэтгэл түгшилт, айдсын дунд тэр бүхэнтэй тэмцэн амьдарч байсан түүний ертөнц гэнэт л амар амгалан болох нь дасахад хэцүү байж болох юм хэмээн Жэмин бодоод байгаа билээ. Тиймээс ч тэр түүний энэ дасан зохицлын бяцхан урвалд ямар ч хариу үзүүлэлгүй, чимээгүй л харж байгаа аж.
Удаагүй Жэмин-ий утас хангинан дуугарахад, бүгд гайхаж орхилоо. Энэ утас бол Жэмин зөвхөн гэр бүлийн залуустай л холбогдох гэж хэрэглэдэг утас учир ихэнх тохиолдолд дуудлага ирдэггүй юм. Хэрэв ямар нэг яаралтай зүйл тохиолдоогүй л бол шүү дээ.
Жэмин гүнзгий амьсгаа авсаар утсаа аван харвал дугаараа нууцалсан хүн залгаж байх нь тэр.
Бүгсүй удтал утасныхаа дэлгэц рүү харан бодолд автвал өрөөнд байсан бүгд нэг нэгээрээ түүн рүү гайхан ширтлээ.
Түүний хажууд ном уншин сууж байсан Жонгүг хэсэг ажиглаж байгаад, түүнд ойртон утас руу харсаар "Хэн юм?" хэмээн асуувал, Жэмин санаа алдан хэлээд авав.
YOU ARE READING
[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇ] The blood sweat and tears
FanficТэр хөвгүүн бол үнэн дунд нуугдсан худал. Тэр охин бол худал дунд нуугдсан үнэн. Cover by @Alpha_Nov