<15>

385 90 11
                                    




     - Хайраа, өнөө хэрэг чинь юу болж байна? Ахиад тийм аймар зүйл болоогүй биздээ?

     - Сар хагасын өмнө тийм зүйл болсноос хойш.. ямартай ч одоохондоо ахиж илрээгүй л байна. Ахиад тэгэхгүй л гэж найдъя даа. Тийм аймшигтай зүйл болгохгүйн тулд бид хичээж л байна.

     - Ийм мундаг нөхөртэй би ч азтай юмаа.. Гэхдээ чи ч бас болгоомжтой байгаарай. Тийм аймар хүмүүс чамд ч бас муу зүйл хийчих ч юм билүү?

     - Чи дэргэд байгаа цагт би яасан ч тиймэрхүү амьтдад дөнгүүлэхгүй ээ. Шөнө дунд болчихож. Унтацгаая. Энэ тэнэг хэргээс болоод чамтайгаа цуг унтаагүй үнэхээр удсан байна.

  Өөрсдөөс нь өөр хүнгүй гэрт, ийн нялуурцгаах хосуудын нэг нь нөгөөгөө гар дээрээ өргөн тэврээд унтлагын өрөө рүү явж орох бөгөөд хэн хэн нь нэгнийхээ нүд рүү цоо ширтэхдээ жаргалтай гэгч нь мишээцгээж байлаа.

 Ийн унтахаар зэхэн гэрлээ унтраачихаад орон дээрээ тэврэлдэн хэвтэцгээх тэд энэ мэдрэмжийг ямар удаан үгүйлэн санаснаа гайхаж басхүү энэ цаг хугацаа илүү удаан үргэлжлээсэй гэж дотроо залбирах шиг.

 Хэсэг чимээ аниргүйд нэгнийхээ зүрхний хэмнэлийг мэдрэнгээ гар гараасаа чангаар атгалцан биесийнхээ халуунаар нэгнээ төөнөн буй тэдний нил ягаан өнгийн үстэй нь гэнэтхэн нэгэн зүйлийн талаар санах шиг болсноо саарал үстийн цээжнээс нүүрээ салган харанхуйд тийм ч тод харагдахгүй ч гэлээ царай өөд нь харцаа шилжүүлээд ам нээв.

      - Одоо ийм зүйл асуух муухай ч гэсэн.. хүмүүс яагаад нэгнээ алдаг юм бол?

      - Чам шиг минь цайлган хүн ийм зүйл асуух цаг ирнэ гэхээр хорвоо ертөнц төсөөлж байснаас минь аймшигтай бололтой.   

      - Зүгээр л мэдмээр санагдаад. Хүн алах тэдэнд сайхан санагддаг болохоор тэр юм болов уу? Аль эсвэл ямар нэг шалтаг байдаг юмуу?

      - Мэдэхгүй юм даа. Магадгүй тэдэнд тийм аймшигтай зүйл хийх нь таалагддаг болоод л тэр байх.  Ийм зүйл бодох хэрэггүй дээ. Унт. Сайн унтаж амар. Сайхан амраарай. Хайртай шүү.

     - Ойлголоо.. чи ч бас сайн амраарай. Хайртай шүү.

 Тэд ийн хоорондоо богино настай  яриа өрнүүлснээ нэгнийхээ уруул болон хацар дээр үнсчихээд чанга гэгч нь тэврэлдсээр гүн нойрондоо автацгаах аж.

-Life Is a Game of Survival- || ENDTempat cerita menjadi hidup. Temukan sekarang