10. Түүний нууц

2.8K 466 49
                                    

Лаураг гарсны дараа Лэеийн үг зөөгч залуу "тэр явчихлаа"

Лэе бие нь нэлээд сульдсан байдалтай хана түшин явсаар орон дээрээ очин суугаад "өнөөдөр, маргаашдаа түүнийг нааш нь оруулах хэрэггүй шүү. Гэхдээ шөнө унтаж байхад нь анхаараарай. Хар дараад эхлэх юм бол надад хэлнэ шүү" хэмээн сануулав.

Үг зөөгч "би мэдэж байгаа. Таны бие яаж байна? өчигдөр нэлээд хүнд эмчилгээг давлаа"

Лэе хөнгөн санаа алдаад "зүгээр дээ, удахгүй салчих байх. Салгаж чадвал чи ч бас эрх чөлөөтэй болно" хэмээн бага зэрэг инээмсэглэхэд

Үг зөөгч "миний эрх чөлөө ч сонин биш л дээ. Би бараг л Батиартын иргэн болсон. Бас та миний хувьд гэр бүл минь гэсэн үг тантай хамт байх таалагддаг" хэмээн инээмсэглэсээр Лэеийг оронд нь оруулан хөнжлөөр хучиж өгөв.

Лэе үг зөөгчийн гараас атган "гэхдээ л чи харих ёстой шүү дээ, жинхэнэ гэр бүл чинь чамайг хүлээж байгаа"

Үг зөөгч "тэд надтай надгүй болно доо, тэгээд ч би тэдний хүсдэг шиг төгс хүү биш шүү дээ"

Лэе "ямар ч байсан удаан хугацаа үлдээгүй гэж ойлго. Тийм болохоор төрсөн гэртээ буцах талаар бодож байгаарай"

Үг зөөгч "цэвдэг сэтгэлтэй гэдэг нь, бид бараг л эхнэр нөхрүүдээс ч удаан хугацаанд хамт байлаа. Тийм байхад эдгэрэх юм бол шууд л хөөх шинжтэй шүү" хэмээн тоглоом хийх үгс унагаана.

Лэе ч бас үл ялиг инээмсэглээд "манай улс, манай ордон, миний гэр тэр чигтээ л чамд нээлттэй шүү дээ. Гэхдээ хүн бүрд зугтаж болохгүй хувь тавилан гэж байдаг. Чи хэдэн арван жил зугтлаа ч эргээд л нүүр тулах болно"

Үг зөөгч энэ удаад уртаар санаа алдаад "би л харин хувиа хичээсэн зангаасаа болж, таныг насан туршид чинь зовоож байна даа. Намайг үнэхээр уучлаарай"

Лэе "зүгээр гэж хэлсэн шүү дээ, тэгээд ч чамд өөр сонголт байгаагүй байх. . .чи их айсан байсан"

Үг зөөгч "гэхдээ л миний тарьсан хэрэг байтал ганцхан та өвдөөд байгаа нь шударга бус юм"

Лэе "миний биед байгаа болохоор л тэр"

Үг зөөгч "одоо унтаж амар даа, шөнө дахиад эмчилгээтэй"

Лэе толгой дохиод "чи ч бас өрөөндөө очиж амар" гээд нүдээ анилаа.

======================

Хачирхалтай байдлаар өрөөнөөсөө хөөгдсөн Лаура юу хийх хаашаа явах учраа олохгүй ордон дундуур алхсаар түүнд таалагдсан хэсэг болох цэцэгсээр дүүрэн ордны цэцэрлэгт ирсэн байлаа.

/Дууссан/ 👑 KINGS 🔹 S4 👑 [🌊 Thunderbolt ocean  ⚡️]Where stories live. Discover now