26. Эмэгтэй хүн

1.3K 151 13
                                    

Тэд сургуулиас гарахдаа хамтдаа хоол хийж идэхээр төлөвлөсөн болохоор замаараа дэлгүүр орж хүнс цуглуулаад явлаа. Кёнсү тортой зүйлээ нэг гартаа барих ба нөгөө гараараа Хэсоны гараас хөтлөнө. Тэгээд сэм сэмхэн түүн рүү хараад өхөөрдсөн инээмсэглэлээр инээнэ.

Чиний төлөө гэвэл би гунигтай байсан ч баяртай юм шиг дүр эсгэж чадна. Тиймээс үргэлж хажууд минь өнөөдрийнх шиг инээмсэглэл тодруулан амьдраарай. Чиний төлөө бүхнийг гаргуунд гаргаж байгаа миний төлөө, бас өөрийнхөө төлөө.

Кёнсү түүний гарыг атгасан чигтээ дээш өргөн гарынх нь ар талд үнсэв. Хэсон харин ичингүйрэн инээмсэглээд "Та үнэхээр нялуун байна шүү багш гуай" хэмээн ёжилно. Яг одоо л ингээд цаг хугацааг зогсоож чадвал Кёнсү дахиж хэзээ ч хөмсөг зангидахгүй гэж өөртөө амлав.

Тэд гэрт орж ирээд шууд л авсан зүйлсээ янзлах ба Кёнсү хувцасны шүүгээнээс өөрийнхөө өмд цамцыг гаргаж ирээд түүнд өгөв. Хэсон цамцыг нь өмсөхөд түүнд үнэхээр том байх ба бараг л даашинз шиг харагдаж байв.

"Май энэ өмдөө ав, өмсчихвөл үнэхээр дур гутам харагдана гэж амлъя. Би цамцтай чинь байхад болох юм шиг байна." Хэсон ингэж хэлээд хэнэггүй гэгч нь хийж байсан зүйлээ үргэлжлүүлэн хийж эхлэв.

Кёнсү толгойгоо сэгсрэн гал тогоо руу ороод хоол хийхээр ханцуй шамлах бол Хэсон түүний гэрт анх удаа ирж байгаа болохоор булан тохой болгоныг нь сонирхон харна. Тэгж яваад Кёнсүгийн багийнх нь зургийг олоод харчхав.

"Ямар эгдүүтэй юм бэ? Багшаа би энийг өөртөө авч болох уу?" Хэсон гал тогоонд байх Кёнсүд хандан ийнхүү орилов. Харин Кёнсү хариуд нь "Юу вэ?" гэж чангаар асуув. "Таны эгдүүтэй зураг" Хэсоныг ингэж хэлж дуусаагүй байтал гал тогооноос Кёнсү гүйх нь холгүй хүрээд ирэв.

Тэгээд түүний гарт байх өөрийнхөө зургийг булаах шахам аваад энгэртээ наан Хэсоны өөдөөс харна. "Яагаад ийм дураараа юм бэ?" тэр бага зэрэг бухимдангуй хэлэх бол Хэсоны нүдэнд нулимс цийлэгнээд цаашаа эргээд яваад өгөв. Кёнсү дахиад л хөгийн зан гаргасан өөрийгөө буруутгаад Хэсоны араас очих бол тэр буцаад хувцсаа өмсөж байх аж.

Кёнсү өөрийгөө хараахгүй байж чадсангүй. Тэгээд нүдээ анин санаа алдчхаад Хэсоны ард очоод "Намайг уучлаарай. Би ингэе гэж бодоогүй юм аа" хэмээн гэмшсэн хоолойгоор хэллээ.

Хэсон түүний хэлсэн үгийг яг л сонсоггүй мэт аашлах ба хувцсаа өмсөж дууссан бололтой цүнхээ шүүрэн гарах хаалга руу алхаж эхлэв. Кёнсүгийн зүрх савлах шиг болж Хэсоны гарнаас бариад "Хэсон аа уучлаарай тэгэх үү?" гэв.

Хэсон харин санаа алдан түүн рүү хараад "Яагаад ингээд байдаг юм бэ?" хэмээн цөхөрсөн янзтай асуулаа. "Яагаад миний хийсэн үйлдэл бүхэн уурыг чинь хүргэдэг юм? Яагаад намайг ингэж гомдоогоод байдаг юм. Миний буруу зөндөө байдаг ч гэсэн та яагаад үргэлж уурлаж байдаг юм бэ?" Хэсон иймхэн зүйл дээр уйлахгүй гэж бодсон хэдий ч нулимс нь өөрийн эрхгүй урсаад ирэв.

Кёнсү түүний урд очиж зогсоод урсах нулимсыг нь зөөлхөн арчив. Тэгээд гарнаас нь тавьбал нисээд одчихвий гэж айсандаа чангаар атгана. Цаг хугацааг зогсоогоод өгөөч. Яг одоо байгаа цаг хугацаа өнгөрөн одвол огт байгаагүй мэт болчих юм шиг, түүнийг бүр мөсөн алдчихвий гэж тэр айна.

Тэр амандаа "Уучлаарай" гэж шивнэх ба Хэсоны эрүүнээс зөөлхөн өргөөд уруул дээр гашуун хэрнээ амттай үнсэлт тамгалав. Хэсоны нулимс урссаар байх ба Кёнсүгийн гарнаас тавин түүнийг тэврээд цээжинд нь наалдана. "Хайртай болохоор... Хайртай болохоор яаж харьцахаа мэдэхгүй байна" Кёнсү түүний үсийг үнэртэн ийн хэлэхэд Хэсон түүний нүд рүү хараад толгой дохив.

Хэсоны зүрх балбах мэт цохилж байв. Ду Кёнсү түүнд хайртай гэж хэллээ шүү дээ. Энэ түүний хувьд байж болох хамгийн том шагнал байсан юм. Бүхий л амьдралынх нь хувьд авч болох хамгийн том шагнал.

Тэд тэврэлдэн зогссоор хэсэг хугацаа өнгөрөх ба гал тогооноос ямар нэг түлэнхийн үнэр үнэртэхэд биенээсээ салцгаав. Хэсон түүн рүү сандран харахад Кёнсү хөтөлсөн гараа ч тавилгүй гал тогоо руу гүйсэн юм. Гайхалтай. Тэдний оройн хоол бүтэлгүйтчихлээ.

"Уучлаарай, ямар хоол идэх үү? Дахиад хийгээд өгье, эсвэл захиалаад идчхье" Кёнсү сандарсан бололтой дуржигнуулан хэлэх бол Хэсон түүнд зориглон байж "Хоол биш таныг хүсч байна." Гээд хэлчхэв. Кёнсү хэлэх үггүй болсон бололтой түүн рүү гайхширсан харцаар харах бол Хэсон өөрт байх бүх зоригоо гаргаад түүний зүг алхлаа.

Хэсон түүний хүзүүгээр тэврэн уруул дээр нь үнсэх ба Кёнсүгийн өдийг хүртэл тэвчсэн бүх зүйл суллагдах шиг болон түүний бэлхүүсээр гараа ороон өөртөө наан тэврээд хариу үнсэх аж.

Тэд яаж явснаа мэдэхгүй ч аль хэдийн орон дээр хэвтсэн байх бөгөөд нэг нэгнийхээ хувцсыг үнсэлт дундуур тайлж байв. Кёнсү гэнэт хийж байсан үйлдлээ зогсоон Хэсон руу ширтэх бол Хэсон түүний эргэлзээг тайлах мэт уруул дээр нь дахин үнссэнээр тэдний энэ хүртэл тэвчиж мөн хүлээж байсан зүйл биелэлээ олов. Энэ үйлийн дараа Хэсон зөвхөн Ду Кёнсүгийн эмэгтэй болсон юм, бяцхан охин биш эмэгтэй хүн.

——
A/N: Энэ хөл хорионд дуусгах гэж үзнээ🌅

Call me teacher. CompletedWhere stories live. Discover now