Лэе ихэд ядарсан байсан тул төд удалгүй унтаад өглөө. Харин Лаура унтаж чадахгүй бас босоод явж чадахгүй бодолд дарагдсан байдалтай нэлээд удаан хэвтэж байж хэдэн цагт унтсан бүү мэд нар дээр мандсан хойно унтсан байв.
=====================
"Хатантаан босохгүй юм уу?" гэх Лэеийн зөөлөн дуугаар нойрноосоо сэрсэн Лаура бага зэрэг эвшээсээр Лэе рүү ширтэн хэвтэнэ.
Лэеийн бие өглөө орж ирснээсээ хамаагүй сайжирсан харагдах ба тэр ямар нэг гивлүүр эсвэл өмнө нь өмсдөг байсан шигээ өндөр захтай нүүр халхлах хувцас өмсөөгүй байлаа.
Лаура "Бие чинь дээрдсэн харагдаж байна"
"Тийм ээ, их хурдан сайжирсан. Өдрийн хоолоо идэх үү? тэгээд бид эндээс явна" гэв.
Лаура бага зэрэг гайхсан ч дээш босоод "Гэр лүүгээ юу?"
Лэе "Тийм ээ, Батиарт руу явна. Гэхдээ шууд ордонд очихгүй ээ. Замаараа Лимлим дээр очно. Бас чамд үзүүлэх ганц хоёр газар байгаа" гэж их л цоглог дуугаар хариуллаа.
Үнэндээ үргэлж нууцлаг бас дуугүй байдаг Лэеийг ийм байдалтай байгааг харах бага зэрэг хачин байсан ч түүний одоо байгаа байдал өчигдөр харсан зүйлээс тэс өөр, амар тайван мэдрэмж төрүүлнэ.
Лаура орноосоо босоод "Ойлголоо, хоолоо идэцгээе, үнэндээ их өлсөж байна"
Лэе "Гадарлаж байсан, тиймээс хоол бэлэн байгаа. Шууд очоод идэхэд л болно"
"Баярлалаа"
=========================
Тэднийг зоогийн танхим руу алхах зуур Лаура харсан зүйлээ асуух уу? болих уу? хэмээн бодолд дарагдан алхана.
Лэе "Тэгээд Кай энэ танхимыг шинээр барьсан юм. . .. Лаура?? чи намайг сонсож байна уу?" хэмээн ойртох асуухад
Лаура ухаан орсон мэт түүн рүү хараад "Аа. . . тийм ээ сонсож байна. . . ү-үгүй ээ үнэндээ нэг зүйл бодоод сайн анзаарсангүй" хэмээн хариуллаа.
Лэе бага зэрэг жуумалзаад "Юу бодсон болоод яг хажууд чинь хүн юм яриад байхад сонсдоггүй байна аа?" хэмээн асуухад
Лаура одоо ч асуулт тавихад бэлэн биш байсан болохоор хүчээр шахуу инээмсэглээд "З-Зүгээр л дүүтэй чинь яаж уулзана аа гэж бодоод. Үнэндээ бид сайн танилцаагүй шүү дээ. Сандраад байна" гэхэд
Лэе түүний мөрөөр тэврээд "Зүгээр дээ, манай дүү бол энэ дэлхийн хамгийн нээлттэй бас дэггүй хүүхэд. Түүнтэй нэг нүүр тулаад авахад тэгээд л найзууд гэсэн үг. Чамд сандрах зүйл байхгүй дээ" хэмээн инээмсэглэлээ.
YOU ARE READING
/Дууссан/ 👑 KINGS 🔹 S4 👑 [🌊 Thunderbolt ocean ⚡️]
FanfictionKINGS цувралын 4-р бүлэг эхэллээ. . .