Chapter 6.

26 2 0
                                        

Маргааш нь

Би сургуулийн коридороор цүнхээ үүрсээр алхаж байтал өөдөөс Намжүүн гараа даллан над руу инээв. Би зөрүүлэн гараа даллах гээд дээш өргөтөл хэн нэгэн хажуунаас минь татан өөртөө наан тэврээд авлаа.

Тэхён: Сайн уу? Хөөрхнөө. Өнөөдөр орой завтай юу?

Би: Завтай. Гэхдээ чи өчигдөр хичээл тарчхаад гарна гээгүй билүү?

Тэхён: Аан харин жоохон завгүй болчхоод. Орой гэрээс чинь очиж авья. Болж байна уу?

Би: Зааза

Тэхён намайг хөтөлсөөр анги руу дагуулан орход ангид Намжүүн, Жонгүгээс өөр хүн ирээгүй байна. Жонгүг Тэхён бид 2-руу нүднийхээ булангаар харснаа харцаа шууд буруулан цонх руу харав. Хүүхдүүд цувран ирсээр хичээл эхлэх болоход Хусог хоцрох шахуй орж ирэн хажууд минь суулаа.

Хичээлүүд ч ордогоороо л орсоор завсарлах цаг болоход Хусог нойл руу гүйхээрээ гараад явчихав. Гүйхдээ цаад талын ширээн дээр байсан цүнхийг унагаачихсан болохоор би түүнийг нь дээш тавих гээд өргөтөл үнэхээр хүнд байсан дээр онгорхой байсан учир дотор нь байгаа зүйл харагдаж байлаа. Ихээхэн хэмжээний боодолтой мөнгө болон юу нь мэдэгдэхгүй урт юмыг сонингын цаасаар боосон байв.

Би ширээн дээр цүнхийг нь авч тавихад хэн нэгэн шууд л шүүрч аван арын ширээ рүү шидэв. Би өндийн хархад Лиса нөгөө цүнхийг Юнгигийн ширээ рүү шидсэн аж. Би гайхан зогсож байтал Намжүүн намайг дуудсанаар миний анхаарал өөр тийш шилжлээ.

Намжүүн: Юри хамт явж хоол идэх үү?

Би: Тэгье ээ. Хусог хамт явахгүй юм уу?

Намжүүн: Цаадах чинь харагдахгүй л байна. Ардаас ирэх байх аа

Ингээд бид хоёр сургуулийн хоолны газар очин хоол идэцгээв. Өнөөдөр хүүхдүүд бага байх бөгөөд чимээ аниргүй байсан нь надад тухтай мэдрэмж төрүүллээ.

Намжүүн: Нээрээ Тэхён та хоёр болздог юм уу?

Би: Аан тэр... Уулзаж эхлэж байгаа гэх үү

Намжүүн: Ммн. Болгоомжтой байгаарай

Би: Юу гэсэн үг үү?

Намжүүн: Тэхён чинь манай сургуулийн алдартай playboy. Битгий тоглуулчхаарай л гэж

Би: Ингэхэд Хусог та хоёр тарчхаад хамт явдаг уу?

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.



Би: Ингэхэд Хусог та хоёр тарчхаад хамт явдаг уу?

Намжүүн: Үгүй ээ. Би тарчхаад номын сан очиж даалгавраа хийдэг. Хусог харин гэртээ харьдаг байх эсвэл нөгөө мөрийтэй тоглоомынхоо газар очдог

Би: Тэр тийм их мөрийтэй тоглодог хэрэг үү?

Намжүүн: Одоо бараг больчихсонлдоо. Тэрний эцэг эх их хатуу хүмүүс байдаг. Хусог нэг удаа баригдаж байсан юм тэгээд... Зааза тэрийг хамаагүй ярьж болохгүй байх...

Бид хоолоо идэж дуусаад ангидаа очицгоов. Хусог өнөөх номоо л уншаад сууж байсан бөгөөд намайг ирснийг ч анзаарахгүй ном руугаа орчихсон байлаа. Би түүнийг дуудан яриа өдөх гэхэд багш орж ирэн хичээл эхлэхээр болов.

Хичээл тарсны дараа

Арай гэж хичээл дуусахад өчигдөр шөнөжингөө кино үзээд унтаагүй тул одоо нойр минь хүрэн, нүд анилдан би шууд л хамаг дэвтэр номоо цүнх рүүгээ чихэн зогсоход хэн нэгэн гарыг минь татаад

Тэхён: Орой уулзья хайрт минь гээд гарыг минь үнсээд инээсээр Жонгүгтэй гарч явав.

Орой нь

Би гэртээ ирээд шууд унтаад одоо л сэрж байна. Цаг хархад 20:00 болсон байсан учир би яаран утсаа хайсаар Тэхён над руу мессэж бичсэн эсэхийг шалгалаа. Нэг ч дуудлага, мессэж байхгүй байсанд би уруулаа унжуулан утсаа шидээд усанд орохоор явав.

Уснаас гарч ирээд оройн хоолоо идэн кино үзээд сууж байтал утас дууграв. Утсаа авахаасаа өмнө цаг хартал 22:00 болж байсан бөгөөд би санаа алдан утсаа авахад

Тэхён: Сайн уу? Хонгор минь. Уучлаарай ээж аавтай нэг газар уулзалтанд очсон юм аа.Чи унтаагүй бол би чамайг одоо очоод авья

Би: Бараг унтах гэж байлаа. Чи ядраагүй бол уулзсан ч болноо

Тэхён: За одоо гэрээс хөдөллөө. Дөхөж очоод залгья бэлдэж байгаарай

Би хурдхан шиг өрөөндөө орон хувцсаа сонгоод үсээ янзалж нүүрээ хөнгөхөн будаад түүнийг хүлээлээ.

Monarch high schoolWhere stories live. Discover now