1. SMTOWN

1.1K 56 5
                                    

-2021 он, Монгол улс, Улаанбаатар хот-

2021.01.25

Наран гийж, цэлмэг цэнхэр тэнгэр гадаахыг гэрэлтүүлэхэд айл бүрийн эзэгтэй нар босон хань ижил, үр хүүхдүүдээ өглөөний ундыг бэлтгэх ажээ. Тэдний адил нэгэн айлын гэрийн эзэгтэй дуг нойрноосоо сэргэн, өглөөний ундаа бэлтгэн зогсоно. Дуу аялан зогсохдоо цайныхаа дээжийг нар болон ханьдаа өгөхөөр хоёр аяганд хийн тавилаа.

Нэгэн аягатай дээжийг барьсаар гадаа гаран алтан шаргал наран руугаа харан ямар нэгэн зүйлийг шивнэнэ. "Хань ижил, үр хүүхдийг минь ивээлдээ багтаан хайрла!" хэмээхүй. Дээжээ өргөж дуусмагц эргэн гэртээ ороход нөхөр нь хэдийн сэрчихсэн явна.

Нэгэн нил ягаан өнгөөр хучигдсан өрөө рүү орон том охиноо сэрээлээ. Охин нь жаахан хүүхэд мэт ээждээ эрхлэн арайхийн орноосоо өндийн суух аж. Харин нөгөө талд хар, саарал, цагаан гэсэн гурван өнгөөр өрөө нь дүүрч, нэгэн ханан дээр нь үл мэдэгдэх олон хүмүүсийн зураг өлгөөстэй, өөр нэг талын ханан дээр олон бичиг цаас наасан харагдав. Хижээл насны эр бага охиныхоо орон дээр суухдаа шогширч буй.

"Яанадаа, аавын гахай." гээд инээсээр орны ойр орчимд байх компьютер, утас, цаас, үзэг, маркер зэргийг аван цэгцлэн ширээн дээр нь тавиад охиныхоо духан дээр шоб хийн үнсвээ. Тэгэхэд охин яргалана. "Ааваа, шүлсдээд байна шдээ!" гэхэд аав нь хөхрөв.

"Алив миний гахай босоод ир! Ээж нь цайгаа ууя гэнэ." гэвэй. Охин ихэд залхуурсан маягтай орноосоо өнгийгөөд аав руугаа гараа сунгав. Гэтэл аав нь "Чамайг өргөвөл би нуруугаа хугалах байхаа. Явж нүүр гараа угаа, гахай." гэнэ. Охин гоморхсоор босон угаалгын өрөө орж, нүүр гараа угаачихаад ширээний ард суун өглөөний цайгаа ууж эхэллээ.

Тэднийг ундаа уун суухад хаалга тогших сонсогдоход хэн байв хэмээн гайхширч байх зуур аав нь хаалга руугаа яван онгойлгов. Удалгүй хоёр залуу эрийн хамтаар ирэхэд бүгд л гайхсан болтой харж байх аж. Хоёр залуу охин руу инээмсэглэн харах нь түүнд таалагдаагүй бололтой хачин царайлан сууна.

"Маралжин гэж хэн юу вэ?" хэмээн үгээ арай ядан нийлүүлэх хэлсэн бөгөөд дуудлага, үгний сонголт зэрэг нь Монгол хүн биш болохыг илтгэхүй. Охин гараа өргөн өөрийгөө хэмээн Солонгосоор хэлэхэд залуус толгой дохив. Тэднийг ширээнд суулгахад тэдний арай өндөр, шөвгөр царайтай залуу нь барьж буй цүнхнээсээ нэгэн дугтуйтай зүйл гарган ирэхэд бүгд гайхсан бололтой залуу руу харах ажмуй.

Idols LoveWhere stories live. Discover now