Лэе түүнийг хөтлөн хаашаа ч юм сэлж эхлэхэд Лаура түүнээс олон зүйл асуух сөхөө байсангүй. Учир нь энгийн далай бус ид шидийн мэт үзэсгэлэнтэй далай байсан юм. Тэдний тойрон харагдах үзэсгэлэнт шүрэн арлууд, бас өнгө алаглан харагдах төрөл зүйл нь ч тодорхойгүй онцгой хэлбэр дүрс бүхий загаснууд.
Нүд хужирлах зүйлс дэндүү их. Эргэн тойрноо нүд салгахгүй ширтэж байсан Лаура сая л нэг анхаарлаа Лэед хандуулан "Бид яг хаана байна вэ?" хэмээн асуулаа.
Лэе инээмсэглэн "Үзэсгэлэнтэй байна уу? усан доторх диваажин. . . бид энд зөвхөн аз жаргалыг мэдрэх болно" хэмээн Лаурагын гарыг энхрийлэх мэт зөөлөн илбэнэ.
Харахад нүд булаам үзэсгэлэнтэй харагдах усан доорх бяцхан хот. Энд юу байгааг мэдэхгүй ч зүгээр л Лэетэй байх таатай байлаа.
Лаура "Бид одоо юу хийх юм?"
Лэе "Усан доорх аз жаргалыг мэдэрнэ"
Лаура "Яаж??"
Лэе "Хаад ч бас зугаацдаг юм. Энэ бол усан доорх зугаа цэнгэлийн хот энд цэнгэж болох олон газар байгаа шүү" гэх нь тэр.
Лаура гайхсан басхүү сонирхсон байдалтай түүн рүү хараад "Гивлүүр зүүгээд ордондоо бүгдэг хаан гэж бодтол нууцаар зугаацдаг байх нь ээ" хэмээн шоолон инээхэд
Лэе "Ямар ч хүнд бага ч гэсэн амралт хэрэгтэй, тэр тусмаа хараал байхгүй болсон энэ цаг мөчид эрх чөлөөгөө тэмдэглэх хэрэгтэй шүү дээ"
Лаура инээмсэглэн "Тэр ч тийм шүү, эрх чөлөөтэй болсныг чинь тэмдэглэцгээе"
Лэе "Энд байхдаа би хаан биш, чи хатан биш. Бид зүгээр л болзоот хос шүү. Хүмүүст хаан гэдэг үгийг унагааж болохгүй" хэмээн сануулаад нөгөө хот руу оров.
Энд загас сүүлтэй Лусын хүмүүс болон хүн шиг хөлтэй буюу Батиарт хүмүүс гээд л холилдон байх бөгөөд хаа сайгүй нээлттэй худалдаа, зоогийн газар бас хөгжөөнт тоглоом тоглодог газрууд харагдана.
Энд байгаа хүмүүс бүгд амарч яваа бололтой их л хөгжилтэй харагдаж байлаа.
Лэе Лаураг дагуулан нэгэн мухлаг шиг газар очин "Бидэнд тасалбар өгөөч" гэв.
Худалдагч "Аль төрлөөс нь?"
Лэе "Өндөр зэрэглэл"
Худалдагч "Диваажинд тавтай морил" хэмээн гялалзсан хоёр жижигхэн үрэл шиг зүйл өгөв.
Лэе нэгийг нь өөрөө залгин, нөгөөг нь Лаурад өгөв.
Лаура "Тасалбар гэсэн биз дээ? үүнийг идчих хэрэг үү?" хэмээн асуухад
KAMU SEDANG MEMBACA
/Дууссан/ 👑 KINGS 🔹 S4 👑 [🌊 Thunderbolt ocean ⚡️]
Fiksi PenggemarKINGS цувралын 4-р бүлэг эхэллээ. . .