seven

937 100 2
                                    

"Хувцсаа багла

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Хувцсаа багла." Жимин түүний өрөөнд орж ирэхдээ ийн хэлэхэд, Жэмин номоосоо харц салган түүн рүү асуулт эрэх мэт харцаар харав.

Өрөөн дэх чимээгүй байдал удаан үргэлжилсэнгүй. Жимин санаа алдсаар хаалга хаан өрөөнд орж ирлээ.

"Үдэшлэг дээр байсан залуу танай бага ангийн хүүхэд байсан. Бас тэр чамайг надтай хамт явж байгааг мэдчихсэн шүү дээ. Тиймээс эцэг эхэд чинь хэлчхэж мэдэх юм." тэр орон дээр суухдаа ийн хэлэхэд, Жэмин дугуйтай сандал дээрээ эргэн Жимин рүү харан суугаад "Тэгэхээр намайг хаяж байгаа хэрэг үү? Манай эцэг эх энд хүрч ирээд, та нарыг сүйрүүлчхэж мэднэ гэж эмээгээд үү?" үл мэдэгдэх хоосон харцаар харсаар ийн хэлэв.

Энэ охин үнэхээр шулуухан юм аа. Түүнд хэн нэгний ая талыг харж, тойруу замаар ярина гэсэн ойлголт байхгүй бололтой. Энэ удирдагчид байх ёстой чанарын нэг ч, тэр удирдагч биш шүү дээ. Тэр бол зүгээр л гэрээсээ дайжиж зугтсан бяцхан охин. Энэ хатуу хорвоод ийм хүн удаан тэснэ гэдэг худал зүйл. Яана даа энэ охин? Түүнд хөөрхөн царай, ухаан бас Жимин-ий туслалцаа байлаа гээд бүх зүйл болчихгүй шүү дээ. Тэр үүний ойлгох хэрэгтэй.

Жимин хөнгөхөн инээмсэглээд "Мэдээж үгүй. Би чиний гараас атган гэрээс чинь авч гарсан. Хэрэв чамайг явуулах болбол би гараас чинь атгаж байгаад, өөрийн биеэр гэрт чинь буцаан хүргэж өгөх болно." гэсээр, дээш босон гараа халаасандаа хийгээд "Одоо хурдан хувцсаа багла. Бид чамайг түр өөр газар байлгах болно." ийн хэлсээр гарахаар алхахад нь Жэмин ойлгосноо хэлэв.

Тэгэхээр тэр ахиад л ганцаараа үлдэх нь ээ. Ахиад л ганцаараа. Хэн ч байхгүй. Юу ч байхгүй тэр хоосон орон зайд ганцаараа үлдэх нь. Уг нь түүнд энд байх их таалагдаж байсан юмсан. Гэвч түүний тавилан энэ бол одоо яах вэ дээ? Жэмин өөрөө хүсэж энд ирчхээд, энэ залуугаас тэжээлгэж байж, түүнийг аюулд оруулж болохгүй шүү дээ.

Жэмин өрөөгөө нэг тойруулан харав. Өмнө түүний амьдардаг байсан өрөөнөөс яльгүй жижиг бөгөөд гаднах шигээ чамин хийцийн хана адартай өрөө байх аж. Бор шаргал өнгө зонхилсон энэ өрөөнд түүний авч ирсэн зүйлс арай л авцалдаагүй байх шиг. Хүрэн бор өнгийн орон дээр эгдүүтэй ягаан өнгийн хөнжил? Үгүй дээ, арай сонгодог хэв маягийн байх хэрэгтэй байсан юм. Энэ жижигхэн зүйлээс харахад л, тэр энд илүүдэх мэт мэдрэмжид хутгалдана.

[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇ] The blood sweat and tearsWhere stories live. Discover now