Chapter 10.

34 2 0
                                        

Амралтын газраас ирээд 3 хонож байна. Бүх юм л байдгаараа хэвийн байсан тул сэтгэл санаа минь ч тогтуухан сайхан байлаа. Амралтанд явснаас хойш Рүжэ, Жэннитэй их дотно болсон. Бас Жонгүг...

Өнөөдөр хичээл тараад Рүжэ намайг гэртээ урьсан болохоор би шууд гэр рүү нь хамт явалгүй дэлгүүр орж цэцэг авч очохоор шийдээд цэцгийн дэлгүүрийг зорьж байна. Цэцгийн дэлгүүр рүү орход л цэцгийн үнэр үнэрлэх мэдрэхүйг минь сэргээн баярлуулж байлаа. Би харж харж цагаан өнгийн сарнайн маш том баглааг авахаар болж мөнгийг нь төлөөд тэндээс гарав.

Рүжэгийнд ирээд хаалгыг нь тогшиход Рүжэ инээмсэглэсээр хаалга тайллаа. Гэрт нь бас л хүн байхгүй бололтой чимээ аниргүй байх аж.

Рүжэ: Чи ямар уддаг юм бэ? Хийх юмгүй зөндөө хүлээлээ

Би: Уучлаарай. Өө нээрээ энийг чамд гээд би авсан цагаан сарнайн баглааг түүн рүү өгхөд тэр их л баярлаж байгаа бололтой үсэрч цовхчоод намайг чанга гэг чинь тэврэв.

Рүжэ: Юри үнэхээр их баярлалаа. Надад өмнө нь хэн ч цэцэг өгч байгаагүй гээд худлаа уйлж байгаа царай гаргахад нь би түүхийг шоолон хөхөрлөө.

Бид өдрийн хоол хамт хийж идчихээд түүний өрөөнд орон буу халхаар дээш гарав. Тэрний өрөө тэр чигтээ baby pink өнгийн тавилгатай байх агаад хэн ч харсан эмэгтэй хүүхдийн өрөө гэсэн шиг их цэвэрхэн байх аж. Мөн Рүжэгээс үнэртээд байдаг гоё үнэр өрөөнөөс нь бүр ч ихээр үнэртэнэ. Рүжэ миний өгсөн цэцгийг саванд хийгээд өрөөндөө тавьна гээд цэцгээ янзалж байхад нь би өрөөг нь сонирхон үзлээ.

Хананд нь маш томоор Рүжэгийн нэг охинтой авхуулсан зураг байх аж.

Би: Рүжэ энэ эгч чинь юм уу?

Рүжэ: Үгүй ээ. Манай найз. Санаж байна уу? Би чамд амралтан дээр хэлж байсандаа. Найз байсан гэж

Би: Байзаарай энэ нөгөө Вэнди гэдэг эсрэг ангийн охин мөн үү?

Рүжэ: Чи мэддэг хэрэг үү?

Би: Түүнийг алга болчихсон харсан хүн байна уу? Гэж найз залуу нь гэсэн байх аа хүн орж ирж асуусан

Намайг ингэж хэлхэд Рүжэ уртаар санаа алдаад өөр тийшээ харав. Тэгснээ гэнэт юм санасан хүн шиг над руу огцом эргэж хараад

Рүжэ: Нээрээ Юри чи Намжүүнтэй найз байх аа?

Би: Тийм ээ. Яасан?

Рүжэ: Намжүүн Вэнди хоёр үерхэж байсан юм. Их удаан үерхсэн чамайг шилжиж ирэхийн өмнөхөн л салсан байх. Удалгүй Вэнди өөр найз залуутай болчихсон чинь Намжүүн их сэтгэл гутралд орсон бас их бухимдалтай болсон байсныг нь санаж байна. Тэр чамд Вэндигийн тухай юм хэлээгүй юу?

Monarch high schoolWhere stories live. Discover now