Сэрүүлгэний дуугаар орноосоо унах нь холгүй босоод хичээлдээ явахаар бэлдлээ. Эхний өдрийн сэтгэгдэл дажгүй байсан болохоор явахаас нэг их дургүй хүрээд байсангүй шууд л бэлэн болоод машиндаа суув. Америкт байхад надад нэг их найз байдаггүй байсан болохоор байнга л home party зохиож байгаа хүн бүрийнд нь очоод уудаг байж билээ.
Эндхийн хүүхдүүд хэр их тэгдгийг нь мэдэхгүй ч уухаараа намайг гүйцэх хүн бараг байхгүй л болов уу. Удалгүй сургуулийн үүдэнд ирж би машинаасаа буун үсээ хажуу тийш шидлэн хаалга руу алхалаа. Ангид ороход өчигдөр албаар дэгээдэж унагаачхаад сүртэй уучлалт гуйгаад байсан залуу сууж байв.
Намайг харснаа нэг хөмсгөө өргөөд жуумалзаад надтай зөрөн ангиас гарч явлаа. Би ширээндээ дөнгөж суутал Хусог орж ирэн инээмсэглэсээр хажууд минь ирэв. Биднийг ойр зуурын юм ярьж байхад багш орж ирэн хичээлээ эхлэхээр боллоо. Хичээл дундаа орон багшийн лекц эд эхэлчихсэн явж байтал багш тасралтгүй арагшаа сонин хараад байгаа нь анзаарагдав.
Тэгснээ удалгүй Намжүүнд нэг юм хэлэхэд тэр босоод хажуу салааны арын ширээнд суух нөгөө намайг унагаадаг хөвгүүний ширээн дээр тогшив. Тэгээд гарт нь байсан утсыг нь Намжүүн шүүрч аваад багшид өглөө.
Хх: Зайлаачдээ
Тэр их бухимдуу бололтой ширээгээ цохиод хөмсгөө байдгаар нь зангидан сандлаа хойш налан суугаад цонх руу ширтээд суучхав. Би Хусогын гарыг зөөлхөн түлхээд
Би: Тэр Намжүүнд дургүй юм уу?
Хусог: Намжүүнд дургүйдээ бишлдээ. Угаасаа л ийм гэх үү дээ
Би: Аан. Хэн гэдэг юм?
Хусог: Жонгүг. Үнэнийг хэлэхэд шалигаараа алдартай банди шүү. Битгий түүнээр тоглуулчхаарай
Би: Би яагаад тэгнэ гэж хаха
Хусог: Тэрэнд найрагдсан охин болгон л түүнд унаж тусдаг болхоор. Ер нь найрахгүй байсан ч унаж тусна лдаа.
Би: Ммн би лав унаж тусахгүй
YOU ARE READING
Monarch high school
Fiksi PenggemarBts x Blackpink x reader .Elite-tei baga zereg tustei. Tik tok nos sanaa avch bichij bga ahlah surguulin tuhai zohiol. Nasaa hargalzan unshina uu haraalin ug, ys bus zuil bichigdene.