- Сайхан амарсан уу?
- Мэдээж.. Бэлтгэлдээ явах гэж байна уу?
- Үгүй ээ.. Өнөөдөр явахгүй. Хамтдаа ямар нэг зугаатай зүйл хийцгээе.
Хайртай залуугийнхаа халуун цээж, дулаахан тэврэлтийг мэдрэнгээ намуухан хоолойд нь уяран хайлсаар өглөөг гайхалтайгаар угтсан Тэхён нойрмоглон нүдээ анилдуулсаар Жонгүгийн өөдөөс нээрээ юу гэх аястай хачирхалтай харц хаялав.
- Ойрд чи нэг л биш байна. Ганцаардаад байгаа юм шиг санагдаад.
- Тэмцээн чинь удахгүй болно биздээ?
- Спорт надад чухал ч гэлээ.. чи миний хувьд юу юунаас илүү чухал хэмээгээд зөөлнөөр инээмсэглэснээ Жонгүг түүний уруул дээр үнсчихээд үсийг нь сэгсийлгэн үрэх энэ үзэгдэл бас сэтгэл уяраам үгс Тэхёны зүрхний цохилтыг эрчимжүүлж дөнгөнө.
Гагцхүү цор ганц өөрт нь заяагдсан Бурханы бэлэг мэт энэ гайхалтай нэгэнтэй яаж учирсан хийгээд ийм нэгнийг тийм аймшигтай араатантай зүйрлэн төсөөлж зүрхэлсэн өөрийгөө гайхахын дээдээр гайхаад амжих шиг.
Хосууд тийн хэсэг ярилцаж хэвтсэнээ хаалганы цаанаас дуулдах Тэхёны ээжийн дуунаар нялуурлаасаа салан өндийцгөөв.
Тийн өглөөний цайгаа уучихаад удаан хугацааны турш гүйцэлдүүлж чадаагүй болзоогоо хийхээр кино театр, цэцэрлэгт хүрээлэн, ресторан зэрэг маршрутын эцэст орой нь гэртээ иртэл яг л уур амьсгалд нь тааруулчихсан юмуу гэлтэй хадам эцэг эх нь байсангүйд Жонгүг баярлах ч шиг.
- Аав ээж хоёр хааччихсан юм бол?
- Мэдэхгүй ээ.. Бас болзоонд явчихсан биз. Ямартай ч бидэнд өнөө шөнө байна, тийм үү?
- Би ч бас тэгж бодож байлаа. Эхлээд усанд орчихоод ирье. Түр хүлээж байгаарай, за юу? хэмээгээд Тэхёныг хүзүүдэн авч ахин үнссэнээ Жонгүг нүдээ ирмэчихээд угаалгын өрөөний зүг яаран алхав.
Тэр зуур өнөөх нь ч өрөөнийхөө хаалгын татан хувцсаа сольчихоод шүршүүрийн чимээ тасран хайрт нь гарч иртэл ямар нэг сонирхолтой зүйл хийхээр шийдсэн бололтой компьютер асаан өмнө нь суулаа.
Тэгтэл интернэтээр хайлт хийж байсан түүний нүдэнд нэгэн мэдэгдэл өртөж нэг их юм бодолгүй тийш яваад ортол ахиад л өнөөх үл таних хаягаас ирсэн мэйл анхаарлыг нь татаад амжиж..
YOU ARE READING
-Life Is a Game of Survival- || END
Fanfiction"Сүйт залуу чинь цуврал алуурчин" Хүсэн хүлээсэн хурим нь товлогдсон өдрөөс хэдхэн сарын өмнө уг захидлыг хүлээж авсан Тэхёны амьдрал тэрхэн хоромд орвонгоороо эргэж орхижээ... Эцсийн эцэст амьдрал гэдэг чинь ердөө л амьд үлдэхийн төлөөх тэмцэл биш...