<18>

178 60 3
                                    




         - Масктай алуурчин хоёр сарын турш ахин хэрэг үйлдсэнгүй. Энэ хэргээс өмнө зургаан сарын турш чимээгүй байсан шүүдээ. Гэмт хэрэгтэн ахин хэрэг үйлдэх болов уу? Энэ талаар ярилцахаар бид Ким мөрдөгчтэй холбогдоод байна. Та энэ талаар юу гэж бодож байна?

        - Цуврал гэмт хэрэг үйлдэгсэд өөрсдөө ч мэдэлгүй ямар нэг зуршилтай бий болсон байдаг. Хэрэг үйлдэх цаг үе, шалтгаан, арга барил гэх мэт. Харин энэ хэрэгтний хувьд хэрэг хоорондын цаг хугацааны мөчлөг өөр. Хохирогчдынх нь хооронд ямар нэг холбоо байхгүй, тэд төстэй шинж чанаргүй гэсэн үг. Тэднийг ямар шалтгаанаар сонгодог нь тодорхойгүй. Хэрэг үйлддэг арга барил нь ч өөрчлөгдөж улам харгис болж байгаа. Харамсалтай нь хэрэгтэн гэмт хэргээ зогсоохгүй.  

         - Үзэгчдэд маань илүү дэлгэрэнгүй тайлбарлаад өгч болох уу?

 Хүмүүсийн хүссэн хүсээгүй сонирхдог гэмт хэргийн талаар нэвтрүүлэг улсын хэмжээнд асар их үзэлттэй байдаг бөгөөд энэ удаад ч нэвтрүүлгийн багийнхан үзэгчдийн урмыг хугалсангүй.

 Учир нь сэдэв нь сүүлийн хоёр жилийн хугацаанд хэн бүхний анхаарлыг татаж, айдсыг нь төрүүлээд буй "Масктай алуурчин", харин энэ талаар ярилцахаар уригдсан зочин нь хэрэгтний араас тууштай мөшгиж буй гэдгээрээ ард иргэдийн дунд нэр хүндтэй болсон залуу мөрдөгч Ким Намжүүн. 

 Энэ орой гэртээ хоёулхнаа буй Тэхён, Жонгүг хоёр ч буйдан дээрээ тэврэлдэн суугаад зурагтын сувгууд эргүүлэх явцдаа хэний ч юм санаачлагаар энэ нэвтрүүлэгтэй таарч, одоо харин үзээд сууж буй нь энэ.

         - Энэ мөрдөгч залуу царайлаг юмаа. 

         - Би ч бас тэгж бодож байлаа. Чамайг иймэрхүү зүйлд дургүйг мэднэ лдээ. Гэхдээ өөр үзэх юм олдохгүй байгаа юм чинь үзэх үү? Чамд таалагдахгүй бол өөр юм үзье гэсээр Жонгүг мөрийнх нь дэрлэсэн Тэхёны үсийг илэнгээ үнэрлэхэд тэр дургүйлхсэн шинжгүй толгой дохив.

 Энэ бол хосуудын хэн хэнийх нь хүсэн хүлээсэн хуримын өдөр тохиоход ердөө хоёрхон долоо хугацаа үлдээд буй үе. Тэхёнд хачирхалтай мэйл ирж сэтгэл санааг нь хэсэгтээ л төөрөгдүүлээд авсан тэр өдрөөс хойш тэд энэ талаар мартаж орхисон гэхэд л болно.

Бүх зүйл сайхан байлаа. 

Гагцхүү тэд тун удахгүй биеллээ олох тэр нэгэн гайхалтай өдрийн талаарх төсөөлөлдөө умбаж жаргалдаа ташуурч буй мэт...

-Life Is a Game of Survival- || ENDTempat cerita menjadi hidup. Temukan sekarang