|30| Эхлэл

2.2K 217 44
                                    

Төгсгөл

Анхны цас

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Анхны цас. Түүнийг санагдуулдаг зүйл хорвоогоор дүүрэн байдаг шүү дээ. Одоогоос хэдэн жилийн өмнө юм бэ? Гурван жилийн өмнө юм байна.

Бидний анхны болзоо анхны цаснаар болж байсан юм. Тэр хэзээ ч мартагдашгүй гайхалтай мөч болж үлдсэн билээ. Ядаж миний хувьд л...

Өнөөдрийн хичээл дууссан болохоор оюутны ангийнхантайгаа хамт хооллочхоод цас орж байгааг хараад ийнхүү бодолд автан зогслоо. Цаг хугацаа ямар хурдан юм бэ? Нэг л мэдэхэд тэр зүгээр л дурсамжинд минь тодоо үлдчихсэн анхны хайрын минь эзэн болж хоцрох шив дээ? Анхны хайр бүтдэггүй гэж хүмүүс ярих юм билээ. Анх ийм тэнэг үгэнд итгэхийг ч хүсдэггүй байлаа. Харин өөрөө мэдэрсэн хойноо "Анхны хайр бүтдэггүй штээ" гэж хүмүүстэй санал нэгдэн дуугарах болсон байв.

Гурван жилийн турш түүнийг хүлээж үхэв. Харин өнөөдөр. Анхны цаснаар түүнийгээ хараад яг л амь орох шиг боллоо. Тэр минь сайхан эр хүн болжээ. Хослол зохьдог хэвээрээ байх шив.

Гэхдээ түүний өөдөөс инээмсэглэл тодруулан алхах эмэгтэйг хараад би дахиад л үхэв. Энэ удаа дахиж сэрэхгүйгээр, сэхэл авахгүйгээр, үүрд. Энэ мөчөөс хойш би амьдрахгүй зүгээр оршино гэдгээ л мэдэж байв. Түүний минь эмэгтэй...

Үзэсгэлэнтэй бас хүчирхэг. Бас түүнийг хайраар дутаадаггүй гэдгийг нь харцнаас нь мэдэрч орхилоо. Тэр хэзээ ч ирэхгүй нэгэн гэдгийг мэдэх ч би өдийг хүртэл хүлээсэн. Энэ хүлээлт минь амжилт олохгүй гэдгийг би мэдэж байсаан. Гэвч зүгээр л дотор хүн минь ингэхийг шаардсан хэрэг. Ямар ч утга учиргүйгээр.

Магадгүй анх удаа хайрыг мэдрүүлсэн хүн минь байсан болохоор. Өөр бодох хүн байхгүй учраас өдийг хүртэл түүнээс чаргууцалдан үлдсэн байж магадгүй.

Түүнийг сэтгэлээсээ явуулах цаг аль хэдийн болчихжээ. Алсаас харан зогсохдоо би өөртөө хамгийн хүнд хэдий ч хөнгөн шийдвэрийг гаргаж орхив. Түүнийг дахиж хайрлахгүй гэх бодол намайг хүндрүүлж, шинэ амьдралд хөл тавиад шинэ хүнтэй уулзаж магадгүй түүний мэдрүүлж чадаагүй зүйлийг надад мэдрүүлэх нэгнийг олно гэх бодол хөнгөн мэдрэмж төрүүлнэ.

Call me teacher. CompletedWhere stories live. Discover now