Өчигдөр орой хар дараад олигтой унтаж чадаагүй болохоор өглөө арай гэж босон хичээлдээ явлаа. Шүүгээнээсээ номоо авчихаад анги руу алхаж явтал Юнги коридорын нөгөө талаас алхаж ирж байгаа харагдав. Нэг банди миний хажуугаар маш хурдтай гүйсээр намайг мөрлөн цааш мөн л гүйсээр Юнгиг мөрлөөд газар уначихав.
Тэр хавьд байсан хүүхдүүд бүгд амаа даран, хоорондоо шивнэлдэж байхад Юнги мөрөө гөвөөд нэг л их залхсан царай гарган газар унасан банди руу хараад гараа сунгав. Хүүхдүүд гайхан амаа ангайлгаж байхад нь би түүнийг хараад ядаж л эелдэг bully юм гэж бодтол босгож ирсэн залуугаа шууд шүгээрүү аймшигтай хүчтэй түлхээд нүүр рүү нь шанаадаж орхин дахин газар унагчихав.
Нөгөө банди шилтэй байсан учир хэт хүчтэй цохиулаад шил нь хагран газар унаад уруул болон шилнээс нь болж зүсэгдсэн хацраас нь цус урсаж байв. Юнги инээснээ дахин хүчтэй цохиход тэр банди өөдөөс нь юу ч хэлэлгүй цохиулсаар байлаа. Тэнд байсан хүүхдүүд ч юу ч дууграхгүй байх аж.
Би бушуухан гүйж очоод
Би: Болиоч! Чи түүнийг алах нь байна
Хүүхдүүд бүгд 'Ямар солиотой охин бэ?' 'Юнгийгийн өөдөөс юм хэлээд байгаа юм уу?' 'Бүр өрөвдчихлөө' гэж шивнэлдэх нь мний чихэнд дуулдана.
Юнги удаанаар толгойгоо эргүүлэн над руу харснаа санаа алдан
Юнги: Саначихъя гэчхээд түүнийг орхин анги руу оров.
Би нөгөө бандид босход нь туслан гарнаас нь татаад эмчийн өрөө рүү хүргэж өглөө. Эмчийн өрөөнд ганцхан эмч байх бөгөөд эргэж хархад нь би бараг шоконд орох шахав. Үнэхээр үзэсгэлэнтэй бараг бидний насны гэмээр эмэгтэй цагаан халаад өмсөн бүсгүй зогсох агаад нөгөө хүүхдийг харсан даруйдаа нүд нь бүлтийн сандал дээр суулгав.
Яг үүнтэй зэрэгцэн хонх дуугарч эмч намайг хичээлдээ ордоо хэмээв. Би хаалга руу алхан эргэж нэг хархад нөгөө банди
Х: Баярлалаа гээд үлдлээ.
Өнөөдөр Хусог ирээгүй бөгөөд би ганцаараа сууж хагас дутуу хичээлээ хийж байгаад хоолны цаг болоход юм идэх хүсэл байгаагүй тул дээвэр дээр гарч агаар амьсгалахаар шийдэв. Намайг дээш гарахад Лиса хана налчихсан тамхи татаад зогсож байлаа. Би түүнийг хараагүй царайлан өнгөрөх гэхэд тэр
Лиса: Чи хүмүүсийн асуудалд оролцохоо болих хэрэгтэй
Би: Юу?
YOU ARE READING
Monarch high school
FanfictionBts x Blackpink x reader .Elite-tei baga zereg tustei. Tik tok nos sanaa avch bichij bga ahlah surguulin tuhai zohiol. Nasaa hargalzan unshina uu haraalin ug, ys bus zuil bichigdene.