Хайр гэдэг ертөнцийн төв гэнэт хэн нэгэнрүү шилжихийг хэлнэ. Түүний гараас хөтлөөд анхны цаснаар алхаж байгаа минь зүүдэндээ байтугай мөрөөдөлдөө ч хүсч чадамгүй тийм жаргалтай зүйл байлаа.
Хүн юу хүсдэгээ мэддэг байх ёстой гэдэг үг байдаг. Тэгвэл миний хүсэл түүний хараагүй байсан ч хардаг, тэврээгүй байсан ч мэдэрдэг, хүсээгүй байсан ч хайрладаг эрхэм хүн нь болох.
Түүнийх болох тухай нууцхан мөрөөдөж явдаг байсан үе минь саяхан атал одоо ингээд хүссэн үедээ түний төгс царайг харж дулаахан гарнаас атгана гэдэг зүүд зэрэглээ мэт санагдана.
Тэр гарнаас минь хөтлөн алхах үед сургуулийн ихэнх охид надруу атаархлын харцаар ширтэж байлаа. Надад үнэхээр эвгүй байсан ч ичих эсвэл санаа зовсон мэдрэмж төрсөнгүй. Зүгээр түүнийг минь шүлсээ гожуулан харах охидоос харамлах мэдрэмж төрж байсан юм.
Бид машины зогсоол руу алхсаар нэг машины урд ирж зогсох үед эрүү минь бараг салаад уначихаагүй юм. Учир нь түүний машин нь солонгос улсдаа хэдхэн тоогоор үйлдвэрлэсэн үнэтэй машин байсан болохоор.
"Энэ таны машин юм уу?" нүдээ томруулан түүн рүү харахад тэр зүгээр л толгой дохин надад машины хаалга онгойлгож суухыг минь хүлээнэ. Би түүнрүү инээмсэглэн хараад суудалд суун урагшаа харахад тэр машинаа урдуур нь тойроод жолооны ард суулаа.
"Би танаас хэдэн юм асууя. Та харин бүгдэд нь хариулаарай" машинаа асаах түүнд ийн хэлэхэд тэр өөдөөс минь харчхаад "Одоо тэгэхээс дээ. Өнөөдөр бяцхан охины хүслийг биелүүлнэ гэж өөртөө амласан юм хойно" тэр инээмсэглэн хариуллаа.
"Та ямар гэр бүлд өссөн бэ? Таныг харахад тийм ч хэцүү амьдралтай юм шиг харагддаггүй. Харин энэ машин чинь сонирхол их татчихлаа"
"Тийм ч хэцүүхэн амьдралгүй ээ. Ер нь дажгүй гэр бүлээс гаралтай. Гэхдээ гэрээсээ чиний насан дээр байхдаа явсан. Учир нь эцэг эх маань багш болно гэхэд их дургүйцсэн юм. Багаасаа өөрөө ажил хийж амьдралаа зохиосон. Гэхдээ энэ машиныг аав бэлэглээд зүгээр л авчихсан юм" тэр урагшаа хараад жолоогоо атган ярихдаа үнэхээр халуухан харагдаж байлаа.
"Тэгвэл та ямар ахлал сургууль төгссөн юм?"
"Elite ахлах сургуулийг төгссөн. Гэрээсээ явсан ч боловсрол надад хэрэгтэй шүү дээ. Аав ээж минь тийм ч муу хүмүүс байгаагүй болохоор гэрээсээ явсан хүүгээ санхүү, боловсрол дээр нь дэмжихийг хичээсээр байсан юм шүү" тэр ийн хариулаад машинаа зогсоолоо.
YOU ARE READING
Call me teacher. Completed
RomanceДу Кёнсү. Хүйтэн хөндий тэр залуу миний гэрийн багш. 2020/09/14 2021/04/24