Маргааш өглөө нь болов уу үгүй юу ЛимЛим ордонд ирлээ.
ЛимЛим "ах. . . ах хаана байна?" гэсээр ордон самнан явсаар цайны өрөөнд ирэхэд Лэе тайван гэх ч нь цай уусаар сууна.
ЛимЛим "ахаа"
Лэе "яасан?"
Үг зөөгч "яасан гэж хаан асууж байна" гэсээр Лэеийн наана зогсоно.
ЛимЛим нэлээд бухимдсан байдалтай байсан болоод ч тэр үү үг зөөгч рүү ширүүн харан "гар! би тоглоогүй шүү" хэмээн өндөр дуугаар хэллээ.
Үг зөөгч зөвшөөрөл авах мэт Лэе рүү харвал Лэе цай руугаа ширтсэн чигтээ толгой дохилоо. Үг зөөгч гарч одов.
Өрөөнд ЛимЛим Лэе нар үлдэхэд өрөө тэр чигтээ чимээ аниргүй байх агаад Лэеийн хааяа нэг цайгаа балгах чимээнээс өөр юу ч гарсангүй.
ЛимЛим ахыгаа түрүүлж ам нээх байх гэж найдсандаа үг дуугарахгүй хэсэг суусан хэдий ч ах нь юу ч хэлээгүй тул арга буюу түрүүлэн яриа дэлгэв.
ЛимЛим "юу болоод байгаа юм?"
Лэе дүүгээ үл тоох мэт цай руугаа ширтсээр "ойлгосонгүй" гэх богино хариултыг өглөө.
ЛимЛимийн хөмсөг зангиран "бүхнээс илүү ойлгож байж худал хэлсээр байх уу? юун хурим бэ? яахаараа Итгэлт хурим байдаг юм? гэнэт хаанаас хатан гараад ирэв? бүгдийг нь ярь!" хэмээн тодорхой асуулаа.
Лэе бас л үл тоосон шинжтэй цайлан суух бөгөөд "юунд нь гайхаад байгаа юм? чи хуримаа хийсэн байхад би болохгүй хэрэг үү? би бусдын адил хуримаа хийсэн. Үүнийхээ төлөө тайлбар тавих шаардлагагүй гэж бодож байна" гэсээр сая л нэг юм дүү рүүгээ харлаа.
ЛимЛим "асуултын минь цаад учрыг ойлгосоор байж тойруулсаар байх юм. Би таныг гэрлэж болохгүй гээгүй. Зүгээр л гэнэт гараад ирсэн сүйт бүсгүйн чинь тухай асуулаа. Ядаж түүний царайг ч болов хармаар байна. Тэгээд ч ер нь ямар эзэн хаан гэхээрээ итгэлт хурим хийдэг байна аа. Манай улс хамгийн ядуу хурим хийсэн хаантай гэж түүхэнд үлдэх байх" хэмээн өөрийн эсэргүүцсэн байр сууриа хэлээд амжив.
YOU ARE READING
/Дууссан/ 👑 KINGS 🔹 S4 👑 [🌊 Thunderbolt ocean ⚡️]
FanfictionKINGS цувралын 4-р бүлэг эхэллээ. . .