<6>

342 96 1
                                    



 Масктай алуурчин.. 2016-2018 оны хооронд идэвхитэй гэмт хэрэг үйлдэж Сөүл хотын зургаан дүүрэг дэх тодорхой байршлуудад нийт зургаан хүний аминд хүрсэн цуврал алуурчин.

 Тэрээр хохирогчдоо ихэвчлэн тамлаж байгаад эцэст нь хутгалж аль эсвэл хоолойг нь боомилж, заримдаа буудаж хөнөөдөг бөгөөд өөрийн нэрийн хуудас болсон хар маскийг аманд нь зүүж үлдээдэг.

 Бүхэл бүтэн хоёр жилийн хугацаа өнгөрчихөөд байхад цагдаа, мөрдөгчид, тусгай ажилтнууд гээд хэн ч гэмт хэрэгтэнг барих нь битгий хэл хэрэгтэй сэжүүр ч олж авч чадаагүй байгаа нь тэр хүн ямар мэргэжлийн түвшнийх болохыг илтгэж байх шиг. 

 Хэргийн газарт ямар ч хурууны хээ, гутлын мөр, бүр үсний ширхэг хүртэл байхгүй. Ямар ч гэрч байхгүй. Ямар ч ам зураг байхгүй. Тэр яг л сүнс шиг маш цэвэрхэн хэрэг үйлддэг.

 Масктай алуурчин ардаа ганц л ул мөр үлдээж байсан нь гудамжны камерт бичигдэж үлдсэн хэдхэн секундын дүрс бичлэг юм. Хар өнгийн маск зүүж саравчтай малгайгаар нүүрээ халхалсан, мөн тас хар өнгийн хувцастай эрэгтэй хүн.

 Азаар ч гэх үү өнгөрсөн нэг жилийн хугацаанд түүнийг гэмт хэргээ зогсоолоо гэж баярлаж байтал алдарт Масктай алуурчин маань хэдхэн хоногийн өмнө ээлжит хэргээ үйлджээ.

Тэр хэн юм бол? Масктай алууурчин яг хэн бэ? Тэр яагаад ийм аймшигтай хэрэг үйлддэг юм бол? Тэр зогсох болов уу? Цаашдаа юу болох бол?

Ард иргэд айдас дундаа дагжин чичирч байна..



 Санаатай ч гэх үү аль эсвэл санамсаргүй ч гэх үү.. ямартай ч  шөнө нойр нь хүрч өгөхгүй байсанд хажууд нь тайван нойрсож буй хайртыгаа сэрээхгүй гэсэндээ Тэхён чимээгүйхэн утсаа ухаж байгаад интернэтэд байршсан нэгэн нийтлэлийг олоод уншчихсан нь энэ байлаа.

  Амьдарч байгаа хотод нь ийм аймшигтай үйл явдал болсоор байхад тэр яагаад энэ талаар ерөөс олж мэдээгүйгээ бас Масктай алуурчин гэдэг орчин үеийн түгээмэл сэдвийн талаар яагаад огт дуулж байгаагүйгээ гайхна.

  Ямартай ч тэр үүнийг уншсанаасаа хойш тэсгэл алдан уг цуврал алуурчны талаар гүн гүнзгий судалгаа хийж эхэлсэн юм. 

  Тэр энэ бүгдийг сүйт залуутайгаа холбож бодохыг хүсээгүй.. Зүгээр л энэ талаар сонирхож үзэхээр шийдсэн.. байх.


 2016.07.06

 Масктай цуврал алуурчны анхны хохирогч олдсон өдөр.

 Ким Тэжү. 25 настай. Эрэгтэй. Тамирчин. Ганц бие.

  07.06ны өдөр үүрийн 7 цагийн орчимд Чонуг дүүрэг дэх хөлсний байрныхаа ойролцоох хогийн цэг дээрээс эргүүлийн цагдаа цогцсыг нь олсон.

  Цээж, гар, хөл, нүүр гээд биеийнх нь бүхий л хэсгүүдэд нийт 49 удаа хутгалж царай нь танигдахын аргагүй болтол эрэмдэглэсэн байсан бөгөөд хохирогчид өс санасан хэн нэгэн этгээд хэрэг үйлдсэн байж болзошгүй хэмээн үзэж байцаалтыг эхлүүлсэн ч нааштай үр дүнд хүрээгүй.

 Хохирогч бусадтай нийцтэй, эелдэг, даруу төлөв зан авиртай хэмээн ойр тойрных нь хүмүүс мэдүүлж түүнд ямар нэг байдлаар өс санасан хүн байвал энэ нь атаархлаас л үүдэлтэй байх хэмээн таамаглаж байв.

 Хохирогч уг өдрийн 3-4 цагийн орчимд амьсгал хураасан бөгөөд хэрэг үйлдэгдсэн газар цогцос олдсон газар биш болохыг тогтоосон ч чухам хэн хаанаас яаж хохирогчийг зөөснийг олж илрүүлж чадаагүй.

 Хэрэгтэн одоог хүртэл олдоогүй хэвээр.


 Эхний энэ хэсгийг анхааралтай гэгч нь уншсаныхаа дараа Тэхён өөрийн мэдэлгүй л хэрэг гарсан гэгдэж байгаа гурван жилийн өмнөх тэр өдөр юу болсон, яг тэр цаг хугацаанд Жонгүгтай хамт байсан эсэх талаараа санахыг хичээж эхлэв.

 Хачирхалтай нь онцын зүйл санасангүйдээ тэр баярласандаа ч тэр үү нэг их хар муу бодол тээлгүйгээр уг нийтлэлийг үргэлжлүүлэн хорхойсож уншина..








[Та нар detail-уудыг нь мэдмээр байна уу? Нэгэнт л thriller төрөл юм хойно аллагынх нь талаар илүү дэлгэрэнгүй бичдэг юм билүү? Хүсвэл нүдэнд чинь харагдтал цус нөжтэй нь дүрслээд өгье.. :))

Бас Жонгүгийг юу гэж бодож бнннн. Цаадах чинь алуурчин мөн юм болов уу...]






-Life Is a Game of Survival- || ENDOpowieści tętniące życiem. Odkryj je teraz