<3>

403 98 0
                                    




        - Ахиад л гэртээ ганцаараа өнгөрөөх уйтгартай өдөр.. Ядаж бие дээрдсэн юм чинь гадуур зугаалдаг юм билүү?

2018 оны дөрөвдүгээр сард тохиож буй сэрүүн салхи хааяа нэг сэвэлзэн сэтгэл гэгэлзүүлэх дулаахан цаг агаартай хаврын энэ өдөр бусыд өдрүүдийн л адил өглөө эрт ажилдаа явсан нөхрөө үдэж өгсөнийхөө дараа хэсэгхэн   нойр авсан болчихоод сэрсэн  Тэхён хөшиг нь нээлттэй цонхны цаана тодрон үзэгдэх гадаах орчны сайхныг ширтэнгээ ийн өөрт шивнэх аж.   

 Ямартай ч одоохондоо хийх ажилгүй буй тэрээр өдөр хоногийн зав муутайхан өнгөрүүлэх сүйт залуудаа атаархах хийгээд санаа зовних мэдрэмжийг хослуулсаар гагцхүү хуримын өдрөө хоног тоолон хүлээх бөгөөд тогтоон барьж ядах сэтгэл хөөрөл нь яг л энэ улирлын хэв шинжтэй төгс зохицох мэт.

  Ийн Тэхён шийдвэрээ гаргасан даруйдаа ухасхийн босож ороо хураан угаалгын өрөө болоод галын өрөөгөөр зочлон хувцасны шүүгээгээ хэсэг ухчихаад бэлэн болмогцоо үргэлжид нандигнан хадгалдаг гэрэл зургийн камераа  энгэртээ тэвэрсээр гадагш гарав.

  Яагаад ч юм гуниглаад гарсан  нэгнийг инээмсэглүүлж, баяр хөөрөөр дүүрэн өглөөг угтсан нэгний инээмсэглэлийг замхруулж чадмаар ч юм шиг хачирхалтай хаврын улирал..

 Зөөлөн салхи нүүрэнд нь  хөнгөхөн цохилт өгөхөд толгой гэдийлгэн бүрхэг тэнгэр өөд ширтэж уртаар амьсгалах Тэхёны хувьд лав л энэ уур амьсгал тун таатай санагдана.

   Хөл хөдөлгөөн харьцангуй багассан хотын төвийн гудмаар алхлангаа орчин тойрноо анхааралтай ажин камерын дуранд буулгачих үзэгдэл хайх түүнд энэ нь үнэхээр зугаатай буй бололтой.

  Хичээлээсээ хоцорчихоод автобусны зогсоол дээр ихэд тэвдсэн байртай   унаа хүлээн зогсох сурагчид, хаашаа ч юм яаран гүйж үзэгдэх  насанд хүрэгчид,  цаг агаарын сайхныг мэдрэх гэсэндээ зорьсон зүйлгүй урдах замаа ширтэн удаанаар алхлах хүмүүс..

  Хачирхалтай нь бүхий л зүйл түүнд сонирхолтой санагдана.

 Тийн  багагүй хугацааны турш  энэ тэрүүгээр хэсэж элдвийн зурагнууд дарсны эцэст ядарсан бололтой хэсэгхэн амарчихъя гэсээр Тэхён автобусны зогсоолын  сандал дээр суугаад өөрөөсөө ч илүү нандигнан хайрладаг болов уу гэмээр мөнөөх камераа ихэд болгоомжтойгоор   атган уран бүтээлээ зурагнуудаа гүйлгэн харах аж. 

  Их сургуулиа зураачийн мэргэжлээр сурч төгссөн ч  энэ чиглэлээр хэсэгхэн ажиллаж байгаад ээлжит сонирхол татагдсан зүйл болох гэрэл зураг дарах гээчид шунан дурлаж орхисон Тэхён энэ талаараа эцэг эхдээ хэлээд толгойгоо эргэтэл загнуулж билээ.

 Гэсэн ч хүссэн зүйлээ хиймээр байна хэмээн зөрүүдлэн маргасаар оройн цагаар гэрээсээ гүйн гарч ямар ч үед тосоод авдаг цор ганц хүн болох  Жонгүгтай уулзсан тэрээр уйлагнан байж энэ талаараа цухуйлгасан юм.

 Тэгтэл өнөөх нь юу ч хэлэлгүй түүнийг чангаар тэврэн аргадсан бөгөөд арайхан тайвширсных нь дараа зөөлөн инээмсэглэсээр өөдөөс нь хараад ийн хэлж билээ.

         - Чи л хүсэж байвал юу ч хийсэн болно оо. Үнэхээр хиймээр байвал хий. Чи л жаргалтай байж чадах юм шиг байна гэвэл.. би юу ч байсан дэмжинэ.

   Ийн төсөөлөө ч үгүй хариултаа сонсоод  хамаг байдгаараа баярлан дэвхцэх Тэхён энэ явдлаас хойш хэдхэн сарын дараа найз залуугаасаа нэгэн гайхалтай бэлэг хүлээн авсан нь энэ камер байсан юм. 

  Мэргэжлийн камер гэхэд тийм тулсан үнэтэй биш ч гэлээ энэ эд түүний хувьд юу юунаас илүү нандин гэж үнэлэгддэг нь ийм л учиртай аж..

 Үд дундын үед нэг их ажиллаж ядарсан амьтан гэрийнхээ хаалгыг түлхүүрдэн орж ирээд камераа хураамагцаа галын өрөө орж амны цангаагаа тайлчихаад орон  дээр тэрийн хэвтэхдээ онлайн хичээлийнх нь багш мэйлээр   даалгаврынх нь хариуг илгээнэ гэдгийг гэнэтхэн санажээ.

Тийн чухал бодол толгойд нь харван орж ирмэгц ухасхийн босоод хэн ч юм асаалттай орхичихсон компьютерийн дэлгэцийг асаатал хэдэн арван мэйл зурайн харагдах бөгөөд Тэхён ч хайсан зүйлээ эрэн нэг бүрийг нь гүйлгэж харна.

 Тэгтэл нэгэн үл таних хаягаас ирсэн зурвас анхаарлыг нь татаж юу ч бодолгүй  тийш яваад ортол дэлгэцэн дээр тодрох хэдхэн үг хамаг сэтгэл хөдлөлийг нь царцаачих шиг л боллоо.




 "Сүйт залуу чинь цуврал алуурчин. Яаралтай сануулга шүү. Шалгаад үз"






teku_jin

20210212 23:45

-Life Is a Game of Survival- || ENDWhere stories live. Discover now