~7~

535 40 0
                                    

Жонгүгийн гуйснаар өнөөдөр түүнтэй хамт үлдэхээр болсон

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Жонгүгийн гуйснаар өнөөдөр түүнтэй хамт үлдэхээр болсон. Унтах болоход надад солих хувцас байхгүйг санан Жонгүгт хэлэх гэж байтал өөрөө над дээр ирэн өөрийнхөө гэртээ өмсдөг подволк, өмдийг авчирч өглөө. Өмсөхөд бараг л таарч, түүний үнэр тод гэгч нь үнэртэж надад яг л Жонгүгийн биед орчихсон юм шиг санагдлаа.

Унтахдаа бэлдээд бид хэсэг зурагт үзэхээр шийдэн буйдан дээр зэрэгцэн суулаа. Хэд хоног уулзаагүй болохоор ичээд ч байх шиг, өмнө нь тэврэлдээд л суудаг байсан даа.

Суваг сольж инээдмийн нэвтрүүлэг гарч байхаар тавьчихаад, үзээд сууж байтал Жонгүг мөрөөр минь тэврэн өөртөө наалаа. Би гайхан түүн рүү харахад Жонгүг туулайн инээмсэглэлээ гарган

"Ингээд сууя, нэг л хүйтэн хөндий эвгүй байна" гэж хэлэв.

Би удалгүй түүний тэврэлтэнд дасан цээжийг нь дэрлэхэд Жонгүг хоёр гараараа намайг улам чанга тэвэрлээ.

Гэрт зөвхөн зурагтаар гарах нэвтрүүлэгийн дуу дуугарч байхад гэнэт Жонгүг хоолойгоо засан ярьж эхэллээ.

"Нөгөө юу.... яагаад чамайг надаас явсныг мэднээ. Ажил дээр ирдэг тэр өдөр би нэг эмэгтэйг тэврээд зогсож байгааг хараад тэр өдрөөс хойш гэртээ ирээгүй тийм биз... би одоо бүхнийг залруулмаар байна. Тэр миний сайн найзуудын нэг саяхан гэр бүлийн хүн нь нас бараад би хэсэг тайвшруулсан юм. Бас гэртээ оройтож ирж, чамтай ч сайн ярилцахгүй байсанд уучлаарай. Би бүр шоконд орчихсон байсан юм... тэгээд л... намайг уучлаарай"

Эртхэн л түүнтэй ярилцаж, хэлэх үгийг нь сонсох хэрэгтэй байж

Хэцүү үед нь хамт байж ойлгох хэрэгтэй байж гэж бодоход өөрийн эрхгүй нулимс минь ар араасаа урсан Жонгүгийн гаран дээр дусаж байлаа. Миний нулимсыг мэдэрсэн бололтой Жонгүг намайг өөр лүүгээ харуулж нулимсыг минь арчин

"Яагаад уйлаад байгаа юм бэ? Битгий уйл" гэж хэлэв. Би шууд л түүнийг тэврэн авч

"Ярилцаагүйд, зүгээр л бүхнээс зугтаад явчихсанд уучлаарай" гэхэд Жонгүг намайг зөрүүлж тэврэн

"Чамд минь буруу байхгүй шүү дээ. Буруу ойлгогдох нөхцөл байдал бүрдүүлсэн миний л буруу тиймээс битгий уйл" гэж хэлээд анх танилцсан цагаасаа хойш одоог хүртэл үргэлж хийдэг үйлдэл үсийг минь иллээ.

Удалгүй би тайвшран Жонгүг рүү харахад тэр хацар дээрх миний нулимсыг арчаад

"Дахиж уйлахгүй шүү Жон Живон" гэж инээмсэглэн хэллээ.

Энэ овгоор дуудуулаагүй удсан байна. Сайхан байна.




A/N: Za odoo gantshan hesgiin daraa duuslaa daa. Daraagiin oguulleg maan 6sard oroh baigaa shuu. Yujeong admin yahiig sain medehgui l bn. Gehdee 5sardaa bid 2 n yriltsaad sain amarch avahaar bolsoon. Tegeed suuliin hesgeer margaash uulzatsgaay. Vote darj Follow hiigeerei. Comment bichij set ogvol uneheer ih bayrlana shuu. Magadgui one shot bichij ogch magadgui kkk. Admin Jiwon bailaa.

~Neighbor~S2/JJK/CompletedWhere stories live. Discover now