Ойрд уугаагүй болохоор тэр үү миний толгой эргэж, дотор муухайраад байсан тул би гэртээ харихаар шийдээд доош буулаа. Ядаж Хусогыг олоод явлаа гэж хэлэх хэрэгтэй гэж бодоод нааш цааш алхан түүнийг хайхад огт олдсонгүй.
Гэнэт л тас түс болон хүмүүс орилолдон шуугилдаад эхлэхэд би гайхан хүмүүсийн бөөгнөрөөд байгаа зүгт очвол өнөөх тагтан дээр тамхи татаад байсан залуу нэг залууг нүүр нүдгүй цохиж байх бөгөөд нөгөө залуу нь уучлалт гуйн гоншигнох аж. Тэгснээ тэр цохихоо больж түүнийг хог шиг л газар шидээд тамхи гаргаж ирэн татангаа нүдээ анин тайвширч байгаа аятай зогслоо.
Хүмүүс хоорондоо шивнэлдэн ярилцаж, зарим нь өрөөг орхих бол дараагаар нь миний төсөөлөчгүй аймар зүйл болох нь тэр. Юнги тамхиа татаж байснаа гэнэт л нөгөө залуугын ирүүнээс татан амыг нь ангайлгаад асаалттай тамхиа аманд нь хийн амыг нь хүчээр хааж орхив. Би айсандаа мөн гайхсандаа нүдээ бүлтийлгэн зогсоход Юнги хажуу тийш харан намайг олж хараад яг л намайг харж байгааг мэдсэн юм шиг ёжтой инээлээ.
Би бушуухан тэндээс холдон хаалга руу зүглэн хурдтай алхахдаа өөрийгөө чичирж байгааг анзаарав. Өөрөө ч мэдэлгүй хүмүүсийг хүчтэй мөрлөн явсаар хаалганы өмнө ирээд нэг хүнтэй маш хүчтэй мөргөлдөөд газар уначихав. Нөгөө хүн чинь гараа сунгаад
Хх: Зүгээр үү? Уучлаарай чамайг үнэхээр харсангүй
Би: Аан зүгээр ээ гээд гарнаас нь хурдан татан босход тэр гарыг минь тавилгүй атгаад
Хх: Би чамайг цочирдуулчихсан бололтой гар чинь чичрээд байна гэв, би түүний мөрөөр татаж байсан тул өндийн царайг нь хархад тэр мөчид амьдралдаа харж байгаагүй үнэхээр царайлаг залууг орж харав.
Цэмцгэр янзалсан хар үстэй, өргөн мөр, өндөр нуруу, цагаан царай, төгс нүүр царай. Би бараг л амаа ангайх нь холгүй түүнийг ширтэж байхад тэр гарыг минь хацартаа наан
Хх: Бас даарчихсан байна
Би ичэн хацар минь халуу дүүгэж эхлэхэд нөгөө өрөөнөөс нэг охин
Хх: Хөөе хүлээж бай гээд байхад гэсээр нааш чиглэн ирэв
Бор шаргал үстэй, үнэхээр хөөрхөн охин байсанд би бас л түүн рүү том нүдлэн ширтэв. Өнөөх охин нөгөө царайлаг залуугын нуруун дээр цохиод
Хх: Хүлээ гээд байхад. Явья аа
Нөгөө залуугийн гарнаас нь тэр татаад дээш зүгэлэлээ. Харин тэр над руу байн байн эргэж харан түүнийг даган дээш гарав. Би толгойгоо сэгсрээд шууд л хаалгаар гаран гэр рүү гээ явав.

YOU ARE READING
Monarch high school
FanfictionBts x Blackpink x reader .Elite-tei baga zereg tustei. Tik tok nos sanaa avch bichij bga ahlah surguulin tuhai zohiol. Nasaa hargalzan unshina uu haraalin ug, ys bus zuil bichigdene.