Лэе "Тийм ээ, ер нь бол тийш ээ орох хаалга" гэж хэлэн сүйх тэрэгнээсээ буулаа.
Лаура нэлээд гайхсан байдалтай Лэеийг даган буув. Үг зөөгч залуу түрүүлэн явсаар тосгоны нэгэн айл руу орчихлоо. Лэе харин чимээгүйхэн гадаа зогсоно. Яг юу болох гээд байгааг ойлгоогүй Лаура зүгээр л гайхаж бас сонирхсон байдалтай тосгоныг тойруулан харна.
Төд удалгүй үг зөөгчийн хамт нэгэн залуу гарч ирэх бөгөөд нөгөө залууг даган тэд ой руу орлоо. Тосгоноос холгүй нэгэн том хад байх ба үг зөөгчтэй хамт гарч ирсэн залуу том хадан дээр очин шившлэг шиг зүйл хийхэд хадны урд хэсэг нээгдэн газар доор орох хаалга нээгдлээ.
Лаурагын нүд байдгаараа томорсоор "Тэд газар доор байдаг юм уу?" гэж уулга алдахад
Лэе "Тийм ээ, Бас яг одоо төсөөлөлд чинь ямархуу зүйл бууж байгааг гадарлаж байгаа ч чиний төсөөллөөс хамаагүй сайхан улс байгаа" хэмээн инээмсэглэсээр гараа сунгалаа.
Лаура гайхаж алмайрсан чигтээ Лэеийн гараас хөтлөхөд тэд дотогш оров. Тэднийг оров уу үгүй юу юу ч хаалга хаагдаж тас харанхуй болчихлоо.
Лаура бага зэрэг сандарсан байдалтай "У-Уучлаарай та нарыг хэр сайн хардгийг чинь мэдэхгүй ч би лав юу ч харахгүй байна. Бараг хөлөө ч мэдрэхгүй байна" гэж хэлэхэд
Лэе "Зүгээр дээ, удахгүй дэнлүү асааж өгөх байх. Бид ч бас харж чадахгүй. Зөвхөн Андрегт хүмүүс л харанхуйд харах онцгой чадвартай байдаг юм" хэмээн тайлбарлаж байх зуур хаалга нээж өгсөн нөгөө залуу дэнлүү асаалаа.
Лаурагын айдас бага ч гэсэн дарагдсан бололтой "Ийм газар ороогүй удаж байгаа болохоор бага зэрэг бачимдмаар юмаа. Хамгийн сүүлд Ариун сүм рүү явж байхад л ийм харанхуй байсан" хэмээн гүнзгий амьсгаа авлаа.
Лэе "Зүгээр дээ, бид хамт байна" хэмээсээр тэд урагш явлаа.
Эхлээд энгийн нэг хонгил шиг зүйлээр явж байсан бол цаашлах тусам өргөн болсоор нэг л мэдэхэд Андрегтын нийслэл бололтой олон зуун байшин барилга сүндэрлэсэн асар том хотод орж ирлээ.
Лаура бас л өөрийн мэдэлгүй уулга алдсаар хотын үзэмжийг ширтэнэ. Газар доор тэр тусмаа тас харанхуйд барьсан гэхэд үнэхээр тансаг уран хийцтэй байшин барилга дүүрэн харагдана. Энэ Лаурагын хувьд шинэ ертөнц мэт сонирхолтой зүйл байлаа.
Тэд хот дундуур явсаар хааны ордонд ирэв. Хааны ордон дотор хаа сайгүй галт бамбар ассан байх бөгөөд хангалттай их гэрэл гэгээтэй тансаг сайхан ордон тэднийг угтав.
ESTÁS LEYENDO
/Дууссан/ 👑 KINGS 🔹 S4 👑 [🌊 Thunderbolt ocean ⚡️]
FanficKINGS цувралын 4-р бүлэг эхэллээ. . .