Жисү: Чи өөрөө эхлэсэн биз дээ! Над руу дахиж залгаад үзээрэй!
Тэрээр уурласаар утсаа газар руу шидчихээд хүнгүй газар орж тайвшрах гээд сургуулийн коридороор хоосон анги хайн хурдан хурдан алхана. Ихэнх татаж үзсэн хаалга нь түгжээтэй байсанд бүр ч бухимдан хаалга өшиглөчхөөд доошоо буун заалны хаалгыг татав.
Том тамирын заал хав харанхуй байх бөгөөд Жисү гэрэл хайн ханаар гараа гүйлгэж унтраалга олоод дархад гэрэл асаж заалны голд хүн газар хэвтчихсэн мөн хажууд нь нэг өндөр залуу зогсож байх нь үзэгдэв. Жисү нүдээ онийлгон хараад дөхөн очтол шалан дээр цус энд тэндгүй урсаж байх бөгөөд Жисү амаа даран нүдээ томруулахад өнөөх зогсож байсан залуу эргэж харлаа.
Жисү: Чи энд юу хийж байгаа юм??
Жин: Явья
Жисү: Энэ хэн юм бэ?
Жин: Битгий ойрт наадах чинь үхчихсэн байна. Бид гараа хүргэж болохгүй
Жисү: Гэхдээ тэр-
Жин: Новш гэж цусны үнэр нь дотор муухайруулаад байна. Хурдан явья
Жисү: Жин бид цагдаа дуудах хэрэгтэй. Тэр аймшигтай их цус алдаж байна
Жин: Хэрэгтэн болмооргүй байгаа бол яг одоо явья
Жин Жисүгийн гарыг хүчтэй татаад хаалга руу чирэн заалыг орхив.
Хэсэг хугацааны дараа
Харуул: Еоое ядарч үхэхнэ хэзээ энэ нэг юм нь дуусах юм болдоо хэмээн эвшээлгэсээр харуулын өрөөндөө орж ирэн суув.
Хэсэг хугацааны дараа харуул сургуулийн камера шалгахаар босоод камерны өрөө рүү очлоо. Бүжиг болж буй заалнаас өөр ангид хүн харагдахгүй байсан ч спорт зааланд 2 хүн байгааг хараад шалгахаар доош буув. Доод давхарт ирэн заалны хаалгыг татан нээгээд гэрэл асаахад заалны голд цусандаа будагдсан охин хэвтэж байх аж.
Харуул шууд л утсаа гаргаж ирэн түргэн болон цагдаа дуудаад түүн рүү дөхөхөд төгсөх ангид энэ жил шилжэж ирсэн охин болхыг нь мэдлээ. Өмссөн цагаан даашинз нь тэр чигээрээ улаан цусанд будагдан нүдээ нээлттэйгээр нас баржээ. Гэхдээ харуулын камерт хархад өөр хэн нэгэн зааланд зогсож байсан ч эргэн тойронг очиж үзхэд хэн ч үзэгдсэнгүй...
5 сарын өмнө
Хичээлийн шинэ жилийн эхний өдөр
Юригийн талаас
Өнөөдөр шинэ сургуульдаа явах эхний өдөр. Америкт амьдарч байгаад ирсэн болохоор Солонгос хүүхдүүд ямар байдгийг мэдэхгүй ч эелдэг гэж найдья. Би шинэ сургуулийн дүрэмт хувцсаа өмсөөд гэрээс гарлаа. Жолооч машиндаа намайг хүлээж байх бөгөөд би хурдан орж суугаад сургууль руу хөдлөв.

YOU ARE READING
Monarch high school
FanfictionBts x Blackpink x reader .Elite-tei baga zereg tustei. Tik tok nos sanaa avch bichij bga ahlah surguulin tuhai zohiol. Nasaa hargalzan unshina uu haraalin ug, ys bus zuil bichigdene.