~8~

694 46 2
                                    

Түрээсийн байрандаа амьдраад сар болж

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Түрээсийн байрандаа амьдраад сар болж. Бараг өдөр алгасалгүй Жонгүг над дээр ирдэг байсан. Тэгээд бид хамтдаа хөгжилдөж байгаад орой болоход Жонгүг дуртай дургүй гэр лүүгээ явдаг байлаа.

Өнөөдөр түрээсийн байрандаа байх сүүлийн өдөр. Яагаад ч юм мэдэхгүй дотор муухай оргиод хоол орохгүй байлаа.

Өглөөнөөс хойш юу ч идээгүй болохоор жоохон царай алдчихсан байхад Жонгүг ирлээ. Намайг авч явахаар ирж байгаа юм. Тэгээд цонхийсон царайтай намайг хараад над руу гүйн ирж

"Өвдчихсөн юм уу? Бие нь муу байна уу? Яасан юм бэ?" гэхэд нь би дотор муу байгаа талаараа хэллээ.

Жонгүг намайг буйдан дээр суулган дотор засах ургамлын цай хийж өгөөд, өөрөө миний авч явах зүйлийг бэлдлээ.

Миний ачааг бэлдэж дуусаад гэр лүүгээ явахаар хөдөллөө. Дотор муухай оргисоор байсанд санаа зовон, Жонгүгийг эмийн сангийн үүдэнд үлдээн жирэмсний тест авахаар эмийн сан руу орлоо.

Яагаад ч юм магадгүй юм шиг санагдаад байсан юм.

Би ч тестээ аван гэртээ орж ирлээ. Гэрээ саначихжээ.

"Намайг ирнэ гээд гэрээ цэвэрлээ юу?"

Ширхэг ч тоосгүй гэрээ хараад гайхсандаа Жонгүгаас асуухад хөөрхнөөр инээмсэглэн толгой дохилоо.

Жонгүг миний эд зүйлсийг янзалж, түүний хэлснээр би юу ч хийхгүй суусаар...

Хийх зүйлгүй сууж байхаар тестээ үзэхээр угаалгын өрөө рүү орлоо. Яагаад ингэж их сандраад байна аа.

Зааврынх нь дагуу бүгдийн хийж эцэст хариу нь гарлаа. Би жирэмсэн болчихож бурхан минь гэж.

Гүйж гараад Жонгүгт хэлмээр байвч гэнэтийн бэлэг баримаар санагдан орой хүртэл юу ч болоогүй юм шиг байхаар шийдэв.

Орой ч болж хоолоо амтархан идэх Жонгүгийг харж яаж хэлэх тухайгаа хэсэг бодлоо.

"Живон~а дотор нь одоо ч муу байна уу? Яах вэ эмнэлэг явах уу?" гэж Жонгүг гэнэт асуулаа.

Хоолоо идэхгүй байсан болохоор тэр байх л даа.

"Нөгөө...Жонгүга би нэг юм хэлье.... Би жирэмсэн болчихсон юм шиг байна" гэж хэлэхэд Жонгүгийн нүд томрон, ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүй байгаад нь гомдоод эхлэв.

"Дургүй байгаа юм уу? Заза ойлголоо" гээд ширээнээс босон өрөө рүүгээ алхаж байтал Жонгүг миний гараас татан өөрлүүгээ харуулж чанга гэгч нь тэвэрлээ.

"Яагаад дургүй байна гэж? Хэтэрхий их баярлаад шоконд орчихлоо. Баярлалаа Живона баярлалаа" гэж хэлснээ нусаа татаад эхлэв. Том залуу уйлаад байна уу даа.

"Яагаад уйлаад байгаа юм бэ? Ммм, битгий уйлаарай Жонгүги" тайвшруудах санаатай эрхлүүлэн толгойг илж нилээн удаан ингэж зогссоны эцэст Жонгүг тайван жигд амьсгалж эхэллээ. Тэгээд намайг өөрөөсөө жоохон холдуулснаа доош өвдөг дээрээ суугаад гэдсээр минь намайг дахин тэвэрлээ.

"Аав нь байна аа миний охин" гэж хэлээд гэдсийг минь зөөлөн илж эхлэв.

"Охин гэдгийг нь яаж мэдэж байгаа юм" гэж намайг асуухад

"Мэдэж байнаа би мэдрээд байна" гэснээ шууд дээшээ босч ирэн

"Маргаашнаас ажилдаа явахгүй, бас маргааш эмнэлэг явна шүү. Одоо унтацгаая" гэж хэлээд намайг сүйт бүсгүйн тэврэлтээр тэврэн унтлагын өрөө рүү явлаа.

"Одоо дөнгөж оройны зургаан цаг болж байна шдээ"




A/N: Ene hureed Neighbor oguulleg maan alban ysoor duusch bna hamtdaa baisan ta nartaa zondoo bayrlalaa. Daraagiin oguulleg 10followerstei bolsnii daraa l oroh baihdaa kkk. Za tegeed daraagiin oguullegeeree uulzatsgaay. Follow hiigeerei, vote darahaa bitgii martaarai. Byeeeee

~Neighbor~S2/JJK/CompletedWhere stories live. Discover now