~2~

508 44 0
                                    

Өглөө сэрэхэд Жонгүг байхгүй байлаа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Өглөө сэрэхэд Жонгүг байхгүй байлаа. Дөнгөж л өглөөний 7 цаг болж байхад яагаад ийм эрт явчихсан юм болоо? гэж хэсэг бодон хэвтэж байгаад бослоо.

Гэртээ байх уйтгартай байсан тул өдрийн хоол хийгээд Жонгүгийн ажил руу явахаар шийдэв. Гараа гаргаж хамгийн хөөрхнөөрөө бэлдээд машиндаа суун Жонгүгийн ажил руу хөдөллөө.

Өмнө нь хэд хэдэн удаа ирж байсан болохоор ядах юмгүй өрөөг нь оллоо. Тэгээд хаалгыг нь тогшилгүй орсондоо өөртөө харамсав.

Жонгүг өрөөндөө нэг эмэгтэйтээ тэврэлдээд байж байх бөгөөд намайг харсан даруйдаа Жонгүг нөгөө эмэгтэйгээ түлхэж хаяаад над руу тийм гэхийн аргагүй харцаар ширтлээ.

Толгой эргэн, зүрхээр хатгуулж, яах ийхийн зуургүй нулимс гарах гээд байв. Гялс ширээн дээр нь өдрийн хоол идээрэй гэж хэлчихээд гүйхээрээ шахуу гарлаа.

Ийм их өвдөлтийг анх удаа л мэдэрч байна. Зүрх зүсэгдэж, бутран унаж байгаа мэт мэдрэмж. Би уйлах ёсгүй гэж өөртөө сануулж, дуссан хэдэн дусал нулимсаа арчин гэр лүүгээ явлаа.

Гэртээ ороод өөрийн гэсэн бүхий л зүйлсээ цүнхэндээ хийгээд хаашаа явахаа мэдэхгүй ч бидний гэх тодотголтой БАЙСАН гэрээсээ гарлаа.

Төрсөн гэрээсээ хол харийн газар би хаачих билээ гэж бодон байтал энд ирээд танилцсан, миний ажилд хааяа тусалдаг ах минь санаанд орж тэднийд байр олох хүртлээ байхаар шийдлээ.

Ажлын шалтгаанаар хэд хэдэн удаа зөвлөгөө авахаар очиж байсан болохоор төвөггүйхэн олоод ирлээ. Хаалгыг нь тогштол удалгүй нээж гэрийн хувцастай Марк ах гарч ирлээ.

"Өө Живон~а юу хийж яваа юм?" гэхэд нь яагаад ч юм түрүүн л зүгээр байсан нулимс минь өөрийн эрхгүй урсаад ирэв. Гайхсан Марк ах намайг тэврэн гэртээ оруулж цай хийж өгөөд яасан тухай асуулаа. Би түүний хажууд тайван, өөрийнхөөрөө байдаг. Бас бүх амьдралаа уудлаад ярьсан ч итгэл даах хүн учраас Жонгүг бид хоёрын сүүлийн нэг жилийн амьдралын тухай бүгдийг нь хэлчихлээ.

Марк ах миний үгийг чимээгүй сонсож байгаад миний нулимыг арчаад "Азгүй залуу байна даа, манай Живоныг гомдоогоод. Чи аргаа олтлоо, асуудлаа шийдэтлээ манайд байж болноо, ах нь өрөө гаргаад өгье. Одоо тайвширдаа."

Би ямар азтай гэхээрээ ийм сайн хүнтэй таарчихваа.

Марк ах ганц бие. Мөн өөрийн гэсэн хувцасны брендтэй. Тийм ч учраас туршлага судлахын тулд би түүнд анх санал тавьж хэд хэдэн удаа уулзсаны дараа бараг л хуурай ах дүүс болсон доо.

Марк ах надад нэг өрөө зааж өгөөд сайн төвхнөөд аваарай гэлээ. Би шууд л орон дээр гараад хэвтлээ. Толгойд олон бодлууд эргэлдэнэ.

Одоо бид яах бол... Магадгүй салах...

~Neighbor~S2/JJK/CompletedWhere stories live. Discover now