Chapter 8.

28 2 0
                                    

7 хоногийн дараа

Хавар эхэлж байгаатай холбогдуулан манай сургууль амралтанд явахаар боллоо. 3 хоног явна гэсэн учир би хувцсаа бэлдээд хэлсэн цагт сургууль дээр очив. Рүжэ над руу хүрч ирэн намайг сугадаад амралтанд явах гэж байгаадаа их догдолж байгаагаа хэллээ.

Удсанч үгүй бид нэгнийхээ машинд хуваагдан суугаад амралтын газар руу хөдлөв. Уг нь автобусаар явах байсан ч манай ангийнхан  ихэнх нь машинтайгаа ирсэн учир бид тусдаа өөрсдийнхөө машинаар явцгаав. Би Рүжэ, Хусог, Намжүүнтэй хамт нэг машинд суусан юм.

Биднийг амралтын газар ирхэд багш хүүхдүүдийн өрөөг хуваарилан нэр дуудаж байх аж. Зүгээр л хүссэн хүнтэйгээ орж болдоггүй юм байхдаа? Удалгүй Рүжэгийн нэрийг хэн нэгэн миний мэдэхгүй хүнтэй дуудхад тэр гунигтай царай гаргаад дараа уулзья гээд өрөө рүүгээ явчихав. Би дотроо гайгүй хүнтэй таараасай гэж залбирч байхад

Багш: Юри Жонгүг 320

Юу вэ? Жонгүг гэнэ үү? Би эрэгтэй хүнтэй нэг өрөөнд орох хэрэг үү? Багш над руу түлхүүрийг сунгаад Жонгүгийг дагаад яваарай гэлээ. Бусад хүүхдүүд рүү хархад бүгдээрээ л эрэгтэй эмэгтэйгээрээ хуваарилагдаж байх аж. Ямар сонин юм бэ? гэж би бодоод өөр арга байхгүй учир түүний араас алхалаа.

320 өрөөний урд ирээд онгойлгоход өө гайхалтай бүр дундаа нэг том ортой юм байна. Би хөмсгөө өргөн гайхсан царай гаргахад Жонгүг тоосон шинжгүй цүнхээ газар шидээд над руу харж

Жонгүг: Хоёулаа дотно болох нь дээ гээд инээчхээд гараад явав

Би ч бас цүнхээ орхичхоод гадагш гархад Жэнни миний яг цаад талын өрөө болсон бололтой гарч ирж харагдав. Тэгээд над руу даллан доошоо бууцгаая гэлээ. Биднийг доошоо буухад бүх хүүхдүүд доор буугаад ирчихсэн амралтын хөтөлбөртэй танилцаж байв.

Жэнни: Ингэхэд чи хэнтэй нэг өрөөнд орсон?

Би: Жонгүг

Жэнни: Хөөх Жонгүг ч азтай юм аа гэснээ инээн гарыг минь цохив. Би ч түүн рүү сонин инээмсэглэхэд Тэхён шатаар нэг охин тэвэрчихсэн бууж байгаа харагдлаа. Дотор минь нэг л сонин болон санаа алдахад Жэнни найз залуу нь залгаж байна ярьчихаад ирье гээд цаашаа явчихав.

Өчигдөр ерөнхийдөө Тэхён бид 2-ын харилцаа дууссанлдаа. Намжүүний хэлсэн үнэн байна лээ тэр зөвхөн надтай унтах гэж л надад ойртсон. Өчигдөр намайг юу ч хэлэлгүй гэрт минь хүргэж өгчихөөд өглөө над руу дахиж залгах хэрэггүй гэж мессэж бичсэн байсан. Зүрх минь шархалж надад хэцүү байсан ч түүнд гуниглаж байгаагаа харуулхыг хүсээгүй тул би одоо яагаачгүй мэт зогсож байна.

Monarch high schoolWhere stories live. Discover now