Жэмин Жонгүг хоёр эмнэлгийн үүдэнд ирэв үү, үгүй юу Жэмин мотоциклоос үсрэн буулаа. Жэмин гаднаа ил гаргаагүй ч, дотроо Миён-ы хүүхдэд үнэхээр их санаа зовж байсан юм.
Хэдий түүний ээжтэй өстөн ч, хүүхдэд ямар ч буруу байхгүй шүү дээ. Бас үүний дээр энэ хүүхэд Тэхён-ы ч бас хүүхэд мөн. Өөрөөр бол тэдний хүүхэд гэр бүлийн дараачийн үе юм. Тиймээс Жэмин энэ хүүхдийг юу ч болж байсан хамгаалах хэрэгтэй. Тэдний ирээдүй хойч шүү дээ.
Жэмин яарсаар эмнэлэг рүү орон, үүдний ажилтнаас төрөх хэсэг хаана байдгийг асуугаад, цааш явав.
Түүнийг төрөх тасагт очиход, залуус бүгд хагалгааны өрөөний өмнө сууж байх нь тэр. Жэмин тэдэн рүү гайхан харж байхад, Жонгүг түүний араас гүйхээрээ хүрч ирлээ.
"Юу болсон юм?"
Жэмин тэднээс асуувал, Намжүн сэтгэлийг нь тайвшруулах мэт багахан инээмсэглэсээр "Миён-д төрөхөд хангалттай тэнхээ тамир байхгүй учир түүний кисер хагалгаанд оруулж байна. Одоогийн байдлаар биеийн байдал нь тийм ч сайн биш тул, эмч мэдээтэй байгаарай гэж хэлсэн." гараа халаасандаа ийн хэлэв.
Жэмин толгой дохисоор, харцаа Намжүн-с Тэхён руу шилжүүллээ. Тэр аймшигтай цонхийсон байх бөгөөд гараа хавсраад эцэж цуцалгүй ямар нэг зүйлийг амандаа үглэнэ.
Жэмин түүний байр байдлыг хэсэг ажиглаж байгаад, санаа алдан хажууд нь очин суув. Гэсэн ч Тэхён түүнийг ч тоолгүй залбирал бололтой зүйлээ үргэлжлүүлнэ.
Жэмин өөрийг нь анзаарахыг хүлээсэн ч, хугацаа өнгөрөх тусам энэ бүтэшгүй мэт санагдаж эхэлсэн тул түрүүлэн ам нээв.
"Тэр зүгээр байх болно оо."
Жэмин хэдий хүсээгүй ч, тэр дурамжхан гэгч нь хэлж орхив.
Тэхён түүний дуугаар залбирлаа алгуурхан зогсоогоод, доош шал ширтэхдээ "Би тэгээсэй гэж найдаж байна." хэмээн шивнэх шахам хэллээ.
YOU ARE READING
[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇ] The blood sweat and tears
FanfikceТэр хөвгүүн бол үнэн дунд нуугдсан худал. Тэр охин бол худал дунд нуугдсан үнэн. Cover by @Alpha_Nov