16. Хаягдчихаж

1.5K 170 10
                                    

Тэр ирээгүй гурван хоног өнгөрлөө. Энэ хугацаа надад хамгийн тарчлаантай бас гунигтай мэт санагдаж байсан юм. Тэр надруу залгах битгий хэл зурвас ч бичээгүй болохоор яг л хаягдсан мэт мэдрэмж төрж байв.

Энэ хугацаанд түүний гэрийг мэдэж авдаг байж гэсэн бодол дотрыг минь самардаж, түүнийг харахгүй л бол байж суух аргагүй болтол минь тарчлаах аж.

"Ду багш хэзээ ирэх юм" ээжийн ажлын өрөөрүү шагайн ийн асуухад ээж миний зүг бухимдангуй хараад "Чи өдөрт хэд асуух гэсэн юм бэ? Би ажилтай байгааг харахгүй байна уу? Ажилтай болохоор чөлөө авсан гэж чамд би бараг арван удаа хэллээ. Битгий саад бол охин минь. Гуйя"

Тиймдээ. Энэ гурван хоног би ээжээс түүнийг арваас дээш удаа асууж бухимдуулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ тэр яагаад надад ингэж хандаад байгааг нь огтоосоо ойлгохгүй юм.

Тэр надад хичээл зааж байхдаа хамт байдгаа надад зав гаргасан гэж боддог бололтой. Гэвч би түүнтэй хамт байх үедээ найз залуутайгаа байна уу аль эсвэл ааштай эмэгтэй багштайгаа хамт байна уу гэдгээ огтоосоо ойлгодоггүй.

Өсвөр насны охины бодлоор үерхэл гэдэг хэзээ ч ийм байдаггүй. Аль эсвэл энэ зөвхөн миний л бодол байх.

Ээжийн ажлын өрөөрүү дахиад шагайхад тэр надруу залхсан янзтай муухай харлаа.

"Ду багшийн гэрийг та мэдэх үү?"

__________

Ээжийг уурлуулан байж түүний гэрийг хаягийг авчхаад хувцасаа өмсөн түүний гэрийн зүг такси бариад явлаа. Замдаа түүнрүү залгасан ч тэр утсаа авсангүй. Санаа алдсаар хажуугаар өнгөрөх хотыг ажиглан явсаар түүний гэрийн гадаа ирлээ. Таксины жолоочид мөнгөө өгөөд буухдаа түүнийг харах шиг болов.

Тиймээ тэр цаашаа харан зогсож байсан юм. Гараа ташаандаа тулчихсан утсаар яриад инээд алдан зогсоно. Түүний  инээмсэглэлийг харах мөчид гуниглаж байсан тэр хугацаа юу ч биш мэт санагдана.

Түүний зүг баяртай инээмсэглэл тодруулаад алхаж байтал тэр намайг харалгүй зам руу алхаад өгөв. Би ч тэнэг хүн шиг араас нь дагаад алхтал саяхан туулж ирсэн зам дээр нэг таксин зогсож байх агаад дотроос нь түүний үе гэмээр үнэхээр эгдүүтэй эгч буугаад ирлээ.

Би явж байсан газраа зогсоод тэдний үйлдлийг нүд салгалгүй ажиглах бол тэд намайг энэ дэлхийд байхгүй мэт аашилж хоорондоо дотно гэгч нь тэврэлдлээ.

"Санаад үхэх шахлаа" Ду Кёнсү ийм үгийг амнаасаа амархан унагааж байгаад гайхширч орхив. Тэр өнөөх бүсгүйн ачааг өргөөд эргэж харах үедээ миний барааг харсан бололтой царайных нь хувирал тийм гэхийн аргагүй хувираад ирэх нь тэр.

Би хичээсэн ч нулимс минь хацрыг минь дагаад урсчих тэр. Энэ хугацаанд зүгээр л түний тоглоом байсан гэдгээ ойлгохын хажуугаар миний хажууд хэзээ ч ийм жаргалтай инээж, нялуун үгсийг хэлдэггүйг саналаа. Харин энэ бүсгүйг харах мөчдөө энэ дэлхийн хамгийн аз жаргалтай хүн мэт аашилж, хэнд ч үзүүлдэггүй тийм гал мэт дулаан элчээ гаргаж байгаад нь урам хугарна.

Түүнтэй хамт байхдаа миний дүрийг хараад ингэж цочирдож, ингэж бараан царайлна гэж зүүдэлсэнгүй. Өнгөрсөн хугацаа энэ бүхэн зүгээр л миний зүүд байсан бололтой.

Гэхдээ дарс ч хажууд нь ус мэт
санагдах тийм халуухан хүслээр
Далай ч дэргэд нь гүехэн санагдам тэр сэтгэлээр
Дайн ч дэргэд нь энх мэт санагдах  тийм хайраар хайрлаж байсан гэвэл итгэх үү?

Хэдий нас минь бие минь таньд балчирдах ч сэтгэл минь хэзээ ч балчирдахгүй гэдэгт л би итгэлтэй байна.

Тэдний зүг доголон нулимстай харсаар залхан нуруугаа түүнд харуулан байсан газарт нь орхиод гүйх үед араас "Хэсон аа" гэх түүний бүдүүн хоолой сонсогдсон хэдий ч би зогсолтгүй гүйсээр байх аж.

Яг анх эхэлсэн шигээ. Түүнтэй уулзаад удаагүй байхад зочны өрөөнд ганцаараа үлдсэн үеийнх шиг мэдрэмж төрж байна. Магадгүй түүнд дурлаад хайрлалцах боломж олдсон ч одоогийнх шигээ хаягдах биз.

Ингэж бодсон бодол минь аль хэдийн биелжээ. Би хаягдчихаж.

 Би хаягдчихаж

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

_______

A/N: Өсвөр насны охин юмны учир ойлгохгүй яваад өглөө😢
Sad ending? 😞

Call me teacher. CompletedWhere stories live. Discover now