Өглөө нь
Би ангид орж ирэхэд багш аль хэдийнэ ирчихсэн байх бөгөөд намайг харсан даруйдаа дуудан хэдэн дэвтэр багш нарын өрөөнд оруулаад тавиад өг гэв. Багшийн хэлснээр дэвтрүүдийг багшийн өрөөнд оруулж тавьчихаад гарахад Намжүүн эсрэг талын багш нарын өрөөнөөс мөн гарч ирж байх харагдах бөгөөд над руу даллаа.
Намжүүн бид хоёр сонин сайхан ярьж яваад ангид ирхэд анги дотор эрэгтэй, эмэгтэй хоёр хүн үнсэлцэн бараг бие биенээ идэх нь гэлтэй эрхэлэлдэн охин нь ширээн дээр суучихсан хөвгүүн нь зогссон байдалтай байж байв. Анги руу орох эсэхдээ эргэлзэн зогсоход Намжүүн миний гарнаас татаад
Намжүүн: Каи-г гартал нь хүлээедээ гэв
Бид ангиас бага зэрэг холдон хана налан зогсоход Намжүүн амандаа
Намжүүн: Тэр хоёр салаагүй байсан юм байхдаа?
Би: Тэр охин манай анги бил үү?
Намжүүн: Тийм ээ. Банди нь харин EXО сургуулийнх
Би: Би тэр охиныг үдэшлэг дээр харсан. Өрөө андуураад орсон чинь тэр нэг залуутай байж байсан. Гэхдээ энэ залуу биш байсан даа
Намжүүн: Аан. Жэнни ч од охинлдоо. Байнга л найз залуугаа сольдог юм. Player охин гэхүүдээ хаха. Чи танилцаад үзэхгүй юу гоё ааштай шүү
Би: Аан. Нээрээ нөгөө Вэнди гэдэг охин олдсон уу?Намжүүн: Үгүй байх аа мэдэхгүй ээ
Би: Вэнди гэж ямар охин байсан юм? Чи мэддэг үү?
Намжүүн нааш цааш харж байснаа намайг дагуулан 2 давхарт гараад шилдэг сурагчид гэх самбар дээр байсан охиныг заав.
Цав цагаан царайтай хөөрхөн охин инээмсэглэн авхуулсан зургыг нь хараад нэг л харсан санагдав.
Намжүүн: Хичээл эхлэх нь байна явцгаая гээд Намжүүн гараа сунгаад бид хамт доош буун ангидаа орцгоов.
YOU ARE READING
Monarch high school
Fiksi PenggemarBts x Blackpink x reader .Elite-tei baga zereg tustei. Tik tok nos sanaa avch bichij bga ahlah surguulin tuhai zohiol. Nasaa hargalzan unshina uu haraalin ug, ys bus zuil bichigdene.