Нар үүлсийн цаанаас суллагдан буцаад л халуунаар төөнөнө. Байгалийн үзэгдэл бүхнийг өөртэйгөө холбох хэдий тэнэг ч яг л надад сэтгэлээ амгалан байвал энэ зүйл удаан үргэлжлэхгүй аз жаргал удахгүй ирнэ гэх шиг болсон юм.
Сэтгэл санаа сайхан байсан болоод ч тэр үү ээжтэй хамт өглөөний цайг хэл чимээгүй ууж дуусгалаа. Тэр надаас олон зүйл асууж өөрт нь хэрэггүй зүйлд хошуу дүрдэггүй нь таатай.
Сургуулийн коридорт үргэлж бөөгнөрөн хов баздаг Усон болон Усоны хиймэл дагуулуудын сүүдэр ч харагдсангүй. Хачирхалтай өглөө.
Хичээл эхлэх хонх дуугарах үед өөрийгөө хоцорч буйг мэдэрлээ. Гэвч би гүйсэнгүй. Угаасаа миний гүйхийг харсан хүн энэ сургуульд байхгүй биз.
Ангийн хаалгыг тогшоод орох гэтэл түүхийн Ким Жунин багш орж байх бөгөөд өмнөх шигээ хөмсгөө гүн зангидсан харагдаагүй нь ихэд дулаахан харагдана. Намайг хоцорсон гэж загнасан ч үгүй.
Харин хойно доош харан суух Усон ихэд өөр харагдсан юм. Нүүрэндээ нялдаг олон төрлийн нүүрний будаг, тен, контур, час улаан уруулын будаг.
Энэ бүх зүйл огтоосоо байгаагүй мэт өөрчлөгдсөн байх аж. Гүн хар хөмсгөө зүгээр л хэлбэрээр нь будаж, шугам зураг мэт зурдаг урт контуроо зураагүй, уруулаа зүгээр л өнгөлжээ. Түүнд энэ төрх нь дэндүү сайхан харагдаж байсан юм.
Багшийн тайлбарласан бүгдийг дэвтэртээ нэгд нэгэнгүй бичих түүнийг тасралтгүй ширтэх намайг завсралгааны хонх зогсоох шиг болно.
Хичээлийн сүүлийн цаг дуусах дөхөж байлаа. Харин би ааш муутай химийн багшийн уйтгартай хичээл дээр нойроо арай ядан тэвчинэ. Нойрмоглон суух үед утас минь чичрэх бөгөөд санаандгүй дээр нь дарж орхиход сонирхолтой нь танихгүй дугаараас зурвас ирсэн байх аж.
-Сургуулийн чинь гадаа байна. Гараад ир.
-Кёнсү байна. Ду Кёнсү.Залгуулан ирэх энэ зурвасыг харахдаа би бараг л огло харайх шахсан юм. Гайхширсандаа ам минь ангайж нүд минь томорно.
"Багшаа. Ээжийн цагаан мах нь гараад эмнэлэгт байна гэнээ явж болох уу?" өөрийгөө онигоонд оруулсан агшин. Түүн дээр түргэхэн шиг очихыг хүсэхдээ зохиосон шалтаг минь ийм тэнэг зүйл байсанд амандаа хараал урсгана.
"Тэгдээ! Хурдан гар" үл тоосон байдлыг нь тоолгүй хурдхан шиг ангиас гарлаа.
"Химийн хэнээтэй Сэүн" амандаа химийн багшаа хараан хурдан алхсаар сүүлдээ гүйж эхэллээ. Бараг гүйдэггүй намайг гүйлгэсэн хамгийн том шалтгаан.
YOU ARE READING
Call me teacher. Completed
RomanceДу Кёнсү. Хүйтэн хөндий тэр залуу миний гэрийн багш. 2020/09/14 2021/04/24