22. Хичээл тарах болно

1.6K 191 18
                                    

Хэсон тольны өмнө ихэд баясангуй инээмсэглэн зогсоно. Өглөө эрт түүний урвагар царайг л харна уу гэхээс ийм төрхийг харж байсан хүн хорвоод үгүй биз. Түүнийг ийм болгож буй хүчин зүйл маргах аргагүй Ду Кёнсү хэмээх нэгэн байх.

Өмнө нь тэдний ангид Им багш хоёр гурван цагаар бөөндөж ордог байсан бол хичээлийн хуваарь өөрчлөгдөн Кёнсү өдөр болгон нэг цаг орохоор томилогдсон нь Хэсон битгий хэл бүх охидын жаргал болж өөрчлөгдөх шиг болов.

Ийм хуваарьтай болохоор л Хэсон өглөө сэрсэн цагаасаа эхлээд инээд алдсан байх. Тэрээр өмнө нь сэрдэг байсан цагаасаа эрт боссон болохоор хичээлдээ явахад бэлэн болоод доод давхарт байх гал тогооны өрөө рүүгээ явлаа. Ойрд Ий хатагтай үнэхээр шаргуу ажиллаж байгаа болохоор Хэсонд тавих анхаарал нь буцаад л сулраад ирэв.

Гэсэн ч Хэсон өмнөх шигээ ээждээ бурууг өгөхийг хүссэнгүй. Харин ч ээждээ амттай өглөөний цай бэлдэж тавиад гэрээсээ гарлаа. Гэрийн гадаа хар өнгийн цэвэрхэн машин зогсож байх ба Хэсон машины зүг үсрэх шахам гүйсээр явж орлоо.

"Сайхан амарсан уу?" Кёнсү суудлаасаа өндийн Хэсоны уруул дээр үнсээд ийн асуулаа. "Энэнээс сайхан амарч үзсэнгүй" Хэсон инээмсэглэсээр суудлын бүсээ зүүх үед машин байрнаасаа хөдлөн сургуулийн зүг хурдлах аж.

Тэд замдаа тийм ч их зүйл ярьсангүй хааяа хааяахан нэгэн рүүгээ харж жуумалзахаас өөр зүйл үл хийсээр сургуулийн наана байх гудамжны урд зогслоо. Хэсон цүнхээ нэг мөрөндөө тохоод "Нэг машинаас буувал сэжигтэй болохоор ирж авах үед чинь үргэлж энд бууж байя" гэж хэлээд буух гэснээ эргэж хараад Кёнсүгийн уруул дээр зөөлхөн үнсээд машинаас буулаа.

Кёнсүгийн нүүр бага зэрэг улайх ба инээдээ тэсч ядан жуумалзана. Тэр өөрийгөө хэзээ ч ингэж нээлттэй байна гэж төсөөлж байсангүй. Түүний төсөөлөлд Чусоны үеийн хурим л санаанд нь буудаг байв. Танилцана, албан ёсоор дэр нэгтгэх ёслол хийнэ, тэгээд эхнэр нөхрийн жудагт ёсоор амьдарна.

Тэр өмнөх өөрийгөө бодоод бага зэрэг шоолох мэт инээд алдаад толгой сэгсэрнэ. Магадгүй өмнөх найз бүсгүй нь түүний эрт дээр үеийн Чусоны эр шиг байдлаас уйдсандаа орхин одсон биз. Кёнсү тэр эмэгтэйн шийдвэрийг ойлгодоггүй байсан юм. Харин өөрийгөө нээж Хэсонтой учирсан хойноо л өмнө нь ямар тэнэг байсан бэ гэдгээ ухаарсан биз.

Кёнсү гар цүнхээ шүүрч аваад сургууль руу ихэмсэг төрхөө тодруулсаар алхана. Түүний хүйтэн харц гэсэж буй өвлийг буцаагаад хөлдөөх шиг болно.

Харин Хэсон сургуулийнхаа зүг тайван алхах аж. Эргэн тойрноо харахад гэр нь нэг зүгт байдаг хүүхдүүд хамтдаа алхаж байгаа нь харагдана. Хэсонд цагаахан атаархал төрөх аж. Тэр ч бас өсвөр насны томоогүй охин шүү дээ. Найзууддаа нууцаа ярьж, охидын үдэшлэг хийж, хамтдаа дэлгүүр хэсч шинэ нүүрний будаг авахыг Хэсон ч бас хүснэ.

Гэвч түүнд яагаад ч юм найз гэж байдаггүй. Хэсон хүсдэг хэрнээ хүсдэггүй. Магадгүй ганцаараа байхдаа илүү тав тухийг мэдэрдэг байх.

Ангидаа ороод эхний цаг орох багшаа хүлээн суухдаа гурав дугаар цагийн хичээлийг л хуруу даран хүлээнэ. Гэвч Хэсон Кёнсүгийн урмыг хугалахыг огт хүссэнгүй, орж буй хичээл бүхнээ ойлгож тархиндаа сийрүүлэхийг хичээсээр аль хэдийн гуравдугаар цагийн хичээл орох болсон байлаа.

Номон дээрээс чухал гэсэн зүйлсээ тэмдэглэж аваад дээш өндийн харахад хичээл завсарлан ангид ганцаархнаа үлдсэн байгаагаа анзаарав. Ангиас гарч биеийнхээ чилээг гаргъя гэж бодсон ч бие хөдөлсөнгүй. Яагаад ч юм суудал дээрээ хадагдсан мэт суусаар байлаа.

Ширээгээ дэрлээд жаахан амрах санаатай нүдээ анихад хэн нэгний гутлын өсгий ангийн шалан дээр хүчтэй буусаар намайг чиглэж буй нь мэдрэгдэв. Би дээш өндийн харвал Ду Кёнсү бариу хар цамц, индүүдлэгтэй хар өмд болон нүдний шил зүүсэн байх агаад үнэхээр халуухан харагдана.

Би шүлсээ гүд хийтэл залгин түүний зүг ширтэх бол тэр ширээн дээр нэг гараараа тулан нүүрээрээ ойртоод ардаа нуусан шоколадтай сүүгээ ширээн дээр минь тавиад "Хичээл үймүүлвэл шийтгэлтэй шүү" гэж хэлээд уруулныхаа үзүүрийг бага зэрэг өргөлөө.

Би шүлсэндээ хахах шахав. Гэсэн хэдий ч боломжийг ашиглан суудлаасаа бага зэрэг өндийгөөд түүний доод уруулнаас зөөлхөн хазаад авав. Түүний нүд томорсон ч ёжтой инээмсэглэлээ нүүрэндээ тодруулаад "Хичээл тарах болноо Ий Хэсон" гэж хэлээд багшийн ширээний зүг алхлаа.

____________

A/N: Дараагийн хэсгээc өгүүллэг маань ерөнхийдөө +18 агуулга ихтэй болж байгаа тул та нар маань ухамсраараа орхиж эсвэл шүүлтүүртэй хандана гэж найдаж байна!

Бас олон хичээлд сууж байгаа болохоор цаг зав багатай байна. Тиймээс войтын тоо заая гэж бодлоо. Тоо нь ойртоод ирвэл би шинэ хэсгээ бичээд хадгалчихна, тоондоо хүрвэл шууд нийтлээд явах байгаа шүү. Daddy is coming дууссан болохоор энэ өгүүллэгт зарцуулах зав харьцангуй их болсон байгаа^^

Дараагийн хэсэг 60войт. Сэтгэлээрээ сэтгэгдэл бичвэл тун баярлана🤍

Call me teacher. CompletedWhere stories live. Discover now