forty-one

553 68 2
                                    

"Өчигдөр орой буюу 2020 оны 2-р сарын 25-ны орой ерөнхийлөгч Жан Духён Кёнги мужийн Ханнам хотын Шинжандун-с үхсэн байдалтай олдсон байна аа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Өчигдөр орой буюу 2020 оны 2-р сарын 25-ны орой ерөнхийлөгч Жан Духён Кёнги мужийн Ханнам хотын Шинжандун-с үхсэн байдалтай олдсон байна аа. Цагдаагийнхны хэлж байгаагаар эхний шинжилгээгээр түүний биеэс ямар нэг эсэргүүцсэн ул мөр олдоогүй учир амиа хорлосон байх магадлалтай гэж байгаа юм байна. Ерөнхийлөгч Жан Духён нь сураггүй алга болсноосоо хойш 5 дахь өдрөө олдсон нь энэ юм."

Мэдээний хөтлөгч зурагтаар ийн хэлж дууссаны дараа Намжүн даруй зурагтаа унтраав. Бүгд дор бүрнээ хөмсөг зангидан суух агаад Жэмин-ий ярихыг хүлээх мэт хааяа нэг түүн рүү харна.

Жэмин буйдангийн захад суусан учир зүүн гараа хажуугийн түшлэг дээр тавьсаар түүнийгээ налан "Дараачийн ерөнхийлөгчид хэн хэн нэр дэвших боломжтой вэ?" ийн асуулаа.

Намжүн түүний яг эсрэг талд суусан байх агаад тохойгоо өвдөг дээрээ тулсаар гараа салаавчлан атгасаар "Мэдээж өмнөх сонгуулиар нэр дэвшиж байсан 2 нэр дэвшигч байгаа. Мөн хэд хэдэн бизнесменүүд болон улс төрчид үүнд орох төлөвтэй байна." хэмээн хэлэхэд, Жэмин урдаа тавьсан цайнаасаа аван, тайвнаар оочлон уув.

"Өмнө нь нэр дэвшиж байсан Жан Дусан өмнө жил татварын хэрэгт орооцолдсон тул нэр дэвшиж чадахгүй. Дэвшлээ ч олигтой санал авахгүй ээ. Харин нөгөөдөх нь өөрийн ялагдлаараа улс төрөөс бүрэн гарч байгаагаа зарлачихсан. Тиймээс нэр дэвших боломжтой эсвэл бодолтой байгаа улс төрчид болон бизнесменүүдийн жагсаалтыг гаргаж, хэрэв оролцвол хэр их санал авах боломжтойг тооцоол. Аан тийм, мөн хамгийн ухаан муутай, гэнэн нэгнийг нь онцлоод тэмдэглэчхээрээ!"

Жэмин-г ийн хэлэхэд, Тэхён "Ингэж яах гэж байгаа юм?" хэмээн тэвчээгүй бололтой асуув.

Ерөнхийлөгчийг алах нь зөвхөн Миён-ы хамгаалалтыг үгүй хийж, түүнийг алах зорилготой байгаагүй юм уу?

Жэмин түүн рүү хөмсөг өргөсөн ч, тайван байдлаа алдалгүй ширтсээр "Би хэлсэн шүү дээ. Жимин-г хуулинд захирагддаг биш, харин хуулийг захирдаг нэгэн болгоно оо гэж. Одоогийн байдлаар бид улсын их хурлын нэлээн хэдэн гишүүдийг өөрсдийн талд урвуулсан. Үүний дээр ерөнхийлөгчийг атгачихвал, ямар ч хуулийг өөрсдийн талд хүссэнээрээ батлуулж чадна. Тиймээс л би үүнийг хийж байна. Бид нэгэнт хүмүүсийн саналыг худалдаж авч чадахгүйгээс хойш, хамгийн их санал авах хүнийг авчихсан нь дээр биз дээ?" хэмээн хэлсээр дээш босон ахин асуулаа.

[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇ] The blood sweat and tearsWhere stories live. Discover now