Өнгөрсөнд:
Кёнсүү дээш сэлсээр сүмийн дээд хэсэгт очиход нөгөө гэрэлтэж байсан зүйл үнэхээр Лусын хааны бичээс дээр дүрсэлсэн байсан эрдэнэ мөн байх бөгөөд түүнийг нэг бүсгүй барьсан байв. Энэ мэдээж амьд биш зүгээр хөшөө байлаа.
Кёнсүү "гайхалтай юм, эцэст нь оллоо" гэхтэй зэрэгцэн сүмийн гадаа ЛиЛигийн дуу хадлаа.
Кёнсүү эрдэнээ яарч шүүрэн аваад шууд сүмээс гарч одов. Түүнийг гарсны дараа эрдэнийг барьж байсан бүсгүйн хөшөөнөөс гэрэл цацран гадна хэсэг нь хүчтэй хагарахад бүсгүй нүдээ нээв. . .
Чулуун хөшөөнөөс эргэн амилсан гоо бүсгүй баярлах бус харин ч сэтгэл нь түгшсэн байдалтай хөмсөг нь бага зэрэг зангирах аж.
Сүмийг эргүүлж тойруулан хараад гүнзгий санаа алдан "үүрд чамаас зугтаахыг хүссэн юмсан. Үүрд мөнх алга болохыг хүссэн" хэмээн зөөлөн шивнэнэ.
=================================
Батиартын хаант улс. Хааны ордон.
Хааны ордны төв танхимд хаан сэнтийд ЛимЛимийн ах заларсан байх бөгөөд хааны урдуур нимгэн хөшиг татсан байгаа харагдана.
Хааны өмнө Кёнсүү ЛимЛим нар зогсох бөгөөд тэд саяхан хуримаа хийж бал сараа тэмдэглээд ирсэн нь энэ байлаа.
ЛимЛим "ахаа хөшгөө ав л даа, Кёнсүү одоо таны гэр бүл!"
Хаан юм дуугарсангүй.
ŞİMDİ OKUDUĞUN
/Дууссан/ 👑 KINGS 🔹 S4 👑 [🌊 Thunderbolt ocean ⚡️]
Hayran KurguKINGS цувралын 4-р бүлэг эхэллээ. . .