~5~

530 43 0
                                    


Аль хэдийн 5 хоног өнгөрчээ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Аль хэдийн 5 хоног өнгөрчээ. Эдгээр хоногуудад их ч зүйл бодлоо, шийдвэрээ ч гаргачихлаа.

"Ахаа би байр олчихсон. Өнөөдөр гэр лүүгээ явж үлдсэн хэдэн хувцас, хэрэглэлээ аваад маргааш шууд нүүлээ" гэж Марк ахын өрөөнд орон хэлтэл над руу нэг л урам хугарсан харцаар ширтээд

"Уугна чамайг Жонгүгтэй ярилцах байх гэж бодож байлаа. Гэхдээ ямар ч шийдвэр гаргасан ах нь чиний талд шүү" гэж хэллээ.

Би үнэхээр сайн ахтай юм аа.

Өөрийгөө бэлдэн Жонгүгтай хамт амьдарч байсан гэр лүүгээ явлаа.

Очоод хаалгаа онгойлгох гэж хэсэг эргэлзлээ. Хэрвээ Жонгүг өнөөх хайртай эмэгтэйтэйгээ хамт байгаа бол яах вэ? Хаалганы код сольчихсон болов уу? гэх мэт олон янзын асуулт цэвэрлэгдэж ядсан толгойг минь ахин дүүргэчихэв.

Толгой доторх бүх асуултаа хөсөр хаяаад зүгээр л хаалганыхаа кодыг хийлээ.

Юу вэ? Өмнөхөөрөө байна. Солиогүй байна шд.

Гайхан дотогш орвол тоосонд дарагдсан бидний гэр угтаж авав. Юу нь ч өөрчлөгдөөгүй яг хэвээрээ байлаа.

Би ч гайхан хамгийн түрүүнд унтлагын өрөө рүү ортол Жон Жонгүг орон дээрээ нам унтаж байв. Унтлагын өрөөгөөр дүүрэн Жонгүгийн хувцас. Бэлэн хоолны савнууд.Хэд хоног үнэхээр заваарчээ энэ хүн.

Би хурдан өөрийн гэсэн хэдэн зүйлээ авчихаад гарахаар үүд рүү алхаж байтал хоёр гар бэлхүүсээр минь орж ирэн тэвэрлээ. Би цочин гарыг нь тавиулж эргэж харах гэтэл тийм боломж надад өгсөнгүй. Жонгүг намайг улам чанга тэврээд чихэн дээр минь зөөлөн ярьж эхэллээ.

"Живон~а санаад байна. Чиний биеийн бүх хэсгийг, өдөр болгон гаргадаг тэр хөөрхөн зуршлуудыг чинь үнэхээр санаад байна. Чи надаас салах гэж байгаа юм уу? Над дээр дахиж ирэхээргүй явах гэж байна уу? Гуйя, битгий л дээ. Би чамгүйгээр яаж амьдрах юм бэ? Надтай ярилцаж болохгүй юм уу? Чи минь буруу ойлгочихсон шүү дээ. Яагаад надтай ярилцахгүй байгаа юм?"

Баахан асуулт ар араас нь асуулаа. Магадгүй Марк ахын хэлдгээр Жонгүгтай ярилцах хэрэгтэй юм болов уу?

"Зүгээр л миний харсан тэр зүйлс үнэн байвал яах бол гэж айсан юм. Үнэхээр чамайг надад хайртай байхаа больчихсон байх вий гэж айгаад чиний үгийг ч сонсох зориг хүрээгүй" гэж хэлэхэд нүдэнд минь нулимс цийлэгнээд ирэв.

Жонгүг намайг өөр лүүгээ харуулаад урсаж амьжаагүй нулимсыг минь арчин дахин чанга тэвэрлээ. Үнэхээр их санасанаа мэдрээгүй явжээ.

Бид хэр удаан тэврэлдэж зогссоныг мэдэхгүй нуруу чилж эхлэхэд л бие биенээсээ салав. Удаан уулзаагүй болохоор нүд рүү нь хараад ичиж, нүүр халуу шатаж байлаа.

Хэд хоног цэвэрлээгүй гэрээ цэвэрлэсээр орой болгов. Би оройн хоол хийж, Жонгүг надаас салалгүй бэлхүүсээр минь тэвэрсээр байлаа. Гэнэт миний утас дуугарч би гялс Жонгүгийн тэврэлтээс гаран унтлагын өрөө рүү гүйлээ. Марк ах залгаж байв.

"Байна уу, Живон~а хаана байгаа юм бэ? Яагаад ирэхгүй байгаа юм? Зүгээр биздээ"

Их л санаа зовсон байдалтай амьсгаа нь давхцан надаас ийн асуулаа.

Би ч Жонгүгтай бараг эвлэрчихсэн гэдгээ хэлэхэд ах

"Тэгээд орно гэсэн байраа яах гэж байгаа юм? Чи эхний сарын мөнгөө өгчихсөн гэсэн биз дээ"

Би гэнэт л саналаа. Тэгээд ч одоо шууд энэ гэртээ ирэх хүсэл байхгүй болохоор энэ талаараа Жонгүгт хэлэхээр шийдэн гал тогоо руу эргэн орлоо.




A/N: Manai team-iig dagaarai. Tsaashdaa bur sain bichveruud bichih bolnoo. Unshsan bol vote darj bidniig demjeerei                  

~Neighbor~S2/JJK/CompletedWhere stories live. Discover now