16. Аврал гуйж байна

3K 464 32
                                    

"Өглөөний мэнд" хэмээн уруулыг нь зөөлөн үнсэх Лэеийн үнсэлтээр өглөөг угтсан Лаура аз жаргалтай бас бага зэрэг ичсэн харагдана.

Түүнийг ичсэндээ хөнжилдөө шигдэж байгааг анзаарсан Лэе "Бид шугамыг давчихсан шүү дээ" хэмээн инээмсэглэхэд

Лаура толгой дохин "Тийм л дээ, гэхдээ л нүцгэн байх чинь эвгүй байна" хэмээн Лэетэй харц тулахаас ичсэн бололтой энгэрт нь наалдлаа.

Лэе таатай нь аргагүй инээмсэглэл тодруулаад Лаураг тэврэн хэвтэнэ.

Тэд хэсэг ийм байдалтай хэвтэв.

Лэе Лаурагийн үсийг үнэрлэн энхрийлээд "Өлсөж байгаа биз дээ? хоолоо идэх үү?" хэмээн асуухад

Лаура толгой дохин дээш босов.

Тэднийг босоход орны хажуу талд ширээнд хоол тавьсан байлаа. Лаура торгомсог нимгэн халаад өмсөөд ширээний ард суув. Лэе ч түүний өөдөөс харан суулаа.

Хооллох зуураа "Гэхдээ бид усан доор байгаа биз дээ? энэ өрөө яагаад усгүй байгаа юм? яг л газар дээр байгаа юм шиг"

Лэе "Энэ давхар бол хуурай газрын хүмүүст зориулсан тусгай усан техник ашиглаж усыг соруулж авсан агаар амьсгалах боломжтой өрөө. Чамайг ийм өрөөнд байвал илүү тухтай байна гэж бодсон юм"

Лаура инээмсэглэн "Тухтай байна аа"

Лэе "Өнөөдөр юу хиймээр байна?"

Лаура "Мэдэхгүй ээ, гэхдээ чамтай хийж байгаа бүх зүйл надад таалагдаж байна"

"Тэгвэл өнөөдөр Метедон хотын нууц цэцэрлэгээр зугаалах болно. Чиний анхаарлыг татах олон зүйл байгаа шүү"

"Тэгье ээ, тэсэн ядан хүлээж байя" хэмээн инээмсэглэсээр Лаура хоолоо иднэ.

===========================

Тэд хооллож дуусаад гадагш гарахаар усан хоолой руу ороход тэдний сүүл эргээд ирэв.

Лаура гайхсан янзтай хараад "Энэ хоолойд ороход сүүлтэй болоод, эсвэл хөлтэй болоод байдаг юм уу?" гэж асуулаа.

Лэе "Бараг л. . . аль давхарт бууснаас чинь шалтгаална. Усан давхарт буусан бол сүүл чинь хэвээрээ байна. Харин агаарт давхарт буусан бол сүүл чинь алга болно"

Лаура "Хөөх гайхалтай юмаа"

Лэе түүний гараас хөтлөөд "Одоо бүр ч гайхалтай зүйлийг үзүүлэх болно" хэмээн инээмсэглэв.

/Дууссан/ 👑 KINGS 🔹 S4 👑 [🌊 Thunderbolt ocean  ⚡️]Waar verhalen tot leven komen. Ontdek het nu