Өнөөдөр би бас л зүүдэндээ нөгөө охиныг харсан бөгөөд тэр гарнаас минь татан нэг газар руу маш хурдан гүйж байтал бугуйныхаа доор маш тод үлдсэн сорвитой нэг гар түүнийг огцом татаад аваад явчихсан. Би түүний араас гүйсэн ч тэр хоёр гэнэт л алга болчихсон.
Сайн унтаж чадаагүй болохоор нүдний доогуур хөхөрч зомби шиг л харагдах аж. Өнөөдөр хичээлгүй амралтын өдөр учраас би гал тогоонд ороод надад бэлдэж өгсөн өглөөний цайг уучхаад утсаа гүйлгэн том өрөөнд хэвтэж байв. Удалгүй ээж орж ирэн гэрийн үйлчлэгчдэд нэг юм захиад л байгаа бололтой тэднийг тойруулчхаад нэг юм ярин зогсоно.
Тэдэнд юм аа хэлчхээд ээж миний байсан өрөө рүү эргэж
Ээж: Өнөөдөр гэрт зочин ирнэ. Өөрийгөө явж бэлд их чухал хүмүүс болохоор аятайхан хувцаслаарай
Би: Заа. Аав гэхдээ байгаа юм уу?
Ээж: Тэднийг ирэхээс өмнө ирж амжина гэсээн одоо гадуур явж байгаа байх
Би толгойгоо дохиод өрөөндөө орж усанд орчихоод өмсөх хувцсаа бодон зогсож байтал утас дуграв.
Тэхён: Хайрт минь өнөөдөр орой уулзах уу?
Би: Би үдээс хойш завтайшд
Тэхён: Мм би өдөр ажилтай. Орой л уулзаж чадах нь. Чамдаа зав гаргаад уулзья гэж байхад зөвшөөрөхгүй сэтгэлийг маань гонсойлгох юм биш биздээ?
Би: Үгүй ээ. Чи болохоороо залгаарай би хүлээж байя
Тэхён: Хайртай шүү
Тэхёнтой ярьчихаад би жаргалтайгаар инээмсэглэн утсаа ор руу шидчихээд дажгүй хувцас сонгож өмсөв. Үсээ индүүгээр шулуун болгож индүүдээд нүүрээ бага зэрэг будан доош буухад гэрийн үйлчлэгч нар аль хэдийн гайхалтай олон хоолнуудар дүүрэн ширээ зассан байлаа. Ээж ч удалгүй бууж ирээд ширээн дээрх зоогнуудыг шалгачхаад уух дарсаа дарсны өрөөнөөс авна гээд явав.
Би нааш цааш алхан амандаа дуу аялан зогсож байтал машины дуу гадаа сонсогдов. Би сониучирхан цонхоороо хархад дундаж ахимаг насны хоёр эрэгтэй, эмэгтэй хүн болон нэгэн өндөр залуу машинаас бууж харагдлаа. Тэдний машиныг хархад миний энэ хотод ирээд харж байгаагүй үнэхээр үнэтэй шинэ загварын машин байсанд яагаад ээжийг чухал зочин гээд байсанг ойлголоо.Би ээжийг дуудах гэж байхад ээж яг ирж таарсан бөгөөд ээж хаалга тайлан тэднийг угтлаа.
Би ч тэдэнтэй хэн болохыг нь мэдэхгүй ч бөхийн мэндлээд дээш харвал нөгөө өндөр залуу чинь надтай үдэшлэг дээр мөргөлддөг царайлаг залуу байв. Тэр ээжтэй мэндэлчхээд над руу харан мишээхэд нь түүнийг яг танилаа. Ээж тэднийг ширээнд суухыг уриад бид зоогоо идэж эхлэхэд би тэр залуу руу харсаар л байв.
YOU ARE READING
Monarch high school
FanficBts x Blackpink x reader .Elite-tei baga zereg tustei. Tik tok nos sanaa avch bichij bga ahlah surguulin tuhai zohiol. Nasaa hargalzan unshina uu haraalin ug, ys bus zuil bichigdene.