~1~

899 42 0
                                    

"Би ирлээ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Би ирлээ. Миний хайр хаана байна?" гэрийн хаалга онгойж Жонгүгийн хоолой гэрээр цуурайтав.

"Энд байна аа. Хоол хийж байна. Гараа угаагаад хувцасаа сольчихоод ир" гэж хэлээд хоолондоо анхаарлаа төвлөрүүллээ. Удалгүй Жонгүгийн булчинлаг гар бэлхүүсээр минь орж ирэн намайг тэвэрлээ.

"Санасан шүү Живон~а" гээд миний хацар дээр үнсэв.

Энэ хүний үг үйлдэл бүрээс нь хайр, догдлол мэдэрдэг хэвээрээ л...

"Хоол болчихлоо суугаарай" хэдэн минут намайг тэвэрснийг мэдэхгүй ч хоол болсон учраас намайг тэвэрсэн гарыг нь тавиуллаа.


Ширээндээ суугаад нэг нэгэндээ хоолыг нь халбагдаж өгөх бидний хуримын дараах хэдэн жилүүд...


-----------------------------------------------------------------------------------------


Сайн уу? 25 настай Жон Живон байна. Жонгүг бид хоёр гэрлээд 4 жил болж байна. Намайг насанд хүрсэн даруйд бид хуримаа хийж гэрлэлтээ батлуулсан.

Эхний 3 жил дэндүү сайхан байсан. Өглөө болгон хамт сэрж, орой болгон нэг нэгнээ тэврээд унтаж, тулгарсан асуудлыг хамтдаа ярилцан шийдэж бид бараг л төгс хосууд байв. Гэхдээ сүүлийн нэг жил буюу Японд ирж амьдарснаас хойш бид хөндийрч эхэлсэн юм шиг санагдах боллоо.

Жонгүг нэгэн байгууллагын тасгын даргаар ажиллаж, харин би өөрийн гэсэн брендтэй болохоор хичээж байгаа. Хоёул ажлаасаа болоод завгүй, шөнө дунд гэртээ орох тохиолдол цөөнгүй.

Тэгээд би шийдсэн. Миний ажил гайгүй цэгцрээд ирсэн болохоор гэртээ байж өмнөх шигээ Жонгүгийг ирэхэд халуун хоолтой, дулаахан гэртээ угтаж авбал бидний харилцаа буцаад сэргэх юм шиг санагдаж байсан болохоор хэд хоногтоо ажилдаа ирэхгүй гэдгээ ажлынхандаа хэлж яаралтай асуудал биш л бол залгахгүй байхыг хүсээд гэрийн зүг хөдөллөө.

Замаараа хүнсний дэлгүүр орж хоол хүнснийхээ юмыг цуглуулаад гэртээ орж Жонгүгийн дуртай хоолыг хийлээ.

Оройн 10 цаг. Жонгүг гэртээ ирэхгүй юм. Хэд хэдэн удаа утас руу нь залгасан ч авсангүй. Ажил ихтэй байгаа байх гэж бодоод хүлээж байгаад унтчихаж.

Хаалга онгойх чимээ гарч би нойрноосоо сэрлээ. Жонгүг орж ирж байлаа.

"Ирчихсэн үү? Чиний дуртай хоолыг хийсэн идэх үү?" гэж цоглогоор асуухад Жонгүг

"Юм идчихсэн" гэх хүйтэн хоолойгоор хариу барив.

Яагаад ч юм зүрх базлан, гомдох мэдрэмж төрөөд эхэллээ. Ядарсан байх гэж бодон өөрийгөө тайвшруулаад өөрсдийнхөө өрөө рүү орлоо. Жонгүг хэдийн орондоо орчихсон утсаараа оролдоод хэвтэж байв. Би ч хурдан хажуугаар нь орж хэвтээд одооноос гэртээ байх талаараа хэлтэл бас л хөндий хоолойгоор за гэж хэлээд утсаа цааш тавин өөрөө ч цаашаа хараад хэвтчихэв.

Дахиад л өөрийгөө түүнийг ядарч байгаа гэх бодлоор тайтгаруулаад унтахаар цаашаа харан хэвтлээ.

Шөнө дунд Жонгүгийн утас дуугаран Жонгүгийг сэрэхээс өмнө хартал юу вэ зүрх? Би залгаагүй дээ.... арай???

Живон~а тайван байх хэрэгтэй буруугаар бодох хэрэггүй.




za hiiiiii, season 2 ehellee<3


~Neighbor~S2/JJK/CompletedWhere stories live. Discover now